Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

Бүх цаг үеийн хамгийн дуулиантай, алдагдал, зарлага ихтэй данхар төсвөө Л.Оюун-Эрдэнэ олонхиороо хүч түрэн батлуулаад байгаа. Бүх цаг үеийн гэдэг тодотголын ард олон муу тэмдэг нэрүүд бичигдэх нь тодорхой. Тэрчлэн Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөр байтугай Үндсэн хуулийн хил хязгаарыг хүртэл давж гишгэсэн үйлдлүүд 2025 оны улсын төсвийн батлах явцад гарлаа. Парламентын хэлэлцүүлгийн явцад төсвийг танах, илүү зардлуудыг цомхотгох, тэр бүү хэл төсвийг бүхэлд нь татаж авах зэрэг эрүүл, зөв, шударга шаардлагууд олон гарсан ч тэр бүрийг МАН-ын дарга нухчин дарж, олон нийтийн анхаарлыг өөр зүйлд чиглүүлэн, “гөлөг төөрүүлөх” ажиллагааг сайтар зохион байгуулав.

Улс төрд орж ирсэн цагаасаа хойш улиг болтол ярьж ирсэн хуулийн засаглал, шударга ёс, тогтолцооны шинэчлэл, реформ, шинэ 30 жил гэх мэт шоколадны набор шиг сайхан үгсийн цуглуулга нь бүгд их наяд, их наядын зарлагатай төсвийн хэлэлцүүлэг дээр ноён нуруу нь хуга, нуга явав, хөөрхий.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Б.Түвшин нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг 2025 оны улсын төсвийг дахин өргөн барихыг шаардангуут УИХ-ын танхимд Ц.Даваасүрэнгийн бяслагны үйлдвэрийн асуудлыг босгон ирж олон нийтийг бухимдтал нь сэвж байх жишээтэй. Үүний ард 35 их наяд төгрөгийн зардалтай данхар төсвөө хэл амнаас бултуулж, гал унтраах зорилго нуугдаж байсан нь тодорхой.

Энэ жилийн төсвийн алдагдал 1,9 их наяд төгрөг!

Уг нь МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссанаас өөр төсөв өргөн баригдчихаад байгааг дээрх нэр бүхий гишүүд хөндсөн юм. Тухайлбал, төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 25 хүртэлх хувь болгож бууруулна, төсвийн зарлагыг 20 хувиар танана, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 40 хувиас доош болгож бууруулна гэх зэргээр Засгийн эрх барьж буй намууд мөрийн  хөтөлбөртөө цонхны цаанаас чихэр долоолгочихоод харин өргөн барьсан анхны жилийн төсөв нь,

  • Зарлагын хэмжээ 5.3 их наядаар,
  • Засгийн газрын өр 5 их наядаар,
  • Урсгал зардал 3.6 их наядаар нэмэгдэж,
  • Төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байгаа нь ам, ажил хоёр нь алд дэлмээр зөрсний илрэл.  

Аудитын дүгнэлтээр зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээ туссан нь ч хууль зөрчсөн үйлдэл. Ер нь өмнөх дөрвөн жилийн төсөвт ч ингэж огт зураг төсөвгүй, тойм, багцаар нь оруулж ирсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдэд том том мөнгө бүхлээр нь тавьж төсөвлөснийг "Нээлттэй нийгэм" форумын шинжээчид судалж, удаа дараа шүүмж, санал гаргасан байдаг. Гэвч энэ алдаагаа давтсаар байгаа нь төсвийн хулгай, төгсөрсөн луйвар гэхээс өөр аргагүй.

Л.Оюун-Эрдэнийн гөлөг төөрүүлэх ажиллагаа

2025 оны улсын төсвийг бүхлээр нь эргүүлэн татахыг олон гишүүн шаардаад байсны цаад учир нь төсвийн төслийн хавтсан дотор түмэн булхай, луйврын шинжтэй үйлдлүүдийг хуульчлахаар завдан чихрийн цаас шиг сайхан үгээр ороогоор хавчуулчихсанд байгаа юм. Тэрхүү залилан нь  илрэнгүүт Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн рүү, өөрөөр хэлбэл УИХ руу ноцож ч байх шиг. Тэгснээ танхим дотроосоо Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин гурвыгаа золиосонд гарган туг тахих жишээтэй.

Ширэн нүүртэй “Шилэн” Б.Цогоо гэхэд л “Сайд нар даанч дээ гэмээр төсвийн мөнгийг үрэн таран хийж байна. Жишээлбэл Ч.Номин сайд 344 саяар онгоцоор нисэж, 50 сая төгрөгөөр “Тэрэлж” зочид буудалд хэлэлцүүлэг хийсэн байна…” хэмээн жиргээд байсан нь цаанаа зорилго, чиглэлтэй, зоос мөнгөтэй пиар байсан болов уу. Энэ мэт олон “Түгжилүүд”-ийг угаадсаар хооллон турхирсан нь энэ жилийн төсвийн нэг онцлог байв.

Л.Оюун-Эрдэнэ өөрөө төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байхад Шанхайн экспо руу “галын хайч” үзэхээр явахдаа Сангийн сайддаа төвсийн талаар тайлбар хийж, тодотгох, тодруулах чиг үүрэг өгч попорчихоод онгоцондоо сууж ч байх шиг. Нэг худал хэлсэн хүн түүнээсээ болж 100 удаа  худал хэлэх шаардлагатай болдог гэдэг шиг л улсын төсөвт шургуулсан луйвраа далдлах гэж ядахдаа барьц алдан бажгадсаных нь наад захын илрэл энэ мэт.

Ч.Номин ч гэж Номин. Бас л шунал нь барагдахгүй. 18 тэрбумын ваучерын хэрэгт нь түүнийг шонд өлгөж, шоронд хатаах шахуу болгосон нь Ерөнхий сайдын “гөлөг төөрүүлэх” нэг ажиллагаа амжилттай хэрэгжсэн гэсэн үг.

Хууль зөрчсөн төсвийг баталж алх цохьсноороо спикер Д.Амарбаясгалан буруудах уу, хуудуутай төсвийг өргөн барьснаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ буруудах уу?

Үндсэн хуулийн дагуу УИХ-аас хараат бусаар танхимаа бүрдүүлдэг, өргөн барьсан төсвийг нь парламент нэмж, хасах боломжгүй байдлаар хуульчлагдсан бүрэн эрхтэй гүйцэтгэх засаглалын тэргүүн хариуцлагаас ингэж зугтаж, бүхнийг мэдэх хэрнээ бүхнийг мэдэхгүй царайлан мэлзэж байсан нь хоржоонтой. Өргөн барьсан төсвөө хар толгойгоороо хариуцна гэдгийг мэдэхгүй, мэдсэн ч Үндсэн хуулиа сахин мөрдөхгүй байна гэдэг түүнийг огцруулах хангалттай шалтгаан мөн юм. Гэвч тэрээр Үндсэн хууль зөрчин байж батлуулсан төсвөө одоо хэр үхэн хатан хамгаалж байгаа төдийгүй Ерөнхийлөгч  төсөвт нь хориг тавьчих вий гэхээс сүүлийн 10 хоног хагас нойртой хоносон байх. Өөрөөр хэлбэл өчигдрийн байдлаар лав Ерөнхийлөгчид 2025 оны улсын төсвөө өргөн бариагүй байгааг албаны эх сурвалж хэлсэн. Энэ нь зориудаар хуулийн хугацаа тулгаж өгөх гэсэн бас нэг башир заль нь биз.

Гэхдээ нэг нюанс бий. байдал эвгүйтлээ гэхэд зөвхөн Л.Оюун-Эрдэнэ ганцаараа ус руу унахгүй. Төсвийг УИХ баталдаг. Баталсан.  Төсвөө баталчихаад сар хүрэхгүй хугацааны дараа тодотгол хийхээр болсон. Энэ нь Монголын парламентын түүхэн дэх анхны тохиолдол төдийгүй түүхэнд тэмдэглэгдэх хамгийн муу жишээ. Энэ үүргийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өгсөн бөгөөд энэ бас л Үндсэн Хууль зөрчсөн үйлдэл болохыг хашир хуульчид цохон тэмдэглэж буй.

Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн төсвийг баталж алх цохьсноороо спикер Д.Амарбаясгалан буруудах уу, хуудуутай төсвийг өргөн барьснаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ буруудах уу гэдэг дээрээ асуудал тулж байгаа гэсэн үг.

Төсвийн зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах ёстой гэж гишүүд санал гаргаад байна гэдэг чинь эрх баригчдын идэж уух, тансаглаж үрэх мөнгөний  хэмжээ тэр анзааны юм төсөвт суусан байна гэсэн үг. Үүн дээр нэмээд ваучер мэтийн хэдэн арван тэрбумын цавчаанууд бол зүгээр л цайны мөнгө нь.

Ийнхүү “Их наяд, их наяд төгрөгөөр идэж уух гэсэн” сайдууд хонь бүрэн, чоно цатгалан үлдэх гэж хичээж, эцэг хуулийн хил хязгаар дээгүүр эрээ цээргүй алхаж байна.

Хамгийн их төсвийг /1,8 их наяд/ сайд Т.Мөнхсайхан, О.Алтангэрэл нар зарцуулна

Монгол Улсын 2025 оны төсөвт нэгдсэн төсвийн нийт орлого 33 их наяд, 864 тэрбум, 738.8 сая, нэгдсэн төсвийн нийт зарлага 35 их наяд, 795 тэрбум, 227.3 сая төгрөг бол алдагдал 1 их наяд 930 тэрбум, 488.50 сая төгрөг байхаар тусгасан.

Харин улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23.1 их наяд төгрөг байх бол зарлага 26.4 их наяд төгрөг байхаар баталсан. Мөн ирэх онд хөрөнгө оруулалтад 3.9 их наяд төгрөг зарцуулна.  Орон нутагт нийт 527 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Харин орон нутгаас нийт 1.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ.

Төсвийн ерөнхийлөн захирагч нар 2025 онд дор дурдсан төсвийг зарцуулна. Үүнд:

  • Ерөнхийлөгчийн Тамгын газар 39.7 тэрбум
  • УИХ-ын дарга 191 тэрбум
  • Ерөнхий сайд 630 тэрбум
  • Үндсэн хуулийн Цэцийн дарга 6.6 тэрбум
  • Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч 32.8 тэрбум
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 343 тэрбум
  • Хүний эрхийн үндэсний комиссын дарга 15.5 тэрбум
  • Улсын Ерөнхий прокурор 161 тэрбум
  • Үндэсний аюулгүй байыдлын зөвлөлийн дарга 23.3 тэрбум
  • Монгол Улсын Ерөнхий аудитор 56.8 тэрбум
  • Авлигатай тэмцэх газрын дарга 58 тэрбум
  • Төрийн албаны зөвлөлийн дарга 21.8 тэрбум
  • Санхүүгийн зохицуулах хорооны дарга 22.4 тэрбум
  • Сонгуулийн ерөнхий хорооны дарга 18 тэрбум
  • Үндэсний статистикийн хорооны дарга 36 тэрбум
  • Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын дарга 1.4 тэрбум
  • Шүүхийн сахилгын хорооны дарга 6 тэрбум
  • Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд 328.8 тэрбум
  • Шадар сайд 404 тэрбум
  • Монгол Улсын Шадар сайд 8 тэрбум
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 152 тэрбум
  • Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга 24 тэрбум
  • 20 минутын хот үндэсний хорооны дарга 31.8 тэрбум
  • Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга 15 тэрбум
  • Гадаад харилцааны сайд 275 тэрбум
  • Сангийн сайд 5 их наяд
  • Хууль зүй дотоод хэргийн сайд 1.8 их наяд
  • Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд 70.8 тэрбум
  • Батлан хамгаалахын сайд 884 тэрбум
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 337 тэрбум
  • Боловсролын сайд 4.5 их наяд
  • Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 4.5 их наяд
  • Зам тээврийн сайд 1.5 их наяд
  • Соёл, спорт, аялал жуулал, залуучуудын сайд 596 тэрбум
  • Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд 495 тэрбум
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 830 тэрбум
  • Цахим хөгжил, инновац харилцааны сайд 130 тэрбум
  • Эрчим хүчний сайд 310 тэрбум
  • Эрүүл мэндийн сайд 1.8 их наяд

2022 онтой харьцуулахад дарга нарын албан томилолт 111,7 тэрбум төгрөг буюу 4 дахин өсчээ.

2025 оны төсвийн төсөлд тооцоо судалгаанд үндэслээгүй, ач холбогдлоор нь эрэмблээгүй, хууль зөрчсөн, олон тооны үр ашиггүй дараах зардлууд тусгагдсан байна.

Үүнд: 2025 оны төсвийн төслийн зарим урсгал зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:

  • Албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин;
  • Тавилга, эд хогшил, урсгал зардлын зардал 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2 дахин;
  • Хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийн шинээр тараах,
  • Мэдээллийн технологийн үйлчилгээ 19.4 тэрбум төгрөгөөс 69.3 тэрбумд хүрч 3.6 дахин;
  • Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр 737.5 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд хүрч 2.5 дахин;
  • Бараа үйлчилгээний бусад зардал 450.5 тэрбум төгрөгөөс 964.2 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн байна.
  • 2025 оны төсвийн төслийн зарим хөрөнгө оруулалтын зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад:
  • Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах тоног төхөөрөмжийн зардал 239.8 тэрбум төгрөгөөс 817.5 тэрбумд хүрч 3.4 дахин;
  • Их засварын зардал 142.9 тэрбум төгрөгөөс 290.7 тэрбумд хүрч 2 дахин;
  • Үндэсний аудитын газрын дүгнэлтээр зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээг хууль зөрчин төсөлд тусгасан байна.

Дүгнэхэд хамтарсан Засгийн анхны төсөв хамтарсан луйврын мөрийн хөтөлбөр болсон төдийгүй “Түгжилдэх” аргаар батлуулсан түүхэн дэх хамгийн муу төсөв Үндсэн хуулийн Цэцэд очих уу гэдэг асуултын тэмдэгтэй "ах" намынхан, тодруулбал Д.Амарбаясгалангийн тал, Л.Оюун-Эрдэнийн талынхан улаан, хараараа талцаж аваад нүдэлцэж өгч байна. Шалтгаан нь төсөв, төсвөө баталсны дараа хийгдэх учиртай томилгоонууд том зургаараа бол тэнгэрт хоёр нар мандах боломжгүй, хэн нь жинхэнэ хаан болохоо үзэхээр нэгэнт шийдсэн аятай ширүүн зодоон өрнүүлж байна.

Зодоон "Чайна энержи"-гээр үргэлжилж байна.     

Г.Ууганбаатар

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа