Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мягмар арваннэгдүгээр сарын 14-нд Хяналт шалгалтын газрын даргад хаяглан нэгэн албан бичиг илгээжээ. Албан бичгийн агуулга нь "Эмээлт аж үйлдвэрийн парк байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд тус аж үйлдвэрийн паркийн харьяа бизнес инкубатор, үйлдвэрлэл сургалтын төв Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Туул тосгонд нээгдэж, энэ сарын эхээр үйл ажиллагаагаа эхэлсэн юм байна. Гэтэл салхин дээрээс нь буюу Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд үйл ажиллагаа явуулж буй “Ясны үйлдвэр” орчмоос их хэмжээний муухай үнэр гарч, ажилчдынх нь ажиллах тав тухыг алдагдуулж цаашлаад эрүүл мэндээрээ хохирох эрсдэл үүсчээ. Иймд уг үйлдвэр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эсэх, газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд шалгалт хийж зөрчлийг арилгах арга хэмжээ авч өгөн биднийг ажиллах нөхцөлөөр хангаж өгнө үү" гэжээ.

Албан бичгийнх нь агуулга, найруулга дүүрч гэхэд хотын захын хороо, тосгонд тэгэх тусмаа Эмээлтэд яс, арьс, шир зэрэг түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг гаргаж, аж үйлдвэрийн парк байгуулахаар ажиллаж байгаа төрийн өмчит компанийн  захирал хүн ясны үйлдвэрийн үнэрээс болж албан бичиг ийш тийш чулуудаж суугаа нь инээдэм гэхээсээ илүү эмгэнэл биш гэж үү.

Түүхий эд боловсруулах ямар ч үйлдвэрээс тодорхой хэмжээнд үнэр танар гарна. Түүнийг нь тооцож захын хороо, дагуул тосгонд төвлөрүүлж байгаа аж үйлдвэрийн парк, эрхэлж буй ажлынхаа бодлогыг ойлгоогүй явна гэж байх уу? Эсвэл төрөлхийн тэмцэгч зан нь хөдлөөд “эвгүй үнэртэй” байлдахаар шийдсэн юм болов уу.

Улаанбаатар хотын удирдлагууд Налайх, Багануур, Багахангай дүүргүүддээ аж үйлдвэрийн парк байгуулж, төрөлжүүлэн хөгжүүлнэ гэж том том ярьсаар өдий хүрсэн. Дээрх албан бичгээс харвал лав Эмээлт аж үйлдвэрийн паркийнх нь үйл ажиллагаа эхэлсэн юм байна. Тэдгээр паркаа Эмээлтийнх шиг үйлдвэрчний эвлэлийн идэвхтнээр удирдуулбал үйлдвэрлэл лав хөгжихгүй ээ. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн хувийн хэвшлээ энэ мэтээр шахаж дарамтлаад, шалгаж хянаад байвал аж үйлдвэр яаж хөгжих юм! Төр оролцсон юм болгон жонхуурдаг гэдэг нь Эмээлт дээр давтагдах вий.

Дашрамд Б.Мягмар даргад Эмээлт, Туул тосгон чинь мал аж ахуйн гаралтай түүхий эдийг татан төвлөрүүлж, боловсруулж зах зээлд гаргах концепцитэй аж үйлдвэрийн парк болохоос Үндэсний цэцэрлэгт хүрээлэн биш шүү гэж үг дайя. Хэрэв муухай үнэр танараас зугтаж байвал хатантан та үнэртний үйлдвэрт ажиллана уу.   

Г.Ууганбаатар

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

2025-04-18

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

2025-04-18

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-18

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

2025-04-18

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа