“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

-УИХ “ичсэн нүүрэндээ” Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна-

Ерөнхийлөгч төсвийн хуульд бүхэлд нь хориг тавилаа. Энэ хориг бүгдэд “win win” буюу харилцан ашигтай, сэтгэл ханамжтай байдлыг өглөө. Ерөнхийлөгч хоригоороо өөрийн байр суурийн хүчирхэг, ухаалаг чанарыг харууллаа. Товчхондоо Төрийн тэргүүн төсвөөс болоод хагарах шахсан институци хоорондын болон намуудын дотоод зөрчлийг үүсэхийн өмнө урьдчилаад “эв нэгдлийн билэг тэмдэг”-ийн үүргээ гүйцэтгэчихэв үү дээ гэж харж болох юм. Өөрөөр хэлбэл, цаг алдалгүй алдаагаа зас, цадиггүй төсвөөсөө болж бүү хэмлэлц гэсэн дохио болж чадлаа. Ерөнхийлөгч хориг тавихдаа “Геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал, биднээс шалтгаалахгүй гадаад нөхцөл байдал эрсдэлтэй боллоо. Тиймээс мөчлөг сөрж явах хэрэгтэй. Ковидын хүнд нөхцөлд их мөнгө зарлагадсан учраас орлого тэлэх үед сэрэмжтэй, нөөцтэй байх нь чухал” гэдэг санааг онцолсон. Үүний зэрэгцээ олон нийтийн шүүмжлэлийг тусгаж ажиллахыг анхааруулсан билээ. Харин улс төрийн хувьд ямар мөр дагуулах бол?

УИХ-д наминчлал үйлдэх боломж олголоо

УИХ “ичсэн нүүрэндээ” хүлээж авах нь дамжиггүй. Хүлээж авах эсэх нь энэ долоо хоногт шийдэгдэнэ. Яагаад “ичсэн нүүрэндээ” гэж байна вэ гэвэл ирэх оны улсын төсвийг батлахдаа энэ ондоо багтааж тодотгол хийнэ гэсэн тогтоолыг “хормойноос нь зүүсэн”. Өөрөөр хэлбэл, уг тодотгол нь “Алдагдал ихтэй төсөв баталчихлаа. Алдаагаа засаж, заавал төсвийг алдагдалгүй батална” гэсэн наминчлал байв. Гэтэл УИХ-ын уг тогтоол нь хууль зүйн хувьд чадамжтай эсэх нь эргэлзээтэй болоод Үндсэн хуулийн цэцэд оччихоод байна. Үүнийг хууль зүйн алдаа онооноос гадна УИХ-ын даргын алдаан дээр тоглох сонирхолтой Б.Энхбаяр гишүүний тоглолт гэж үзэх хүн ч цөөнгүй. Аль нь ч байлаа гэсэн хуульд зааснаар төсвийн тодотгол бол тухайн төсвийг гүйцэтгэх шатанд дөрвөн төрлийн тохиолдол үүссэн нөхцөлд л хийдэг хатуу заалттай. Үүнийг парламент төсөв батлах болсон цагаас бүгд мэднэ. Харин энэ удаа баталсан төсөв нь хэрэгжиж эхлээгүй байхад энэ ондоо багтааж тодотгол хийнэ гэсэн УИХ-аас гаргасан шийдвэр маапаантай нь гарцаагүй үнэн билээ. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийн “бүхэлдээ” гэдэг агуулга нь төсөв+тогтоол бөгөөд тодотгол хийх тогтоол хууль зүйн чадамжгүй, хууль дээдлэх ёсоо дээдэлнэ шүү гэдэг анхааруулгыг маш тодорхой хэлсэн.

Хориг Сангийн сайд болон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хэрхэн тусах вэ

Энэ нөхцөл байдал Засгийн газарт хэрхэн тусах вэ. Хэрэв Сангийн сайд Б.Жавхлан тодотгол хийх дургүй байсан бол УИХ-ын гаргасан уг шийдвэрийг ҮХЦ-д өгсөн Б.Энхбаяр нарын талд сэмээрхэн алга ташиж суух байсан. Гэтэл тэгээгүй. Харин ч тодотгол хийх болсонд алга ташаад байх шиг. Тэгвэл яагаад УИХ-ын тогтоолыг баталж байхад эсэргүүцэхгүй байсан бэ? Энэ бол цаг хугацааны фактортой холбоотой. Түүнд хугацаанд нь батлуулах л чухал байсан. Ингээд хугацаанд нь батлуулж чадсан.
Ер нь “Тодотголгүй төсөв батлах нь үе үеийн Сангийн сайд нарын мөрөөдөл байсан. Гэсэн хэдий ч тодотголгүй төсөв баталсан сайн сайд гэгдэхээсээ илүү, цаашид сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй энэ парламент алдагдалгүй төсөв баталдаг байх тэр формат руу шилжих ёстой гэсэн алсыг харсан амбицаар асуудалд хандаж байна. Үр дүнд нь энэ жил алдагдалгүй, ирэх жилд алдагдалтай төсөв батална гэсэн ойлголт үгүй болж цаашид дандаа алдагдалгүй төсөв батлах зам тавигдлаа. Сүржигнэж хэлбэл бараг л төсвийн реформ гэхэд хилсдэхгүй хувьсал мөн. Төсвийг тойргуудад хэсэгчлэн хуваадаг, үүнийхээ төлөө популизм хийдэг байдлаас салж, бүсчилсэн хөгжилд хөрөнгө оруулсан төсөв болж байгаагаараа 2025 оны төсөв түүхэн онцлогтой батлагдана. Одоо УИХ Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэхдээ дээрх тодотголын тухай тогтоолын чадамжтай эсэхийг бус, алдагдалгүй төсөв батлах зорилгоо нэгдүгээрт тавина.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ алдагдалтай төсөв баталж байж хөгжлийн зорилтуудаа түргэсгэж эдийн засгаа өсгөнө гэж хэлээд “балбуулаад” байсан. Гэтэл одоо алдагдалтай төсөв батлахад анхаарах чиглэл баримтална гэдгээ зарлачихлаа.

Алдагдалгүй төсөв юу авчрах вэ

Одоогоор баталсан төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ний хоёр хувь буюу 1.9 их наяд төгрөг. Төсвийг алдагдалгүй батлах сонголтыг хийснээр хөгжлийн зорилтууд удааширна. Өнөөх нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 10 мянган ам.доллар, ДНБ 150 их наяд төгрөг, эрчим хүчний эх үүсвэрийг одоогийн суурилагдсан 1600 мВт-ыг 3200 мВт болгон нэмэгдүүлэх зэрэг том зорилтуудад хүрэх хугацаа хойшилно. Эдийн засгийн өсөлт инфляцийг дагуулдаг учраас инфляцийн дарамт буурна. Гэхдээ эдийн засгийн өсөлт долоон хувь хүртэл өсөх байсан нь 5.5 хувьтай болох нь. Ингэж цаашид алдагдалгүй төсөв баталдаг байх нь хөрөнгө оруулалтыг бууруулна. Тойрогтоо том амлалт өгдөг хүмүүсийн хүсэл эрмэлзэл эрс хумигдана. Ерөнхийлөгчийн хоригийг дагуулж тонгорсон Засгийн газар цаашид дандаа алдагдалгүй төсөв баталдаг байх үндсэн формат руу орж чадсан нь хамгийн том олз юм. УИХ “эвгүй” тогтоол баталсан алдаагаа залруулж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад алдагдалгүй төсөв баталснаар Үндсэн хуулийн цэцэд очсон тогтоол нь хүчингүй болно. Ийм л учиртай хориг УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна.

Сэтгүүлч У.Оргилмаа

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

2 цаг 34 мин

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

5 цаг 24 мин

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

Өчигдөр 10 цаг 22 мин

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

Өчигдөр 09 цаг 33 мин

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

Уржигдар 13 цаг 56 мин

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

Уржигдар 13 цаг 26 мин

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН 8 КОМПАНИ “ТОП-100” ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

2024-11-15

Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

2024-11-15

Хууль зүйн яамны мэргэжилтэн луйврын хэргээс болж амиа егүүтгэжээ

2024-11-14

Ерөнхийлөгчийг " цайз " болгодог Б.Цэнгэл дарга “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилогдох уу?

2024-11-14

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын Dior-ын хослол АНУ-ын тэргүүн хатагтайтай ижилсэв

2024-11-14

ТЕГ-ын дарга асан Р.Болдын нууц хүү гэгддэг Э.Жононбаярын бизнесийн "ЖОНОН"-ГУУД

2024-11-13

Анализ: “Херо” Б.Баатарын найруулгаар “Капитал” банкны А.Ариунболд гэнэт гарч ирж, ярьсны учир юу вэ?

2024-11-12

“Гоолингоо” төвийн бүжгийн багш, спортын мастер Р.Ариунтунгалаг: Буруу зохисгүй хооллочихоод бурууг нь гурил руу чихэж болохгүй

2024-11-12

Х.Булгантуяагийн гоё шийтгэл

2024-11-12

Танилц: УДБЭТ-ын шинэ захирал балетчин Д.Алтанхуяг

2024-11-11

Хуурамч шатахууныг хуульчлуулсан “Трафигура”

2024-11-11

Шинэхэн мисс “баян” Базараагийн амраг гэв үү?

2024-11-18

Хууль зүйн яамны мэргэжилтэн луйврын хэргээс болж амиа егүүтгэжээ

2024-11-14

Алтайнхныг биш алтыг нь бодсон О.Амгаланбаатарын далд шунал ил цухалзаж эхлэв

2024-11-18

Халзан бүрэгтэйд Л.Оюун-Эрдэнэ, С.Бямбацогт хоёр халз үзэлцээд байгаа юм биш үү?

2024-11-15

Д.Амарбаясгалан шунаж хүрсэн оргил дээрээ ганцаардаж эхэлжээ

2024-11-18

Л.Оюун-Эрдэнэ Үндсэн Хууль зөрчсөн данхар төсвөө ханхар цээжээрээ хааж чадах уу?

Уржигдар 13 цаг 56 мин

Эмээлт аж үйлдвэрийн парк чинь үнэртний дэлгүүр биш ээ, Б.Мягмар дарга аа!  

Өчигдөр 10 цаг 22 мин

“Чайна Энержи" саналд Чалкогийн өр давтагдахгүй гэх баталгаа бий юу

Өчигдөр 09 цаг 33 мин

“Gen Z” театрын анхны уран бүтээл “Offline class” виртуал жүжиг

5 цаг 24 мин

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Таван Толгойн ордод нэг ч метр квадрат лиценз эзэмшдэггүй!

Уржигдар 13 цаг 26 мин

“WIN WIN” буюу бүгдэд хожилтой хориг боллоо

2 цаг 34 мин

“ШУНХЛАЙ” ГРУППИЙН 8 КОМПАНИ “ТОП-100” ААН-ЭЭР ШАЛГАРЛАА

2024-11-15

Сурталчилгаа