Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

Битүү шөлний цаадах битүү санаа юу вэ?

Монгол Улсын 983 мянган өрх бүгд 2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны орой битүү шөл хийж ууцгаана! Хууль тогтоох дээд байгууллагаас ингэж шийджээ. Улсаараа, гурван сая 504 мянгуулаа нэг орой сайхан битүү шөл ууцгааж, хар хөлсөө шударч суугаад Улс тунхагласны баярын бөхөө үзэх нь ээ.

Битүү шөл хийж ууснаар юуны өмнө монгол өв уламжлалаа үр хүүхдүүддээ дамжуулахад чухал ач холбогдолтой гэнэ. Тиймээс бүх ерөнхий боловсролын сургуулийн багш нар сурагчдадаа Улс тунхагласны баярын орой битүү шөл хийж уух гэрийн даалгавар өгөх бололтой.

Ийм агуулгатай албан бичгийг УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батжаргалд илгээжээ. Айл өрхүүд ямар хоол хийж идэхийг төр, засаг нь зааж, үүрэг чиглэл өгөх юм гэнэ ээ. Монголын байтугай дэлхийн парламентын түүхэнд ийм албан бичиг гараагүй байх аа. Битүү шөлний тухай албан бичгийн битүү санаа нь юу вэ гээд эргэцүүлэхээр нэг л ёозгүй.

  • Улс тунхагласны баяраар айл өрх бүрийг битүү шөл хийж уу гэж үүрэгдэх гээд байгаагийн учир нь энэ жил тохиож байгаа Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойтой холбоотой гэж тодотгожээ. Чааваас даа. Тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Бүгд Найрамдах Улсаа  тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсны өндөр их ойг хоолны баяр шиг юм болгон тэмдэглэх гэж байгаа нь дэндүү эмгэнэлтэй, инээдтэй. Зориуд ингэж Үндсэн хуулийн 100 жилийн ой, Улс тунхагласны баярыг гутааж, ач холбогдлыг нь бууруулах гэсэн битүү санаа биш биз?
  • УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. УИХ-ын Тамгын газрын дэд дарга гэдэг төрийн өндөр албан тушаал. УИХ гэдэг институцыг шууд төлөөлнө. Тиймээс ийм өндөр албан тушаалтан албан бичиг явуулна гэдэг УИХ-ын байр суурь гэж шууд ойлгогдоно. Хууль тогтоох дээд байгууллага айлын хоолны цэсэнд хүртэл хошуу дүрэх нь таг коммунист хойд Солосгост ч тохиолдох кэйс биш ээ. Нэртэйгээр нь цаашид өдөр тутмын хоолны цэсийг парламентын гишүүд баталж өгч байвал яасан юм бэ!
  • Цаашид айл өрхүүд төдийгүй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид өөрөөр хэлбэл цайны  газраас эхлээд ресторан, кафе, зочид буудал, жуулчны бааз, амралтын газар бүгд Улс тунхагласны баяраар битүү шөлөөр үйлчлэх чиглэл өгөх нь гэж дээрх албан бичгийн агуулгаас ойлгогдов. Энэ нь хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаанд төр оролцох гэж байгаа хэрэг мөн үү. Хүний эрхийн зөрчил гэж үзэж болох уу? Улс  тунхагласны баяраараа сайхан бүхэл мах чанаж, бууз жигнэж идэж болохгүй юм уу, дарга аа.
  • Монгол хүн амны бэлгээс ашдын бэлгийг эрхэмлэдэг. Ер нь дорно дахины ард түмэн аливаа зүйлийн цаад бэлгэдэл, далд санаа, ёр, билиг, зөн совинг чухалчилдаг. Хоолны соёлд ч энэ нь туссан байдаг. Хятадуудын еэ бин буюу еэвэн сарын баяр нь л гэхэд Мин улсын үед монголчуудын эсрэг улаан алчууртны бослого хийхдээ еэвэн дотроо бичиг хийн хэвлэж тараан зар түгээсэн гэдэг домогтой. Тиймээс монголчуудын толгойг хага цохиж байна гэж бэлгэдэн еэвэнгээ хагалж иддэг болсон гэдэг.

Монголчууд бид хүндэтгэлийн идээ шүүсээ хэрхэн бэлгэдлийг эрхэмлэн бэлддэг билээ. Энэ талаар дэлхийн улс үндэстнүүдээс илүү юү гэхээс дутуугүй. Хамгийн хүндтэй хүндээ дал дөрвөн өндөр чанаж өгнө. Богинын хавиргыг зочиндоо өгддөггүй гэдгээс эхлээд маш нарийн дэг жаяг, бэлгэдэлтэй. Тэр үүднээс бодвол Улс тунхагласны баярын өдрөөр айл өрх бүхэн хоосон хар шөл оочиж сууна гэдэг үнэхээр бэлгэ дэмбэрэлгүй. Ямаан толгой ямбанд ордоггүй, янтгар хатан зарга шүүдэггүй гэдэг дээ. Түүн шиг яаж ч ядарсан хар шөл хэзээ ч баярын ширээний зоог болж байсангүй. Битүү шөл монгол үндэсний зоогийг ч төлөөлөхгүй. Бас битүү шөл хийж ууснаар л монгол өв уламжлалаа хадгалсан, суралцсан, дэлгэрүүлсэн болохгүй ээ. 

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд дарга Боловсролын яам руу албан бичиг илгээж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад  даалгаврынх нь агуулгыг шууд зааж өгөх эрхтэй юү? Эрхлэх асуудлын хүрээ хязгаар, хэм хэмжээнд энэ асуудал багтах уу гэх мэт асуух асуулт их байна, УИХ-ын эрхэм дарга аа. Та дэд даргаараа тайлбар хийлгүүлнэ үү.

Г.Ууганбаатар

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа