ХЗДХ-ИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

ХЗДХ-ИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Л.Батмөнх, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхуяг, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Г.Болормаа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл нар өнөөдөр /2024.11.06/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж, алба хаагчидтай уулзалт хийснээс гадна зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавьж буй Цахим хяналт, удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор болон Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд байгууллагын бодлого, үйл ажиллагаа, албаны онцлог, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хорих ял эдлүүлэх ажиллагаа, хоригдогсдын эрхийг хангах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлийг дэлхий нийтийн жишиг, стандартад нийцүүлэн илүү боловсронгуй болгох;

Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход иргэн, захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарцын шийдлийн талаар алба хаагчдаас санал авч, хуульд тусгах ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн юм.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, 2025 онд багтаан батлуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл өглөө. Тус хуулийг шинэчлэн батлуулснаар хүмүүжигчдийн 80 хувийг байнгын цалинтай ажлын байраар хангах, хорих ангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт 60 болон түүнээс дээш хувьд хүрэх, байгууллагын дотоод орлого сайжран, алба хаагчдын нийгмийн баталгаа бэхжинэ гэдгийг онцоллоо.

Цаашид алба хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч, шинэ залуу боловсон хүчнээр эгнээгээ бэхжүүлэх, байгууллагын соёлын төлөвшилд анхаарах шаардлагатай байгааг мөн дурдлаа. Энэ хүрээнд ялангуяа орон нутаг дахь хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдын хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Монгол Улсын төрийн цэргийн ууган байгууллагуудын нэг, 103 жилийн түүхтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүн эх орныхоо дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж байгааг дурдаад, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа