RFID наалтыг АТҮТ-ийн оношлогоо, бүртгэлийн цэгүүдээр үнэ төлбөргүй наана

RFID наалтыг АТҮТ-ийн оношлогоо, бүртгэлийн цэгүүдээр үнэ төлбөргүй наана

АТҮТ-өөс иргэдийн дунд асуулт үүсгээд буй автомашины оношлогоо болон RFID наалтын талаарх мэдээллийг өглөө. Тодруулбал,

"Автомашины оношлогооны хүчинтэй хугацаа 1 жил байдаг бөгөөд өнгөрсөн жил орсон хугацаандаа энэ ондоо багтаж орох боломжтой. Мөн тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа нь нь улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран эхний 5 сард хуваарилсан байдаг. Үүнд,

  • 1 болон 6-аар төгссөн бол 1 сард
  • 2 болон 7-оор төгссөн бол 2 сард
  • 3 болон 8-аар төгссөн бол 3 сард
  • 4 болон 9-өөр төгссөн бол 4 сард
  • 5 болон 0-ээр төгссөн бол 5 сард татвараа төлөх ёстой.

Торгуулийн хувьд Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 2024 оны 01 сарын 01-нээс эхлэн ногдуулсан татварыг 14 хоногтоо багтаан төлбөл 50 хувь хөнгөрүүлэх, 14 хоногоос хэтэрвэл 50 хувь нэмэгдүүлэхээр заасан.

Түүнчлэн RFID наалтын хувьд ямар нэгэн төлбөр хураамжгүй, Автотээврийн Үндэсний Төв-ийн оношлогоо, бүртгэлийн бүх цэгүүдэд нааж байгаа. Энэхүү наалт нь тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаар, марк төрөл, өнгө, өмчлөгчийн утасны дугаар болон оношлогоо, татвар, торгууль, даатгал гэсэн ерөнхий мэдээллийг агуулсан, уулзвар гарцууд дээр суурилуулсан камерт уншихдаа зөрчилтэй эсэх мэдээллийг тодорхойлон дамжуулах ТАГ юм.

Тиймээс иргэд та бүхэн 2-4 цаг оочерлох шаардлагагүй бөгөөд банкныхаа апп ашиглан татвар торгуулиа төлж, оношлогооны хугацаа нь дууссан бол оношлогоондоо орсны дараа оочер дараалал багатай өөрт аль ойрхон цэг дээр очоод RFID наалгах бүрэн боломжтой юм" гэлээ.

“Чайна Энержи”-гийн хамтрал “Энержи Ресурс”-ыг эмзэглүүлэх үү?

6 цаг 11 мин

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр уучлал гуйхгүй бол хуулийн байгууллагад хандана

Өчигдөр 14 цаг 32 мин

Ерөнхийлөгч дахин хориг тавих эрсдэлтэй 2025 оны төсвөөс онцлох 10

Өчигдөр 09 цаг 10 мин

Гурвыг цогцоор буюу “Чайна энержи”-гийн тавьсан санал

Өчигдөр 08 цаг 11 мин

Мухар төмөр зам мухардлаас гарах уу?

Уржигдар 09 цаг 44 мин

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-30

МАН-ын томчуудын зодоон төсвийн хоригоор үргэлжилж байна

2024-11-29

Б.Баярбаатар: 2025 оны төсвийн цагалбарт өөрчлөлт оруулж байж гацаанаас гарна

2024-11-29

АШИГТ МАЛТМАЛ ХУУЛЬ БУСААР ХАЙХ, АШИГЛАХ, ОЛБОРЛОХ АСУУДЛААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-29

Мөнхийн залуу Э.Одгэрэлийн 57 насны гялбаа

2024-11-27

Бага ангийн сурагчдын амралт 12-р сарын 23-наас эхэлнэ

2024-11-27

O COUTURE брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер Д.Отгонжаргал Алтангадас одон хүртлээ

2024-11-26

Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүндлэхээс эхэлнэ

2024-11-25

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2024-11-25

Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улсын ондоошлын илэрхийлэл

2024-11-25

УИХ-ын гишүүн, Боловсролын сайд асан Ц.Цогзолмаа Монгол Улсын Гавьяат Багш цолоор шагнууллаа

2024-11-25

“Гоёл" наадмын отгон топ моделиор А.Хулан тодорчээ

2024-11-25

ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН ҮНДЭСНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ

2024-11-23

НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх албатай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2024-11-22

Дабль стандарт: Уяач Б.Нямжавын МАН-ын дарга асан М.Энхболдын сонгуульд хандивласан 10 тэрбумыг төр төлнө   

2024-11-22

Сурталчилгаа