“Khas Zaya”-г үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө яллаж байна

“Khas Zaya”-г үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө яллаж байна

Цахим орчинд олны танил болсон “Khas zaya” гэх аккуантын эзэн сэтгүүлч Г.Санчирыг УИХ-ын сонгуулийн өмнө ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газраас баривчилсан байдаг. Тэрбээр Монголын төрийн бодлого шийдвэр, эрх үйл ажиллагааг хүчтэй шүүмжилж, эсэргүүцлээ олон нийтийн сүлжээнд илэрхийлдэг байсныг цахим орчны хэрэглэгчид сайн санаж байгаа биз ээ.

Монгол Улсын Үндсэн хуульд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж заасан байдаг.

Харамсалтай нь, “Khas zaya” гэх аккуантын эзэн Г.Санчирыг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө буюу фэйсбүүк хуудас болон бусад сошиал хаягуудыг ашиглан бусдын нэр, алдар хүндэд халдаж, илтэд худал мэдээлэл тараасан, заналхийлсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.

Түүнийг баривчлсан талаараа хууль шүүхийнхэн ихэд нууцлаж байгаа агаад энэ талаар зарим хэвлэлүүдэд “Хас Заяа гэх хуурамч хаягтай “Дээдсийн амьдрал” сонины эрхлэгч тэргүүтэй бүлэг нөхдийг саатуулав гэх товчхон мэдээллээс өөр албаны тайлбар алга байна. Албан эх сурвалжаас авсан мэдээллээр Г.Санчирыг Монгол Улсын дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хортой мэдээллийг түгээсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан аж.

Тайлбар: Зүүн талаас доод эгнээний хоёр дахид сууж буй нь Г.Санчир

Тэгвэл "Хас Заяа" нэрээр мэдээлэл түгээдэг байсан Г.Санчир гэж хэн бэ гэх асуулт олон нийтийн анхаарлыг татаж байгаа биз ээ. Тэрбээр нэрт фото сэтгүүлч Р.Гомбожав агсны хүү бөгөөд “Дээдсийн амьдрал” сониныг эрхэлж байжээ. Түүний аав МОНЦАМЭ агентлагт ажиллаж байсан эрх чөлөөний мэдрэмжтэй, ардчилсан үзэл санаатай сэхээтнүүдийн төлөөлөл аж.

Тайлбар: Зурган дээрх улаан хүрэмтэй нь Г.Санчирын аав Р.Гомбожав

Жич: Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байдаг бөгөөд албан бус эх сурвалжийн өгүүлснээр Г.Санчир ял шийтгүүлэх магадлалтай байгаа аж.  

Дашрамд дуулгахад Эрүүгийн хуулийн энэхүү заалт нь ихээхэн маргаан дагуулж ирсэн зүйл заалт. Тодруулбал, "Худал мэдээлэл тараах" гэдэг үндэслэлээр иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг боомилж яллагдагчаар татаж байгаа нь Үндсэн хуулийн 16.6 дахь заалтыг зөрчиж байна гэж үздэг. Эрх баригчдыг шүүмжилсэн, авлига, албан тушаалын хэргийг илчилж шүгэл үлээсэн иргэдийг, ажлаа хийсэн сэтгүүлчдийг улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн гомдлоор шалгаж, гэрчийн мэдүүлэг ч авалгүй шууд яллагдагчаар татаж байгаа нь ардчилсан нийгмийн үнэт зүйл болох иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг зөрчиж байна гэж үзэн маргалдсаар ирсэн билээ. 

М.Саян

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа