Гомдогсдын арми бий болгосон дахин өргөн барьсан төсвийн онцлох өнцгүүд

Гомдогсдын арми бий болгосон дахин өргөн барьсан төсвийн онцлох өнцгүүд

Засгийн газар төсвөө засаж дахин өргөн барьснаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээд байна.

Монгол Улсын 2025 оны төсөвт нэгдсэн төсвийн нийт орлого 33 их наяд, 864 тэрбум, 738.8 сая, нэгдсэн төсвийн нийт зарлага 35 их наяд, 795 тэрбум, 227.3 сая төгрөг бол алдагдал 1 их наяд 930 тэрбум, 488.50 сая төгрөг байхаар тусгаж баталсан байв. Дахин боловсруулсан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 393,1 тэрбум төгрөгөөр бууруулж, орлогыг 33,3 их наяд төгрөг байхаар тооцжээ.

Тэгвэл энэ удаагийн төсөв өмнөхөөс 5.3 их наядын зөрүүтэй. 1.7 их наяд нь бүтээн байгуулалт, 3.5 нь урсгал зардлын өөрчлөлт аж. Улсын төсвөөс нийт 833 тэрбум төгрөг танасан бол гадаад зээлийн ашиглалтын дүнгээс 211,6 тэрбумыг хасч, 669 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.

Замын төсвүүд хойшлов

1. Ерөнхийлөгчийн хоригийн дагуу төсвийн алдагдлаа бууруулахдаа хэрэгжиж эхлээгүй болон зарим хөтөлбөр, арга хэмжээг зогсоон, хойшлуулахаар болжээ. Үүнд:

  • Налайх-Тэрэлж чиглэлийн 37км замын 55,0 тэрбум
  • Норовлин-Дадал чиглэлийн 54км замын 14,7 тэрбум
  • Буйр нуурын нисэх буудлын 24,5 тэрбум
  • Хэрлэн-Тосон-Уул, Халх гол чиглэлийн зам
  • Баяндалай-Гурван тэс чиглэлийн замын 48 тэрбум
  • Батцэнгэл-Их тамир чиглэлийн замын 36,7 тэрбум
  • Чойр-Мандалговь чиглэлийн замын 26,9 тэрбум
  • Дипломат корпусын 3,6 тэрбум гэхчлэн нийт 350 гаруй тэрбумын төслүүдийг хойшлуулжээ.

Тавилга, багаж техник, томилолтын зардлыг хасав

2. Нэг удаа хойшлуулж болох зардлыг бууруулсан. Ингэхдээ Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тодорхой зардлуудыг бууруулахаар тусгажээ.

  • Тавилга-100 хувь
  • Багаж, техник, хэрэгсэл-50 хувь
  • Бичиг хэрэг-50 хувь
  • Хичээл үйлдвэрлэлийн дадлага-50 хувь /Үүнд, эрүүл мэнд, боловсрол, хууль зүй болон батлан хамгаалах салбарууд орохгүй/
  • Гадаад томилолтын зардал-50 хувь /Төрийн өндөр түвшний айлчлал, өндөр түвшний зочин төлөөлөгчийнх хамаарахгүй/
  • Тээвэр шатахууны зардал-50 хувь /эрүүл мэнд, тусгай чиг үүргийн байгууллага хамаарахгүй/ Урсгал зардлын нийт хасагдах дүн 800 тэрбум төгрөг байхаар тус тус тооцсон байна.

Ч.Номин сайдын ваучерийг хасав

3. Өмнөх хүчингүй болгосон төсвийн тухай хуульд Соёлын сайдын багц дахь өсвөр үеийнхэнд соёлын ваучер олгоход шаардагдах 18.3 тэрбум төгрөгийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сангаар дамжуулан олгох тухай тусгасан байв. Энэ удаагийнхад алдагдалгүй байх зарчим баримталж Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан, Кино урлагийг дэмжих санг татан буулгажээ. Татан буугдаж буй Кино урлагийг дэмжих сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг зохион байгуулах үүргийг Кино урлагийн зөвлөлд хариуцуулахыг даалгасан байна.

-Н.Учрал сайдын хиймэл дагуул ч багтсангүй-

4. Монгол Улсын Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэх том зорилт тавиад байсны нэг ньҮндэсний хиймэл дагуулын төсөл байв. Уг төсөлд тусгагдсан 211,6 тэрбум төгрөгийг хасч, 457,4 тэрбум төгрөгийг бууруулсан байна. Дашрамд уг төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-д танилцуулаад зогсохгүй эхний ээлжинд 760 тэрбумын өртөг ч яригдаж байсан билээ.

-Л.Энх-Амгалан сайдынхаас хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж хасагдахгүй үлдэв-

5. Хөндөж болохгүй зардалд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 1,6 их наяд төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2,3 их наяд төгрөг, Нийгмийн даатгалын сангийн 5,9 их наяд төгрөг, хүүгийн төлбөр болон 1,36 их наяд төгрөг, цалингийн суурь 6,6 их наяд төгрөг болон төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж бусад хуульд заасан тэтгэмжийн 0,5 их наяд төгрөгүүдийг хөндөхгүй байхаар тусгасан байна. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад 921.6 тэрбум төгрөг нэмэгдэж орж ирсэн. Үүнд тэтгэврийн нэмэгдэл багтжээ. Мөн төрийн албан хаагчдын цалин 6 хувь нэмэгдэж байгаа. Энэ л гэхэд 438 тэрбум төгрөг байх аж.

6.Орлого талд 394 тэрбум төгрөгөөр буурч байна. Гааль, НДШ, ХХОАТ зэргээс бүрдүүлэх орлогууд буурна гэсэн үг.

У.ХУРЦ-ҮГ

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа