Ч.Ганжавхлангийн утаат тэмцэл улс төрийн акц байв уу?

Ч.Ганжавхлангийн утаат тэмцэл улс төрийн акц байв уу?

Ч.Ганжавхлан бол олон мянган дагагч, дэмжигч, улаан ногоон фенүүдтэй топ инфлюнсер. Дан нийгмийн эмзэг сэдвүүд дээр амжилттай, уран гоё тоглолт хийдэг нь түүний онцлог.

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгчид оролцсон зочин бүхнээ заавал уйлуулж байж санаа нь амардаг шиг Ч.Ганжавхлан сэдэж санаачилсан аливаа ажлаараа олон нийтийг уйлуулж, уяруулж, эсвэл бухимдуулж, самсааг нь борхируулж байж салдаг хүн. Хүмүүс хэдийчинээ өрөвдөж, эмзэглэж, сэтгэл нь хөдөлнө тэр хэрээр манай баатар эрэлхэг, аврагч, ид шидтэн, өглөгч, сайхан сэтгэлтний дүрээр товойн гарч ирнэ. Иргэдийн амьдрал хүнд хэцүү, асуудал нь их байх тусам ийм баатрууд гарч ирдэг нь жам юм.

“Утааны эсрэг аав ээжүүдийн групп” гэж байгуулаад засаг төртэй зад тэмцэж явсан Д.Пүрэвхүү хэмээх бүсгүй Ерөнхийлөгчийн зөвлөх болж, амьдрал ахуй нь илт сайжран, хамар нь утаа мэдрэхээ болиод алга болсон нь саяхны явдал. Ч.Ганжавхлан уг түүхийг давтахгүй гэх баталгаа байна уу. Тун удахгүй манай инфлюнсер залуугийн хамар үнэрлэх чадвараа алдвал яах вэ?

Тэрээр гурав хоногийн тэмцлээ зогсоож байгаагаа өчигдөр цахим хуудсаараа мэдэгдэж. Үүнийгээ цаашдаа өөр хэлбэрээр тэмцэнэ гэж тайлбарлаж. Гэвч иргэд түүнийг шүүмжилж байна. Сенсаацыг сенсаациар дардаг хорон тактикийн нэг жишээ болоод өнгөрөв үү ч гэж хардаж байна. УИХ дээр ирэх оны төсвийг дахин хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн утаа, сонсгол, онц байдал гэх мэт уриатай сүржин акц хийж, олон нийтийн анхаарлыг өөр тийш хандуулах гэсэн башир арга байв уу. Хэн нэг улстөрч, аль нэг улс төрийн бүлэглэл Ч.Ганжавхлангийн “тэмцэл”-ээр дамжуулан ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс бойкот хийсэн байж ч мэднэ.

...Хүмүүсийн эмзэг сэдэв дээр тоглож, битгий жүжиглэ. Сонсгол бол зүгээр л цаг хугацааг сунжруулах жүжигчилсэн тоглолт. Данхын арга барил хэтэрхий хоцрогдсон. Чи азаартаад байна. Захиалгатай гэдэг чинь нэвт харагдаад байна. Зүгээр л худлаа гар. Хүмүүсийн эмзэг сэдэв дээр дөрөөлж мөнгө саасаар ирсэн. Сааж ч байгаа. Дуусдаггүй шунал шүү. Гурав хоног сүржигнэж байгаад хэдхэн үг хэлж аргалаад ингээд дуусгах нь. Жинхэнэ поп гар байсан байна. Утаа утаа гэж орилж байгаад ордонд ороод алга болдог хүүхний өрөөсөн дугуй байж. Хэдхэн хоногт мохсон, хаяагаа манасан шинжтэй болсон юм шиг санагдлаа. Хэрэггүй очиж  гарын үсэг зурав уу...

Иргэд ийм сэтгэгдэл бичжээ. Мэдээж улаан фанатууд нь дэмжсэн байна. Ардын баатар, ачтан шидтнээр нь дуудаж магтсан нь ч байна. Хамгийн шилдэг нь “Ганжавхлан өөрөө Улаанбаатарын утаа улам нэмэгдэхэд маш том нөлөө үзүүлсэн хортой нөлөөлөгч байгаа юм. Нийгмийг ингэж хорлож, нэг бүхэл бүтэн үеийг нүүрсний биш юм гэхэд сэтгэлгээний угаарт живэхэд нөлөөлсөн баатар” хэмээн нийтлэлч Б.Болор-Эрдэнэ бичсэн нь хамгийн шилдэг тодорхойлолт болов.

Утааг жагсаалаар шийддэггүйг монголчууд өнгөрсөн он жилүүдэд яс махандаа тултал ойлгосон. Утааг улс төрөөр ч шийддэггүй. Эдийн засгийн аргаар, эрүүл, зөв бодлогоор л утаанаас сална. Үүнийг харин олон нийт ойлгож эхэлсэн нь Ч.Ганжавхлангийн гурав хоногийн тэмцлээс харагдав.

2008 оны долдугаар сарын 1-нийг эс тооцвол үүнээс хойш төлбөргүй жагсаал гэж байхаа больсон гэдэг ч үнэн. Тиймээс жагсагчдад олон нийт итгэл алдарсан. Сүхбаатарын талбай дээр гарч ирж чанга хашгирсан бүхэн удалгүй Төрийн ордонд орж, түмний хөрөнгөнд эзэн суудаг жишиг тогтсон болохоор аргагүй. Босоо Ганбаа, Батзандан, шар Уянга, утаа Пүрэвхүүгээс эхлээд Оюун-Эрдэнийн толгойлсон шударга таван гар хүртэл жагсаалаар тархи угааж, эрх мэдэл, албан тушаалын өндөрлөгт хүрсэн улстөрчдийн урт цуваа бий. Хэрсүү байцгаана аа, хэдүүлээ.

Г.Ууганбаатар

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа