Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг БНСУ-д тэмдэглэн өнгөрүүллээ

Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг БНСУ-д тэмдэглэн өнгөрүүллээ

БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд С.Сүхболдын хувьд энэ сарын эхний өдрүүд бол тус улсад суралцагч монгол оюутан залуус, ажиллаж хөдөлмөрлөгч иргэд тэдний хүүхэд, багачуудад Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн түүхэн ойн ач холбогдлыг танилцуулсан долоо хоног байлаа. Амралтын өдөр буюу арванхоёрдугаар сарын 1-ний ням гаригт ч БНСУ дахь хүүхэд, гэр бүлийн сэтгэл зүйн “НАМҮ” төвийн үсэглэлийн баярыг Элчин сайдын яамны байрнаа зохион байгуулжээ. 2023 онд байгуулагдсан “НАМҮ” төв бол тус улсад амьдарч буй монгол хүүхэд, залуус, гэр бүлд боловсрол, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг ТББ. Элчин сайд С.Сүхболд “Үсэглэлийн баяр бол хүн бүрийн мартагдашгүй дурсамж байдаг…” гээд тус улсад амьдарч буй монгол хүүхдүүддээ эх хэлээрээ сурч, боловсрох үүд нээх зорилгоор Монгол сургууль шинээр байгуулах судалгаа, санаачилга эхлүүлсэнээ танилцуулан, хүүхдүүдийн аав ээж гэр бүл болох иргэдэд тулгамдаж буй бусад асуудалд анхаарч, ажиллаж буйгаа мэдээлэв.

Үсэглэлийн баярт 50 орчим монгол хүүхэд, багачууд эцэг, эхийнхээ хамт оролцож, төрийн дууллаа эгшиглүүлэн, цагаан толгойн 35 үсгээ дуудаж, “Есөн эрдэнийн орон” шүлэг уншиж, хөгжилдөн баярлалаа. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн түүхэн ойн талаар Ёнсэй их сургуульд 12 дугаар сарын 2-нд, Сөүлийн Үндэсний Их сургуульд 3-нд, Кореа Их сургуульд 4-нд, Конгүг Их сургуулийн Монгол оюутнууддаа 5-нд цуврал лекц сонсгон, залуусын санал бодлыг сонссон юм. Лекцийн арга хэмжээ болон оюутнуудтай уулзахынхаа өмнө тухайлбал Конгүг Их сургуулийн Ерөнхийлөгч Пил Вон Жон-той уулзаж, хэлний бэлтгэлээс эхлээд үндсэн ангид суралцаж буй 400 орчим монгол оюутныхаа сургалтын хөтөлбөр, сурах орчин, Монгол Улсын их, дээд сургууль хооронд харилцаа тогтоох, хамтран ажиллах, хөдөө, аж ахуйн чиглэлээр хамтарсан судалгааны боломжын талаар харилцан санал солилцлоо. Конгүг Их сургууль бол 1931 онд байгуулагдсан, хөдөө, аж ахуйн чиглэлийн тэргүүлэх сургууль юм.

Элчин сайд С.Сүхболд Кореа их сургуульд зочлох үеэрээ тус сургуулийн Ерөнхийлөгч Ким Дон-Ун-тай уулзсан. Ким Ерөнхийлөгч монгол оюутнуудын мэдлэг, хичээл зүтгэл, хариуцлагатай чанарыг сайшааж, Солонгос улсын төрийн байгуулалт, иргэдийн оролцоо, хяналттай ардчилсан тогтолцоо, боловсрол, сургалтын салбарт хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, сургалтын орчинтойгоо танилцууллаа. Кореа Их сургууль нь 1905 онд байгуулагдсан, 119 жилийн түүхтэй хувийн их сургууль бөгөөд одоо 300 орчим монгол оюутан хэлний бэлтгэл болон бакалавр, магистр, докторт суралцаж байна. 1885 онд байгуулагдсан, Солонгосын шилдэг Их сургуулийн нэг Ёнсэйн Төрийн удирдлагын сургуулийн захирал Чой Ён Жүн-тэй уулзаж, төрийн албаны шинэчлэлээр туршлага судлах төрийн болон судалгааны байгууллага хооронд уулзалт, сургалтыг ирэх жил зохион байгуулах талаар санал солилцлоо. Энд 130 орчим монгол оюутан олон улсын харилцаа, төрийн удирдлага, Хот төлөвлөлт-барилга чиглэлээр суралцаж байна.

1946 онд байгуулагдсан Сөүлийн Үндэсний Их сургуулийн хэлний бэлтгэл болон Ухаалаг хот төлөвлөлт, түүх, археологи, хууль, эдийн засаг, бизнесийн удирдлага, ойн инженерийн чиглэлээр бакалавр, магистр, докторт 170 орчим оюутан суралцаж байна. Танилцуулгын дараа оюутан, залуус өөрсдийн сурч буй чиглэлээ товч танилцуулж, сургуулиа төгсөж, эх орондоо буцан сурч мэдсэнээ хэрэгжүүлэх, мэргэжлээрээ ажиллах хүсэлтэйгээ хэлж, гадаадад байх хугацаандаа хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахтай холбоотой зөвлөмж авлаа. Оюутан, залуус сонирхсон сэдвээрээ тухайлбал, Монгол-Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа, улс төр дэх эмэгтэйчүүдийн тэгш оролцоо, суугаа улсад саяны арванхоёрдугаар сарын 3-ны шөнө шиг Онц байдал үүссэн тохиолдолд гадаад иргэдийн эрх ашиг хэрхэн хөндөгдөх, үйлчлэх эрх зүйн зохицуулалт, цаашид анхаарах зүйл зэргээр асууж, санал солилцлоо. ЭСЯ-ны зүгээс Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн үйл явц, улс төр, нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөө, ач холбогдолыг танилцуулан Солонгосын бусад их, дээд сургууль дахь монгол оюутнуудтайгаа зориулан үргэлжлүүлэн уулзахаар төлөвлөж байгаа аж.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

11 цаг 0 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

12 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

12 цаг 45 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 10 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 10 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

11 цаг 0 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

12 цаг 45 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

12 цаг 30 мин

Сурталчилгаа