С.Дэмбэрэл, Т.Ганболд нарын “утсан хүүхэлдэй” буюу Л.Төр-Одын үнэн төрх

С.Дэмбэрэл, Т.Ганболд нарын “утсан хүүхэлдэй” буюу Л.Төр-Одын үнэн төрх

МҮХАҮТ-ын шинэхэн Ерөнхийлөгч Л.Төр-Одын Монгол Улсыг Евроазийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгтгэх тухай яриа газар аваад байна. Тэрбээр, “Евроазийн эдийн засгийн холбооны худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр шатахуунаа хямд үнээр авах боломжтой. Хойшоо суух биш урагшлах ёстой” хэмээн хэвлэлд ярьсан байгаа юм. Энэ үгнээс нь болж цахим орчинд өнгөрөгч амралтын өдрүүдэд түүнийг “ОХУ-ын бууны нохой” гэх шүүмжлэл газар авав. Ямар учир начиртай хүн гэнэт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр гараад ирэв гэж гайхаж амжаагүй байтал өөр рүүгээ дуулианыг чиглүүлчихлээ.

Танхимын Ерөнхийлөгчийн сонгууль чамгүй дуулиантай болж өнгөрсөн. Өмнөх Ерөнхийлөгч Д.Энхтүвшин парламентад УИХ гишүүн болоод суучихснаас улбаалан “МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн суудлыг улстөрд гарах шат” гэж харцгаажээ.

Дундуур гүйсэн муур

Юун түрүүн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хөшигний ард юу болсныг сонирхоцгооё. 2024.11.28-нд болсон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгох сонгуульд 9 хүн нэрээ албан ёсоор дэвшүүлсэн.

  1. МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн,
  2. "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од,
  3. “Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан,
  4. “Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав,
  5. “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан,
  6. Эдийн засагч Б.Лакшми,
  7. Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий,
  8. “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх,
  9. “Комаг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Майдар нар нэр дэвшиж өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдсэнээс “Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, “Монголбрэнд” холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий нар нэрээ татсан. Сонгуулийн өмнөх өдөр МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг хууль шүүхийн байгууллагаас 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан.

Хөшигний ард болсон явдлыг тоймолбол сонгуулийн өмнөх өдөр Т.Дүүрэнг баривчлагдсан гэнэтийн явдалд гол хардлага Ц.Баатарсайхан дээр, Ц.Баатарсайхан нь бараг ерөнхийлөгч болчихсон, дундуур нь Л.Төр-Од гараад ирсэн. Томоохон бизнесменүүд Ц.Баатарсайханд саналаа өгсөн харин эртнээс Т.Дүүрэнд саналаа өгөхөөр хайрцаглагдсан байсан орон нутгийнхан /аймаг бүр 20 квоттой буюу 420 саналын эрх/ эцсийн мөчид  Л.Төр-Одод саналаа өгснөөр Л.Төр-Од ялалт байгуулсан. Товчхондоо ийм л юм болж.

1. МҮХАҮТ дахь С.Дэмбэрэлийн мөнхийн эрх ашиг: Газар, бар код

Тус сонгуулийн хүчтэй өрсөлдөгчдөөр танхимын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, “Таван Богд”-ын Ц.Баатарсайхан хоёр нэрлэгдэж байв. Гол зодоон энэ хоёрын дунд өрнөнө гэж улс төрийн түвшинд ч, олон нийт ч үзэж байв. Ямартаа сонгуулийн өмнөх өдөр гэнэт баривчлагдсан Т.Дүүрэнг чухамдаа Ц.Баатарсайханы түлхээсээр баривчлагдсан гэж бат нот итгэж байв. Үнэн хэрэгтээ хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь Л.Төр-Од байжээ.

Эндээс Л.Төр-Од гэж хэн гэдэг асуулт урган гарна. Олон нийтийн мэдэж байгаачлан тэрээр “Транспарэнси интернэшнл” ТББ-ын тэргүүн, “Цахим байшин” ХХК-ийн захирал /2024 оноос/, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй нэгэн. 

  • Намтар, CV-г нь харвал нэлээн сүрхий боловсролтой гэж харагдахаар Л.Төр-Од нь хэрэг дээрээ хувьдаа бизнесгүй нэгэн. Хувьдаа бизнесгүй бол тэнхимийн ерөнхийлөгчид нэр дэвших эрх үүсэхгүй ба 2023 оны 7-р сараас “Монгол даатгал” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдохын зэрэгцээ ТУЗ-ийн гишүүн болсон байдаг. Даатгалын зах зээлд тэргүүлэгч Монголын уугын компани “Монгол даатгал”-ыг хэдэн жилийн өмнө Оросын тэрбумтан Сергей Горомов хувьчилж авснаар зуун хувь түүний мэдлийн буюу Орос эзэдтэй болсон байдаг. Эндээс Л.Төр-Од нь оросуудын гар хөл гэх хамаарал гарч ирнэ. Өдгөө тэрээр Монголыг Евроазийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгтгэх гэж улайрч буй нь ийм учиртай.  
  • Л.Төр-Одыг танхимын ерөнхийлөгч болоход ихээхэн хүчин зүтгэсэн хүмүүс бол танхимын экс ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл болон түүний үеэл Тордайн Ганболд нар. Чухам яагаад энэ ах дүүс Л.Төр-Одыг тэгтлээ дэмжих болов? С.Дэмбэрэл тэнхимийг алдахгүй байх хоёр том эрх ашиг бий. Нэгдүгээрт, С.Дэмбэрэл нь 1997-2012 он хүртэл тасралтгүй 15 жил МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан.

    Энэ хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж МҮХАҮТ-ын эзэмшил газрыг төрсөн эгч С.Мандалдуламынхаа нэр дээр хууль бусаар шилжүүлж, түүний хүү Тордайн Ганболдын нэр дээр “Корпорейт” зочид буудлыг барьсан хэрэгт холбогдож, 2012 оны хоёрдугаар сард АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Улмаар АТГ-аас С.Дэмбэрэлийн хэргийг прокурорт шилжүүлж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ХУД-ийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн. Гэтэл С.Дэмбэрэл 2012 оны зургадугаар сард ИЗНН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүн болж, улмаар “Корпорейт” зочид буудлын хэрэг нь хэрэгсэхгүй болж мартагдсан. Өдгөө МҮХАҮТ-ийн хаяанд байрлах “Корпорейт” зочид буудал газрын хамт С.Дэмбэрэлийн төрсөн эгч С.Мандалдулам, төрсөн дүү С.Отгондулам нарын нэр дээр байдаг ч ачир дээрээ С.Дэмбэрэлийн охин Д.Энэрэл “Корпорейт” зочид буудлын бүх салбарыг удирддаг. Нэмж дуулгахад Д.Энэрэл нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулын эхнэр юм. Энэхүү газрын хэрэг нэгэнтээ хаагдсан ч гэлээ МҮХАҮТ-ын удирдлагад гарсан хэн ч болов хөндөх дээрээ тулах юм бол ахиж босож ирэх томоохон зөрчил, залилан луйврын шинжтэй хэрэг буюу С.Дэмбэрэл ноёнтон үхэвч тэнхимээс холдож чадахгүй том шалтгаан юм.  энэхүү шалтгаан гэтэл зөвхөн газрын асуудлаар зогсохгүй. Импортын бараанд олгодог бар кодын бизнесийг мөн хууль бусаар хувь дээрээ авч гарсан байдаг. Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зарагдаж буй бүх бараа бүтээгдэхүүнд бар код олгодог бөгөөд нийтлэг жишгээр Худалдаа аж үйлдвэрийн танхим нь энэхүү үйлчилгээг эрхлэх ёстой. Манайд ч энэ жишгээр явж байсан бөгөөд хамгийн гайхалтай нь С.Дэмбэрэл дарга танхимын ерөнхийлөгчөөс буухдаа энэхүү үйлчилгээг хувийн бизнес болгон авч гарчээ.

Тухайн үедээ жилдээ 500 орчим сая төгрөгийн орлого олдог байсан энэхүү үйлчилгээ нь МҮХАҮТ-ийн орлого бүрдүүлдэг гол бизнес байсан бөгөөд өдгөө 2-3 тэрбумын орлого ашиг олдог том бизнес байна. Энэ асуудлыг түүнээс ажил хүлээж авсан “Урбанек”-ын Л.Лхагважав яагаад ч юм хөндөөгүй. Харин О.Амартүвшин ерөнхийлөгч болсноор уг асуудлыг хөндөж шүүхэд хандсан боловч С.Дэмбэрэл дарга өвчтэй зовлонтой, хавдар хачигтай хөгшин хөвөө хүн гэж зовлон тоочсоор шүүхээс гомдлыг татуулсан аж.

Т.Дүүрэн нь О.Амартүвшингийн үед танхимын гүйцэтгэх захирлаар томилогдож ажилласан, Т.Дүүрэн нь Л.Төр-Одыг танхимын ахлах зөвлөхөөр авсан байдаг. Хоржоонтой.

Товчхондоо, МҮХАҮТ-ын газар дээрээ хууль бусаар хувийн зочид буудлаа барьчихсан үүгээр ч зогсохгүй бар кодын бизнесийг нь хувьдаа аваад гарчихсан хоёр том нээнтэг, эрх ашиг байдаг учраас С.Дэмбэрэл ноёнтон танхимаас холдож чаддаггүй байна. Тийм ч учраас саяын сонгуулиар Оросуудтай хамсан /Сергей Горомов/ утсан хүүхэлдтэй Л.Төр-Одыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч болгожээ.

Т.Дүүрэнг “ачуулсан” эзэн нь Ц.Баатарсайхан биш Л.Төр-Од

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг баривчилсан шалтгаан анхаарал татна. Т.Дүүрэн нь угсаа гарал ярьвал яруу найрагч З.Түмэнжаргал агсны хүү, угшил гарал гэвэл “UFC” группийн захирал О.Амартүвшин, Байгаль орчны сайд Н.Цэрэнбат хоёртой хамтран “UFC” группийг үүсгэн байгуулсан буюу хувьцаа эзэмшигч. Тийм ч учраас О.Амартүвшин нь МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч болмогцоо Т.Дүүрэнг Гүйцэтгэх захирлаараа томилсон байдаг.

МҮХАҮТ-ын сонгуулийн өмнөх өдөр түүнийг баривчилсан үндэслэл нь тэрээр МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлаас гадна БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын олон нийтийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. ЖДҮХС-гийн хэргээс арай гэж мултарсан БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга асан Н.Цэрэнбат албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төслийн хэрэгжүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах” 3.5 тэрбум төгрөгийн гэрээг хуульд заасан шаардлага нөхцөл хангахгүй ХБНГУ-ын “B2 Bio-to-Power Gmbh” компанитай байгуулсны улмаас улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж буй. Уг хэргийн хамжигч, ятгагчаар сайдын зөвлөх байсан Т.Дүүрэн холбогдсон байж болох үндэслэлээр баривчилжээ. Тодруулбал, Т.Дүүрэнг хэрэгт оролцсон байдлаар нь “…Хууль бусаар бусдад нөлөөлж улсад их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт яллагдагчаар татжээ.

Гэхдээ процессийн алдаа гаргасан гэж үзэж болох үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа мөрдөн байцаагч прокурорт хүсэлт гаргана, прокурор хянаж үзээд шүүхэд шилжүүлнэ, шүүх хуралдаж шийдвэр гаргаснаар сая баривчлах, хорих ёстой байтал Т.Дүүрэнг шууд барьж хорьсон нь хууль зөрчиж, зохион байгуулалттайгаар баривчалсан уу гэж хардахад хүргэж байгаа юм.

Тухайн үед МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “…Түүнийг улс төрийн зорилгоор, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болгохгүйн тулд баривчиллаа” гэж мэдэгдэж ч байв.

Ч.Номин: "Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөг 2025 оны Монгол Улсын төсөвт суугаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна

Уржигдар 17 цаг 02 мин

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙ ХОРООНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Уржигдар 12 цаг 31 мин

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН САЙН ДУРЫН АХМАД АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

Уржигдар 12 цаг 28 мин

Хуульч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа: “Кофе” Ариунзаяад хэн ч итгэхгүй гэж тооцсон байх, Монголд очвол би шууд шоронд орно

Уржигдар 12 цаг 09 мин

Эрчим хүчний реформ хийх ажлын хэсэг хэвлэл мэдээлэлд 1.5 тэрбум төгрөг зарцуулна

Уржигдар 12 цаг 01 мин

ТҮЦ голдоггүй “Таван Богд” “Трафигура Монголия”-г авахаар санаархаж байгаа юу?

Уржигдар 08 цаг 08 мин

Төсөв-2025: Төсвийн хэт механик хасалт нь хууль сахиулах салбарын байнгын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзлээ

2024-12-09

Н.Номтойбаяр ҮАБЗ-ийн дарга асан Ц.Энхтүвшингийн хүргэн болох уу?

2024-12-09

С.Дэмбэрэл, Т.Ганболд нарын “утсан хүүхэлдэй” буюу Л.Төр-Одын үнэн төрх

2024-12-09

Гадаад харилцаанаасаа 12 тэрбум төгрөг “харамлажээ”

2024-12-09

Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг БНСУ-д тэмдэглэн өнгөрүүллээ

2024-12-09

Ч.Ганжавхлангийн утаат тэмцэл улс төрийн акц байв уу?

2024-12-08

“Хүн төвтэй” хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд оюутан залуусыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхэллээ

2024-12-08

“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЭХ НЬ” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2024-12-06

АРДЧИЛСАН НАМДАА ӨӨР ӨӨРИЙН ГЭСЭН САЙН ЧАНАРААР БЭЛЭГ БАРЬЖ, НЭГДМЭЛ “ЗӨВ ӨВ” БҮТЭЭЦГЭЭЕ

2024-12-06

“Наурызын баяр” өвийн хамтарсан жагсаалтад Монгол Улс нэгдлээ

2024-12-06

“Монгол нүүдлийн зан үйл” өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ

2024-12-06

Гомдогсдын арми бий болгосон дахин өргөн барьсан төсвийн онцлох өнцгүүд

2024-12-06

“Khas Zaya”-г үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө яллаж байна

2024-12-06

Ж.БАТ-ЭРДЭНЭ: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ГАРСАН 10 ХЭРЭГ ТУТМЫН НЭГИЙГ ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЖЭЭ

2024-12-05

Хуульч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа: “Кофе” Ариунзаяад хэн ч итгэхгүй гэж тооцсон байх, Монголд очвол би шууд шоронд орно

Уржигдар 12 цаг 09 мин

“Khas Zaya”-г үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө яллаж байна

2024-12-06

Н.Номтойбаяр ҮАБЗ-ийн дарга асан Ц.Энхтүвшингийн хүргэн болох уу?

2024-12-09

С.Дэмбэрэл, Т.Ганболд нарын “утсан хүүхэлдэй” буюу Л.Төр-Одын үнэн төрх

2024-12-09

Ж.БАТ-ЭРДЭНЭ: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ГАРСАН 10 ХЭРЭГ ТУТМЫН НЭГИЙГ ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЖЭЭ

2024-12-05

ТҮЦ голдоггүй “Таван Богд” “Трафигура Монголия”-г авахаар санаархаж байгаа юу?

Уржигдар 08 цаг 08 мин

АРДЧИЛСАН НАМДАА ӨӨР ӨӨРИЙН ГЭСЭН САЙН ЧАНАРААР БЭЛЭГ БАРЬЖ, НЭГДМЭЛ “ЗӨВ ӨВ” БҮТЭЭЦГЭЭЕ

2024-12-06

Ч.Ганжавхлангийн утаат тэмцэл улс төрийн акц байв уу?

2024-12-08

Гомдогсдын арми бий болгосон дахин өргөн барьсан төсвийн онцлох өнцгүүд

2024-12-06

Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг БНСУ-д тэмдэглэн өнгөрүүллээ

2024-12-09

“Наурызын баяр” өвийн хамтарсан жагсаалтад Монгол Улс нэгдлээ

2024-12-06

Гадаад харилцаанаасаа 12 тэрбум төгрөг “харамлажээ”

2024-12-09

Төсөв-2025: Төсвийн хэт механик хасалт нь хууль сахиулах салбарын байнгын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзлээ

2024-12-09

“Монгол нүүдлийн зан үйл” өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ

2024-12-06

Эрчим хүчний реформ хийх ажлын хэсэг хэвлэл мэдээлэлд 1.5 тэрбум төгрөг зарцуулна

Уржигдар 12 цаг 01 мин

Ч.Номин: "Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөг 2025 оны Монгол Улсын төсөвт суугаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна

Уржигдар 17 цаг 02 мин

“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЭХ НЬ” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2024-12-06

“Хүн төвтэй” хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд оюутан залуусыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхэллээ

2024-12-08

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН САЙН ДУРЫН АХМАД АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

Уржигдар 12 цаг 28 мин

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙ ХОРООНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Уржигдар 12 цаг 31 мин

Сурталчилгаа