Төсөв-2025: Төсвийн хэт механик хасалт нь хууль сахиулах салбарын байнгын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзлээ

Төсөв-2025: Төсвийн хэт механик хасалт нь хууль сахиулах салбарын байнгын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзлээ

2025 оны улсын нэгдсэн төсвийн хоёр дахь хэлэлцүүлэгийг УИХ-ын байнгын хороод хэлэлцэж байна. Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хууль хүчний байгууллага, батлан хамгаалах салбарын төсөвт хийгдсэн өөрчлөлтийг дахин хэлэлцэхээр болж завсарлага авлаа. Шалтгаан нь байнгын хорооны хуралдааны үеэр нэр бүхий гишүүд боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарын төсвийг хэт механикаар хасаж танасанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэдний байр суурийг хүргэе.     

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар: Хууль хяналтын байгууллагын төсвийг хангалттай тавьж өгөх ёстой

  • Ямар шалтгааны улмаас байнгын хорооны хуралдаан завсарлага авах болов?
  • Ер нь бол төсвийг алдагдалгүй оруулж ир гэдэг зарчмын байр суурь зөв. Төсвийг танаж байна гээд бүгдээс нь жигд танаад оруулаад ирсэн. Гэтэл энэ чинь ингэж ташраар нь хийдэг ажил биш юм. Зарим төрийн байгууллагуудад зайлшгүй байх ёстой зардал гэж байдаг. Жишээ нь бид хуулийг дээдэлнэ гэж ярьдаг. Ингэж хэлээд л хуулийг дээдэлдэг болчихгүй. Гол нь боловсон хүчнээ зузаатгах ёстой. Гэтэл хууль зүйн салбар байнгын орон тооны дутагдалтай явж ирсэн. Хуулиа  дээдэлье, хуулийг дээдлүүлье гээд ч түүнийг хийх, хэрэгжүүлэх боловсон хүчин байхгүй гэсэн үг.

Тэр олон томилолтын зардлуудыг хамаагүй хасчихаар жишээ нь хөдөө орон нутагт хүний эрх зөрчигдөөд байгаа асуудлыг газар дээр нь шалгах гэхээр шатахууны мөнгөгүй гээд сууж байж болохгүй биз дээ. Ийм нөхцөл байдал үүсч байгаа учраас хууль хяналтын байгуулагуудын төсвийг Хууль зүйн байнгын хороо эргэж харах ёстой гэж үзэж байна. Хуулийг дээдэлдэг байя гэж байгаа бол төсвийг нь хангалттай хэмжээнд тавьж өгөх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр: Төсвийг механикаар хассан нь хууль хүчний байгууллага, батлан хамгаалах салбарт сөрөг нөлөө үзүүлэхүйц байна  

 

Дөнгөж сая Хууль зүйн байнгын хорооны хуралдаан завсарлага авлаа. Яагаад гэвэл анхаарч үзэх ёстой, эргэж харах зардлууд байна. Жишээ нь цагдаагийн албанд 6000 орон тоо дутуу байна. Тэр дутуу орон тооноос талыг нь улсын төсөвт суулгаж өгөөч гэснийг бүтэн хасчихсан байгаа нь үнэхээр учир дутагдалтай юм. Ерөөс төсвийг танаж байна гээд механик хасалт хийчихсэн нь аудитын дүгнэлтээр маш тодорхой боллоо шүү дээ. Механик хасалт нь тэр дундаа хууль хүчний байгууллагууд, батлан хамгаалах салбарт сөрөг нөлөө үзүүлэхүйц байна гэж үзэж болохоор байна. Тиймээс энэ асуудлууд дээр тодорхой саналыг гаргаж төсвийн ажлын хэсэгт оруулахаар Байнгын хорооны хуралдаан завсарлаж байна. Миний хувьд дээрх төсвийг танасан тухайд анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Хасаж, танаж болох зардал, болохгүй зардал гэж байдаг

Төсөв нэг л сонин яваад байна. Өмнө нь буюу хориг тавигддаг төсөв дээр боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах салбарын төсвөөс битгий хасаарай гэж хэлж байсан. Боловсрол, эрүүл мэнд гэдэг бол монгол хүний өрсөлдөх чадвар, Монгол Улсын хөгжлийн асуудал юм. Дээрээс нь хууль сахиулах салбар гэдэг бол хүний эрхийг хангах томоохон механизм байдаг. Тиймээс үүнээс бусад хэмнэж болх зардлуудаасаа хасъя гэсэн. Гэтэл харамсалтай нь хууль сахиулах салбаруудын наад захын зардал буюу жишээ нь дуудлагад явдаг шатахуун болон бичиг хэргийн зардлыг механикаар 50 хувь таначихсан байна. Дээрээс нь орон тоог нэлээдгүй хассан байна. Тоног төхөөрөмжийн зардлыг хассан байна. Гэх мэт зүйлүүдийг анхаарах хэрэгтэй байна.

Хасаж болох зардал, үл болох зардал гэж байдаг. Яамдтай зэрэгцээд яамд болж хувирсан элдэв үндэсний хороо,зөвлөл, комисс нэртэй яамдын чиг үүргийг давхар хэрэгжүүлдэг маш олон бүтэц, үүний цаана зарцуулагдаж буй өндөр цалин хөлсний зардлыг хасаж, танах ёстой юм. Гэтэл ийм зардлаа танахын оронд хүний эрх, эрх чөлөөг хангадаг хууль хүчний байгууллага түүнчлэн Монгол Улсын хөгжлийн бодлогыг хангадаг боловсрол, эрүүл мэндийн салбарын тасвийг хасаж байгаа нь туйлын зохисгүй байна.

Р.Ханджав

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа