ТҮЦ голдоггүй “Таван Богд” “Трафигура Монголия”-г авахаар санаархаж байгаа юу?

ТҮЦ голдоггүй “Таван Богд” “Трафигура Монголия”-г авахаар санаархаж байгаа юу?

Үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулдаг “Трафигура” групп Монгол дахь үйл ажиллагаанаасаа луйвар илрүүлж, 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн талаар өнгөрсөн аравдугаар сарын 30-нд “Bloomberg” агентлаг мэдээлснээр олон улсын банк, санхүү, эдийн засаг, газрын тосны зах зээлийг шоконд оруулсан. Швейцарийн “Трафигура” компанийн Монгол дахь салбарын ажилчдын бичиг баримт засварласан, нуун дарагдуулсан, хөрөнгө шамшигдуулсан, залилан мэхэлсэн байж болзошгүй ноцтой үйлдлийг www.reuters.com-оос эхлээд oilprice.com, traitstimes.com зэрэг олон арван мэдээллийн агентлаг, сайтууд  дуу дуугаа аван мэдээлсэн. Харин энэ талаар Монголын хэвлэлүүд цаг үеийн мэдээндээ дурдасхийгээд, төдийлөн ач холбогдол өгөлгүй өнгөрсөн. Цахим орчинд бол гадаадын компаниас их хэмжээний мөнгө зувчуулсан юм бол яадаг юм, болоо штээ, юун сүртэй юм гэх маягийн хандлага ч цухалзаж байв.

Уг нь “Трафигура”-гийн дуулиан монголчуудад хамгийн их хамаатай. Хаанахын ямар групп юм, Монголд хэзээнээс, ямар үйл ажиллагаа явуулав, яав ийв гээд мөрөөр нь мөшгөж, мөчөөр нь тоолж, ширэн нүүрийг нь шилэн болтол ухаж төнхөх ёстой юм.

Яагаад гэвэл “Трафигура” Монголд хуурамч шатахуун үйлдвэрлэн борлуулж, шударга өрсөлдөөнийг боомилон, зах зээл дээрх нефтийн олон компанийн амыг барьсан, иргэд, аж ахуйн нэгжийн олон мянган авто машины эвдрэлд нөлөөлсөн, агаарын бохирдол нэмэгдэхэд бодитой “хувь нэмэр” оруулсан, үүгээрээ иргэдийн эрүүл мэндэд заналхийлсэн гээд хар мөр, бараан түүх ихтэй. Тэгсэн атлаа хууль хяналтынхны хараанд өртдөггүй, улс төрд хэн хүчтэй, эрх мэдэлтэй байна, түүнийг худалдан авч, өөрийн талд алх цохиулж, кноп даруулдаг. Ийм аргаар бохир бизнес хийж ирсэн компани. Энэ талаар нь манай сайт цуврал гурван нийтлэл бичсэн.

Дараах холбоосоор орж уншина уу.  

  • https://www.reelnews.mn/a/1225 
  • https://www.reelnews.mn/a/1220 
  • https://www.reelnews.mn/a/1216

Муу мэдээний топ эх сурвалж болтлоо хар буруу үйл ажиллагандаа цагааширсан “Трафигура”-гийн Монгол дахь салбарын ажилтнуудын 1.1 тэрбум ам.долларын луйврын хэрэг илрээд 40 хоног байгаа энэ үед нэгэн шинэ мэдээлэл олны сонорт  хүрэв. Өнгөрсөн долоо хоногт нийтлэлч У.Оргилмаа “Трафигура”-тай түншлэх өрсөлдөөнд хаалга өшиглөн орж ирж буй нефтийн салбарын “шинэ од” хэнийх вэ гэдэг таамаг дэвшүүлсэн нийтлэл бичсэн.

Тэнд өгүүлснээр бол “Эпсилон петронерко” гэдэг компани шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгээр худалдах тусгай зөвшөөрлүүдийг ногоон гэрлээр бөөндөн авч, одоо шатахуун үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл  хөөцөлдөж байгаа гэнэ. Гэрлийн хурдаар ажил төрөл  нь бүтээд байгаа энэ компанийн эзэн нь хэн бэ? Товчхондоо бол “Трафигура”-гийн Монгол дахь салбарыг авах гээд байгаа хүн нь “Таван Богд”-ын Баатарсайхан гэж уншигдахаар агуулга. Ууц, өвчүү чанадаг бизнесээс эхлээд гудамжны ТҮЦ-ийг  хүртэл гололгүй бизнес болгодог хүнд “Трафигура” бол тэнгэрийн умдаг биз. Мөнгө цагаан, нүд улаан гэдэг дээ.

“Таван Богд”, “Трафигура” хоёр нэг хөнжилд орох тухай хов Таван буудлын эмээ нарын цайны хачраас арай өөр түвшний мэдээлэл байж таарна. Ийм мэдээлэл захиалгагүй, зорилгогүйгээр гарна гэж ч байхгүй. Тиймээс хэн нь хэн рүүгээ шидэж байгаа чулуу вэ гэдэг нь сонирхолтой. Төрийн ордны тамхины цэгт энэ талаар аль хэдийнэ яриад, таамаг дэвшүүлээд эхэлжээ. Олны үг ортой, ордны хов бодитой.

Хамгийн ноцтой мэдээлэл гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Трафигура”-тай нэр холбогдсон явдал. Тэрбээр өөрийн зөвлөх асан, пиарчин А.Амундрагаар дамжуулан тус компанитай холбогдож хувийн бизнестээ үйлчлүүлсэн гэх яриа улс төр, бизнесийн орчинд тараад байна.

Оросыг маажвал татаар гарна гэдэг шиг Л.Оюун-Эрдэнийг сайн маажвал “Таван Богд” цухуйх магадлалтай. Сүүлийн үед “Таван Богд групп”-ийн Ц.Баатарсайханыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сайн ах болсон, санхүүжүүлэгчээр нь ажилладаг гэж хэвлэлээр бичиж байгаа. Сонгуулийн өмнөхөн “Говь”-ийнхоо салбар үйлдвэрийг нутагт нь байгуулж өгсөн гэх мэтээр хардаж болох үндэслэл ч бий.

Ц.Баатарсайхан нутгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг түшиж байснаа гэнэт зангаа хувиргаж, Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхаас нь очиж “наалдсан” байдаг. Түүнийхээ хүчинд Хөгжлийн банкнаас 31 тэрбумын зээл авч, 17 тэрбумаар нь компанийнхаа өрийг дарсан ч уснаас хуурай гарч чадсан баримт ч бий.

Засгийн газар Монголд зочлох жилийг зарлангуут Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч болж, саяхан болсон МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид өрсөлдөж байх жишээтэй.  

Л.Оюун-Эрдэнэ, Ц.Баатарсайхан нарын холбоог улс төр, бизнесийн шинэ бүлэглэл үүслээ гэж ч оношилж буй. Ийм хоршил үндэстэн дамнасан групп “Трафигура”-гийн Монгол дахь түнш болохоор санаархаж байгаа нь үнэн бол монголчуудын заяа нь тэр гэхээс өөр юу гэлтэй.

Нефтийн салбарын шинэ монополь, Монголын ирээдүйн эзэд “Т&T” /Таван Богд, Трафигура/ буюу О+Б /Оюун-Эрдэнэ-Баатарсайхан/ үерхэл үүрд гэж бичигдэх нь. Ойрын шуналтай хүнд холын бодол байдаггүй гэдэг. Тамхи ширхэглэхээс бусдыг хийдэг өлөн хандлагатай үндэсний групп татваргүй оруулж ирдэг түүхий эдээр хуурамч шатахуун үйлдвэрлэхээр тачаадан зүтгэж байгаа нь гэвч худлаа байгаасай.

Г.Ууганбаатар

Ч.Номин: "Соёлын ваучер” 18.3 тэрбум төгрөг 2025 оны Монгол Улсын төсөвт суугаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна

Уржигдар 17 цаг 02 мин

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛААН ЗАГАЛМАЙ ХОРООНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Уржигдар 12 цаг 31 мин

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН САЙН ДУРЫН АХМАД АЖИЛТНУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

Уржигдар 12 цаг 28 мин

Хуульч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа: “Кофе” Ариунзаяад хэн ч итгэхгүй гэж тооцсон байх, Монголд очвол би шууд шоронд орно

Уржигдар 12 цаг 09 мин

Эрчим хүчний реформ хийх ажлын хэсэг хэвлэл мэдээлэлд 1.5 тэрбум төгрөг зарцуулна

Уржигдар 12 цаг 01 мин

ТҮЦ голдоггүй “Таван Богд” “Трафигура Монголия”-г авахаар санаархаж байгаа юу?

Уржигдар 08 цаг 08 мин

Төсөв-2025: Төсвийн хэт механик хасалт нь хууль сахиулах салбарын байнгын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзлээ

2024-12-09

Н.Номтойбаяр ҮАБЗ-ийн дарга асан Ц.Энхтүвшингийн хүргэн болох уу?

2024-12-09

С.Дэмбэрэл, Т.Ганболд нарын “утсан хүүхэлдэй” буюу Л.Төр-Одын үнэн төрх

2024-12-09

Гадаад харилцаанаасаа 12 тэрбум төгрөг “харамлажээ”

2024-12-09

Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг БНСУ-д тэмдэглэн өнгөрүүллээ

2024-12-09

Ч.Ганжавхлангийн утаат тэмцэл улс төрийн акц байв уу?

2024-12-08

“Хүн төвтэй” хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд оюутан залуусыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхэллээ

2024-12-08

“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЭХ НЬ” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2024-12-06

АРДЧИЛСАН НАМДАА ӨӨР ӨӨРИЙН ГЭСЭН САЙН ЧАНАРААР БЭЛЭГ БАРЬЖ, НЭГДМЭЛ “ЗӨВ ӨВ” БҮТЭЭЦГЭЭЕ

2024-12-06

“Наурызын баяр” өвийн хамтарсан жагсаалтад Монгол Улс нэгдлээ

2024-12-06

“Монгол нүүдлийн зан үйл” өв ЮНЕСКО-д бүртгэгдлээ

2024-12-06

Гомдогсдын арми бий болгосон дахин өргөн барьсан төсвийн онцлох өнцгүүд

2024-12-06

“Khas Zaya”-г үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө яллаж байна

2024-12-06

Ж.БАТ-ЭРДЭНЭ: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ГАРСАН 10 ХЭРЭГ ТУТМЫН НЭГИЙГ ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДЖЭЭ

2024-12-05

Сурталчилгаа