Сэхээтнүүд Нарансэвстэйн боомтыг эсэргүүцсээр байна!

Сэхээтнүүд Нарансэвстэйн боомтыг эсэргүүцсээр байна!

Говь-Алтай аймаг, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн урд хилд оршдог Нарансэвстэйн боомтыг нээх асуудал ихээхэн хэл ам дагуулж буй. Мазаалай, хавтгай зэрэг нэн ховордсон амьтдын мэнд үлдсэн түшиц нутаг, дэлхийд цор ганц үлдсэн говийн экосистем учраас ялангуяа эрдэмтэн судлаачид уг төслийг улдан эсэргүүцэж буй. Нөгөө талд Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд уг боомтыг нээхээр улайран зүтгэж буй. О.Амгаланбаатартай цуг баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж түүн дээр хүч нэмж, Нарансэвстэйн боомтыг ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нээх тогтоолын төсөл хүртэл санаачилж, баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд буй. Үүгээр ч зогсохгүй Нарансэвстэйн боомтыг нээх асуудал хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт гэнэт тусгагдсан зэрэг нь анхаарал татдаг. Энэ бүхний цаана Говь-Алтай аймгийн Засаг дарга асан, шинэхэн гишүүн О.Амгаланбаатар байгаа гэж харддаг. Ингэж хардах ч үндэслэл бий. Тэрээр одоогоос 3 жилийн өмнөөс буюу Говь-Алтайн Засаг дарга байхаасаа эхлэн энэхүү төслийг лоббидож эхэлсэн байдаг.

Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг. О.Амгаланбаатар гишүүн Нарансэвстэйн боомтын төлөө ингэтлээ их улайран зүтгээд байгаагийн цаадах эрх ашиг чухам юу вэ гэдэг нь сонин. Өөрөө бол Говь-Алтайнхныг хөгжүүлэхийн төлөө гэсэн улиг болсон популист уриатай үзэж тарсаар буй.

Асуудлын гол нь энэхүү төслийг Говь-Алтайгаас төрөн гарсан сэхээтнүүдээс авахуулаад эрдэмтэн судлаачид бараг бүгдээрээ нэгэн дуугаар эсэргүүцэж байгаа. Хамгийн сүүлд гэхэд зохиолч, яруу найрагч, СГЗ Г.Аюурзана уг төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байна.

Г.Аюурзана: “НАРАНСЭВСТЭЙН БООМТ – ҮЗЭСГЭЛЭНТ ГОВИЙН СҮЙРЭЛ Монгол улс анх удаа говь нутаг руу эрдэм шинжилгээний анги томилон явуулсаны 80 жилийн ойгоор МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтэдтэй Говийн их дархан газраар явахдаа, нэг л зүйлийг ой тойндоо шингэтэл ухаарч авсан юм. Говийн онцгой бөгөөд нэн эмзэг эко системийг хадгалж үлдэхийн тулд байгалийг хүн эрхшээх бус, харин зэрлэг амьтдад нь илүү уудам орон зай тавьж, хүний суурьшлаас говийг аль болохуйц чөлөөлж өгөх хэрэгтэй юм билээ. Мазаалай ч тэр, хавтгай ч тэр жамаараа өсч үржихээ больсон амьтад огт биш. Үүгээрээ панда мэтээс эрс өөр, уугуул нутагтаа төгс зохицсон амьтад билээ. Тэдний тааваараа өсч үржих орон зайг түрэмгийлэн эзэрхийлэгч, хор хөнөөл таригч нь ердөө л хүн! Их говьд хүний суурьшил бага байх тусам, мазаалай тэр хэрээр хар зөндөө л өсчихнө.

Харин өнөөгийн нөхцөл үргэлжилсээр устчихвал, бид хэзээ ч ахин сэргээж чадахгүй нь бүрэн тодорхой! “Дэлхий дээр 22-хон мазаалай үлдлээ!” гээд нэг хэсэг баахан шуугицгаасан. Тэр нь бараг Засгийн Газрын шоу болоод өнгөрсөн байх. Нэмж боомт, уурхай байгуулахынхаа оронд харин ч Эхийн голын баянбүрдээс эхлээд хүний суурьшлаас говийг чөлөөлөх нь нэн чухал! Тэгэхгүй бол нэг л өдөр “Сүүлчийн мазаалайгаар чихмэл хийж хадгаллаа!”, “Сүүлчийн хавтгайн эрлийз тэмээ нүд аньлаа!” гэсэн мэдээ сонсох магадлал 100 хувь шүү! Говийн улаан чоно бүрмөсөн устсан гунигт түүх бол ердөө саяхны, 1960-70-аад оны л явдал гэдгийг бодоод үзэх нь л үүнийг ойлгоход хангалттай бус уу?” гэжээ.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа