Хуульч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа: “Кофе” Ариунзаяад хэн ч итгэхгүй гэж тооцсон байх, Монголд очвол би шууд шоронд орно
ТҮЦ голдоггүй “Таван Богд” “Трафигура Монголия”-г авахаар санаархаж байгаа юу?
Н.Номтойбаяр ҮАБЗ-ийн дарга асан Ц.Энхтүвшингийн хүргэн болох уу?
Олон нийтийн сүлжээний нэг болох твиттерт “Khas zaya” гэх нууц нэрээр үзэл бодлоо илэрхийлдэг сэтгүүлч Г.Санчирыг УИХ-ын сонгуулийн өмнө ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх газраас баривчилж, цагдан хориод сулласан байна.
Тэгвэл “Khas zaya” буюу Г.Санчирыг Эрүүгийн тухай хуульд заасан хоёр зүйл ангид буруутган, шалгаж байгаа эхэлсэн бөгөөд түүнийг УИХ-ын сонгуулийн өмнө буюу 2024 оны тавдугаар сарын 24 /2024.05.24/-ний өдөр анх сэжигтнээр тооцон барьвчилсан байна.
Улмаар Эрүүгийн тухай хуулийн 13.14.1 дэх хэсэгт заасан "Худал мэдээлэл тараах", мөн хуулийн 26.02.1 дэх хэсэгт заасан "Кибер орчинд хууль бусаар халдах, программ хангамж, техник хэрэгсэл бүтээх, бэлтгэх, борлуулах, ашиглах, тараах" гэсэн зүйл ангиар яллагдагчаар татаж, өнгөрөгч тавдугаар сарын 27 /2024.05.27/-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан аж.
Ингээд түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорьж, зургаадугаар сарын 26 /2024.06.26/-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөн, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байна.
Товчхондоо, “Khas zaya” буюу Г.Санчирыг худал мэдээлэл тараах, кибер орчинд хууль бусаар халдах, программ хангамж, техник хэрэгсэл бүтээх, бэлтгэх, борлуулах, ашиглах, тараах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “түүнийг Тагнуулын байгууллагаас шалгасан ч хэрэг үүсээгүй” гэх мэдээлэл ч байгаа юм.
Харин ардчилсан Монгол Улсад үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө энэ мэтээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, цагдан хорьж, шалгаж байгаа нь Үндсэн хуульд заасан "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх" эрхэнд нь халдаж байгаа явдал гэдгийг хэлэх хүн олон байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS