"Эрдэнэт үйлдвэр" хүнд даацын шинэ автомашинуудаар уулын ажилд хүч нэмлээ

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн уулын ажлын өсөн нэмэгдэж буй ачааллыг үүрэх хүнд даацын өөрөө буулгагч КОМАЦУ маркийн 10 автомашиныг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр боллоо. Дэлхий даяар аж үйлдвэрийн 4-р хувьсгалын үе өрнөж байгаа энэ үед өндөр хөгжилтэй улс орнууд шинэ үеийн хиймэл оюун, сансрын технологи бүхий техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэж, уул уурхайн компаниуд тэдгээрийг үйлдвэрлэлийн бүх шат дамжлагадаа өргөнөөр нэвтрүүлэн, ашиглаж байна.

Эрдэнэт үйлдвэрийн хувьд, нэг талаас олон жил ашиглаж буй техник, тоног төхөөрөмжүүд нь технологийн хувьд хоцорч, ашиглалтын хугацаа дуусаж байгаа, нөгөө талаас уурхай гүнзгийрэхийн хэрээр уул геологийн нөхцөл улам хүндэрч байгаа энэ цаг үед үйл ажиллагаандаа дэвшилтэт, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Технологийн дэвшил, бодит хэрэгцээ, шаардлагыг харгалзан 2019 онд Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулсан юм. Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглах шинэчилсэн ТЭЗҮ-ийн тайлангаас үзэхэд олон улсын Жорк стандартаар тодорхойлсон одоогийн нөөцөөр Эрдэнэт үйлдвэр цаашид наад зах нь 55 жил ажиллах нь баталгаажсан байна.

2024 оны эхээр зарласан хүнд даацын автотехникийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт “Трансвест Монголиа” компани шалгарч, KOMATSU HD1500-8 маркийн өөрөө буулгагч 10 автомашин нийлүүлэх гэрээ байгуулж байсан. Гэрээний дагуу эдгээр автомашин бүгд нийлүүлэгдсэн бөгөөд зохих угсралт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажил бүрэн хийгдэж, өнөөдрөөс эхлэн байнгын ашиглалтад гарч байна. Уул уурхай, зам, барилгын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Комацу” фирмийн өөрөө буулгагч эдгээр автомашин нь 142 тонны даацтай, уулын ажлын бүтээл өндөртэй, ашиглалтын зардал багатай, операторын тав тух, аюулгүй байдлыг хангасан, эргэн тойрноо бүрэн харах камер болон радартай, тоног төхөөрөмжийн даацын болон техникийн бусад мэдээллийг хиймэл дагуулын хяналтын системээр дамжуулдаг мэдээллийн технологи бүхий орчин үеийн техник юм. Эдгээр хүнд даацын өөрөө буулгагч автомашинууд дээр ажиллах операторууд нь “Трансвест Монголиа” компаниас зохион байгуулсан танхим болон практик хослуулан сургалтад бүрэн хамрагджээ. Комацу HD-1500-8 загварын автосамосвал нь уулын цул тээвэрлэх ажлыг илүү үр ашигтай, хэмнэлттэй гүйцэтгэх боломжийг олгож байгаа тул цаашид Эрдэнэт үйлдвэрийн өртөг зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

10 цаг 50 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

12 цаг 20 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

12 цаг 35 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 0 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

14 цаг 0 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

10 цаг 50 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

12 цаг 35 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

12 цаг 20 мин

Сурталчилгаа