Магад бид коммунизмдээ “тавтай морилжээ”

Магад бид коммунизмдээ “тавтай морилжээ”

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүрэлдсэн 126 гишүүнтэй энэ удаагийн УИХ-д сүүлийн хэдэн сонгуульд үзэгдээгүй олон намын төлөөлөл багтсанд олон хүн олзуурхаж байсан ч УИХ-ын үйл ажиллагаа эхэлсэн цагаас эхлэн намын бүлгүүдийн үйл ажиллагаа “унтаа” явсаар ирлээ. Ялангуяа эрх баригч намын бүлэг маш идвэхтэй ажилладаг байсан бол энэ удаагийн парламентад УИХ дахь МАН-ын бүлэг маш сул ажиллаж байна. Сул гэж хэлсний шалтгаан нь бүлгийн гишүүдээ “базах” ажлыг Бүлгийн дарга хийж чадахгүй арга барахдаа УИХ-ын дарга Бүлгийн даргад завсарлага авах сануулгыг өгөх зэргээс харахад тодорхой байна.

Хүний сайныг явсны дараа гэдэг шиг өмнөх Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгээ бүрэн “базаж”, хурлаа яс хуралдуулаад хэвлэлийнхэнд мэдээллээ тасхийтэл өгчихдөг, нэг үгээр хэлбэл гүйцэтгэл сайтай дарга байв. Харин одоогийн дарга Л.Мөнхбаатар УИХ-д гурван удаа сонгогдсон ч улс төрчийнхөө хувьд памперснаасаа гараагүй нялх жаал хэвээр байгаагаа алхам тутамдаа харуулсаар байна.

Харин сөрөг хүчин АН-ын тухайд бүлгийн хурлаа хийж мэдээлэл өгч байгаа ч үнэндээ “сөрөг” хүчний үүргээ биелүүлж чадахгүй байгаа. Угаасаа ч “сүүдрийн” сөрөг хүчин юм даа. Нэгэнт “ах” намын тавьсан хадгийг хүлээн авснаас хойш үе үехэн улс төржиж тоглочихоод сууж байхаас өөр яах ч билээ. Тэгээд ч АН дотоод улс төрөө дийлэхгүй хэцүүхэн байгаа нь нууц биш. Тиймдээ ч УИХ дахь бүлэг нь намынхаа даргын эсрэг ажиллагааг тултал нь хийж байгаа билээ.

ХҮН намын тухайд авч үзвэл хэдийнэ “лоозон” төдий улс төрийн хүчин болчихсон. Намын дарга Т.Доржханд “ах” намын БЭТ-ийн үүргийг сайтар биелүүлснийхээ шагналыг аваад амар сайхандаа жаргаж байгаа хүн. Түүний энэ жаргал хэтэрсэн гэдгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гайхан дуу алдсан тохиолдол ч бий. Товчхондоо ХҮН намаас юу ч хүлээгээд нэмэргүй юм.

Олон нийтээс хамгийн их хүлээлт авсан төлөөлөл бол Үндэсний эвсэл.  Гэтэл магтсан хүүхэн хуриман дээрээ болоод байгаа. Олон нийт Н.Номтойбаярыг ухаан сууж, төлөв түвшин болоод их улс төрд эргэн ирсэнд талархан хүлээн авсан ч харамсалтай нь мань хүн олон нийтийн хүлээлтэд хүрч чадахгүй байна.

Уг нь АН, ХҮН намуудын төлөөлөл нэг хөнжилдөө орчихсон байгаа энэ цагт Үндэсний Эвсэл суларсан “сөрөг” хүчний орон зайд шууд тоглох байсан ч чадахгүй байгаа нь нэг бол тэрээр улс төрчийн хувьд насанд хүрээгүй байгаагийнх. Эсвэл цаагуураа мөн л МАН-тай гар барьсан байх магадтай. Ийм яриа ч саарал ордонд хийсэх болсон.

Улс төрд “хурган” заль гаргахгүй бол хол явдаггүй гэж туршлагтай улс төрчид ярьдаг. Энэ жишгээр намынхаа пиарыг Нарагаар тултал хийлгэж, дөрвөн суудал авсан ИЗНН-ын дарга Б.Батбаатар бол харин жинхэнэ улс төрч юм гээч. Олны анхаарлаас холдох төдийд өнөө муу Нарагаа нэг хатгаж аваад дахиад л хэвлэлийнхний  өмнө тайлбар хийж, өөрийгөө “од” болгоод авна. Ер нь бол хамтын гэхээс илүү зөвхөн өөрийнхөө улс төрийг насаараа хийж байгаа түүнээс одоо бол гарах “юм” байхгүй учраас энэ удаагийн УИХ-д үзэгдэл болоод үлдэх биз ээ.

Ингээд харахаар энэ удаагийн УИХ-д сонгогдсон улс төрийн намын төлөөллүүд олон тооноос цаашгүй “давсгүй” хоолны цуглуулга болжээ. Магад бид коммунизмдээ тавтай морилсоных байж болох юм.   

Х.Бумаа

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа