Найрааны Засгийн газрын цаг явж эхэллээ

Найрааны Засгийн газрын цаг явж эхэллээ

Өчигдөр /2024.12.16/ Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагыг дуудаж уулзан агаарын бохирдол, утаа гамшгийн хэмжээнд хүрснийг хатуу сануулж, чиглэл өглөө. Түүний хэлсэн үгийг сийрүүлбэл:

“Ерөнхий сайд хүндэтгэх шалтгаантай байгаа учраас ирж амжаагүй байна. Уг нь Ерөнхий сайд байлцсан бол зүгээр байх байсан юм. Гэхдээ Тэргүүн Шадар сайд нар болон бусад холбогдох гол гол сайд нар байгаа учраас хоёр зүйл дээр Ерөнхийлөгч та бүхэнд чиглэл өгье. Санасан бодсоноо хэлье гэж бодсон юм.

Нэгдүгээр асуудал бол утааны асуудал. Засгийнгазрын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Сайд нар ажлаа аваад удаагүй байгааг би бас жаахан ойлгож байгаа. Одоо гэхдээ та бүхэн минь ажилдаа орцгоо. Салан задгай, шаардлага тавихгүй бие биедээ.. одоо энэ чинь явж явж найрааны Засгийн газар болох юм байна л даа, яваандаа. Тийм юм байхгүй за. Одоо эмээл хазаарынхаа бүтэн дээр та нар наад хазаараа татацгаа. Ажлаа хийцгээ. Гаргасан амжилтаасаа яагаад бид нар өнөөдөр ухраад байна вэ гэдэг асуудал байгаа юм. Яагаад 3 жил утаагүй байж чадсан мөртлөө одоо ийм байдалд орчихов оо гэж. Та бүхэн санаж байгаа, цар тахлын үед байсан ш дээ, бүх айлууд гэртээ бүх ажил хаагдчихсан, бүх айл өдөржингөө галлагаа хийдэг. Яагаад болоод байсан юм. Энэ бол Улаанбаатарын нүүрсний утаа, хариуцлагагүй утаа хоёр хавсрахаараа өнөөдрийн Улаанбаатар хотыг ингэж бүрхэж байгаа юм.

“Таван толгой түлш”-ийн захирал байна уу. Хэн гэдэг билээ чамайг.... Эрдэнэбаяр аа. Эднийхийг шалгаж байгаа биз. Та нар хатаалт хийхгүй байгаа, за. Миний сонссоноор танай түлшний чийгшил 13 хувьтай байгаа гэж би сонсож байсан. Бид нарыг ажилалж байх үед наад чийгшил чинь 4, 5-тай байсан юм за юу, чамд түүх ярьж өгөхөд. Тэгээд наадах чинь орчиндоо тэгж нөлөөлж байгаа юм. Тийм учраас наад түлшнийхээ чанарт онцгой анхаар. Барьцалдуулагч чинь хоёр янз байгаа. Зохино байгуулалтаа сайн хий. Ажил хийхгүй арчаагүй гаруудаа зайлуул. Цагдаагийн дарга аа. Тагнуулын дарга хаана байна. Энэн дээр хэн нэгний толгойг илээд байх шаардлага байхгүй. Нэгдүгээрт, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо татан буугдсан. Хариуцах эзэн байхгүй. Хоёрдугаарт, Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Өнөөдөр хяналт шалгалт хийх газар гэж алга. Би ач холбогдолтой гэж бодож байсан, харамсалтай нь өнөөдөр ямар ч хяналт, шалгалт байхгүй байна. Төрийн хамгийн чухал ажил бол хяналт, шалгалтын ажил байдаг юм. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороогоо байгуулах шаардлагатай. Энийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үүргийг би та бүхэнд өгч байна, Шадар сайд аа, Онцгой комиссын дарга аа. Энэ байхгүйгээр та бүхэн урагшаа алхахгүй. Өнөөдөр Засгийн газар ганцхан Улаанбаатар хотын захиргаанд “Таван толгой түлш”-ийн хамт олонд энэ нүүрсний утаа, агаарын бохирдлыг даалгаж хаячихаад ажиллана гэвэл хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тиймээс Улсын Онцгой комиссыг хуралдуул”. Эндээс хэд, хэдэн дүгнэлтийг хийж болно.           

  1. Л.Оюун-Эрдэнэ цагаан тугаа өргөсөн үү?

Олон хавар нэгэндээ гэгчээр Ерөнхийлөгч ийм уулзалтыг хэдийнэ төлөвлөсөн байсан. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ил, далдаар анхааруулга өгсөөр ирсний эхний дохио нь төсөвт хориг тавьж цочроо өгсөн явдал. Харин өчигдөр найрааны Засгийн газар хэмээн ил шулуухан хэлж, амгай хазаараа татахыг сануулсан нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт цагтай тоолуур тавьсныг илтгэлээ.

Ерөнхий сайдын нэн чухал үүрэг бол төсвөө батлуулах явал. Гэтэл хоёр удаа УИХ-аар орсон төсвийн хэлэлцүүлэг дээр Ерөнхий сайд эзгүй байсан төдийгүй өчигдрийн уулзалт дээр ч ирээгүй нь түүний Засгийн газар наанаа тэргүүнтэй ч хэрэг дээрээ морь унасан толгойгүй хүн болсныг илтгэх мэт. Яагаад хэргийн эзэн, Засгийн тэргүүн энэ мэт чухал үеүдэд байнга эзгүй байна вэ. Хүндэтгэх шалтгаан гэдгийн цаана ямар агуулга нуугдаж байна вэ. Магад Л.Оюун-Эрдэнэ цагаан тугаа өргөж байгаа юм биш биз гэх асуултыг бидэнд үлдээв. Магад том ахын нутгийн дүүдээ илгээж буй сүүлийн хайрын үг нь хүндэтгэх шалтгааны улмаас Ерөнхий сайд ирсэнгүй хэмээх үг байж ч болох юм.  

   Сайжруулсан шахмал түлшний технологийн горим алдагдсан уу?  

Ерөнхийлөгчийн хувьд Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа гаргасан хэд, хэдэн оновчтой шийдвэрийн нэг нь яалт ч үгүй утааны асуудлыг шийдэх гэсэн гарц байсан юм. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 2018 онд ашиглалтад орсон. 2019-2021 онуудад нийслэлчүүд үнэхээр ч утаагүй өвлийг мэдэрсэн. Магад учир мэдэх хүмүүсийн хүрээнд “Таван толгойн түлш”-ийн удирдлага өөрчлөгдсөнөөр сайжруулсан шахмал түлшний технологийн горим алдагдсан гэх яриа байдаг. Үнэхээр технологийн горим алдагдсан уу эсвэл “Энержи Ресурс”-ийн мидлинг /коксжих нүүрсний шаар буюу лаг нь сайжруулсан шахмал түлшний 95 хувийг бүрдүүлдэг гол түүхий эд юм/ өөрчлөгдсөн үү гэдэг асуудал одоог болтол тодорхой хариултгүй явж ирсэн. Энд тэндээс хяналт шалгалт хийлгэдэг ч үргэлж стандартын гэдэг ганц л хариутай явж ирсэн. Стандарт хэмээн тодорхойлсон стандарт нь үнэндээ яг ямар үзүүлэлт ч юм бүү мэд, бүрхэг явсаар иржээ.  

Анхнаасаа алдагдалтай байсан үйлдвэрийн алдагдал жилээс жилд нэмэгдсэн. Өнгөрсөн хугацаанд “Таван толгой түлш”-ийг Засгийн газрын дэргэдэх “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо” удирдлагаар хангаж, ёроолгүй сав шиг алдагдал бүхий санхүүжилтийг “Эрдэнэс таван толгой” нуруундаа үүрч дүүрч ирсэн. Эцэст нь 2023 оны 11-р сарын 9-нд Засгийн газрын хуралдаанаар “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-г татан буулгаж, улмаар сарын өмнө “Таван толгой түлш”-ийг нийслэл рүү шилжүүлэх шийдвэрийг гаргасан нь хэн хэн нь, хаа хаанаа уснаас хуурай гарах гэсэн башир заль байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Өвлийн хүйтэнд дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг гэрийн шаахайтай гудамжинд гаргасан гэдэг шалтгаар 2021 онд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч байсан түүхтэй. Гэтэл УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн хэлснээр утааны уршгаар жилд 7000 хүн үхээд байхад сүүлийн 4 жил Засгийг тэргүүлж буй Л.Оюун-Эрдэнэ огцрох нь бүү хэл онцгой чухал “пойнт” бүхэнд эзгүй байгааг юу гэж ойлгох вэ. Л.Оюун-Эрдэнэ үнэхээр ажлаа хийж чадахгүй байна уу? Эсвэл Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн хариуцлагагүйн утаандаа идэгдсэн Засгийн газар найраан дундаа манарч хэвтэнэ үү.

М.Саян

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа