“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ

“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ

Дэлхий нийтийг айдас хүйдэст автуулсан ковидын халдвар намжаагүй, омикрон вирус ид дэгдэж байсан цаг үе буюу 2022 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Хашаатын цав гэдэг газар “Меланж” ХХК гэгч компани уурхай нээн хөрс хуулж эхэлсэн байдаг. Чоно борооноор гэдэг болсон хэрэг. Гэхдээ Дорнодынхон “Меланж”-ыг эсэргүүцэн тэмцсэн. Улсын хилийн зурвасаас ердөө 3-5 километр зайтай уг ордод уурхай нээлгэхгүй гэж тэмцэх нь зүй ёсны хэрэг. Дорнодоос сонгогдсон гишүүн нь хүртэл “Зүүн хилийн зурваст “Меланж” компани хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Уурхай нээх зөвшөөрөл өгөөгүй байхад олборлолтоо эхлүүлсэн” гэж УИХ-ын танхимд мэдэгдэж байсан юм.

Хуулийг уландаа гишгэж, хилийн зурвас дээр шахуу хөрс хуулж аархсан “Меланж” ХХК-ийн ард “Трафигура”-гийн Э.Жононбаяр байсан учир тийм бөх зориг, бүдүүн зүрх гаргасан байдаг.

Нээлттэй мэдээллийн санг шүүж үзэхэд “Меланж” ХХК-ийг 2017 онд байгуулжээ. Олонд нэгэнт ил болсон мэдээллээр бол уг компанийг Т.Бадамжунайн гарын хүн гэгддэг “Алтай констракшн”-ын Х.Бат-Эрдэнэ байгуулсан бөгөөд тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бүх талаар дэмждэг байжээ. Гэтэл уг компанийг 2022 оны нэгдүгээр сарын 20-нд Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэн өөрийн өмчлөлд авч, эцсийн өмчлөгчөөр нь бүртгүүлсэн байна. Ингээд тэр даруй Дорнодын хил дээр хөрс хуулж эхэлсэн гэсэн үг.

М.Энхболд, Т.Бадамжунай, Ж.Эрдэнэбат тэргүүтэй “60 тэрбум”-ын бүлэглэлийн лоббигоор 2016 онд хилийн тухай хуульд гар хүрч, хилийн хамгаалалтын зурвас 100 км байсныг 15 км болгон багасгаж, тэнд үйл ажиллагаа явуулах эрхийг Засгийн газарт олгосон байдаг.  Дараа нь өөрсдөө хилийн зурваст ашиглалтын лиценз авч, олборлолтын үйл ажиллагааг нь гардан гүйцэтгүүлэхээр “Меланж” ХХК-ийг байгуулсан гэдэг нь харагдаж байгаа юм.

Энэ цаг хугацаа Э.Жононбаяр “Трафигура Монгол”-ын удирдлагад гарч, ид хүчээ авсан үетэй давхцаж байгаа нь тэрбээр 10 жилийн өмнөөс Дорнодын Хашаатын цавын ордыг онилж, аавынхаа төрсөн нутагт уурхай байгуулах нүхээ ухаж байсан юм биш биз гэх хардлага төрүүлнэ.

Дорнодын хил дээр хөрс хуулж эхэлсэн “Меланж” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн төрсөн дүү Хассуурийн Хашчимэгийн “Вертекс майнинг партнерс” компани ажиллажээ. Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нар уг компанийн нэрээр Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авч, дээлээ толгой дээгүүрээ нөмрөх шахсан түүх эндээс эхтэй.

Барилга хот байгуулалтын дэд сайд асан асан Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин групп”-ын охин компаниуд ч “Меланж”-ийн бусад туслан гүйцэтгэгчээр орсныг харахад Э.Жононбаярын улс төр, бизнесийн бүлэглэл Дорнод хил дээрх ордод ихээхэн анхаарал тавьжээ. Дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн хүргэн ах нь УИХ-ын гишүүн асан, "Бадрах Энержи" ХХК-ийн дэд захирал болоод удаагүй байгаа Ё.Отгонбаяр.

Энэ мэтээр “Трафигура” Э.Жононбаяр болон түүний шинэ бизнес гэж болох “Меланж” ХХК-тай холбогдоогүй улстөрч бараг үгүй. УИХ-ын гишүүн асан Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөр, хотын дарга Х.Нямбаатар, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Н.Монсор нар бизнесийн ашиг сонирхол, компани, аж ахуйн нэгжийн хувь эзэмшлээрээ холбоо хэлхээтэй гэдэг.

Жич: Эдүгээгээс найман жилийн өмнө 2015 оны арваннэгдүгээр сард “Ардын эрх” сонинд сэтгүүлч Г.Сонинбаярын “Хилийн бүсийг уул уурхайн бүс болгох санаархал” гэсэн нийтлэл гарч байжээ. Тухайн үед УИХ-ын чуулганаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхлээд байв. Уг хуулийн төслийг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн тухайн үеийн нэр бүхий гишүүд хилийн цэргийг татан буулгах нь, хилийн цэргийг хилийн цагдаа болгох нь гэсэн яриа гаргаж дуулиан тарьж байсан юм. Гэтэл энэ дуулианд олон нийтийн анхаарлыг хандуулж байгаад ар хударгаар нь Хилийн тухай хуульд оруулсан нэг гол өөрчлөлт нь улсын хилийн зурвасыг 100 километрээр тогтоосныг 15 километрээс ихгүй болгон багасгах зохицуулалт байв.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу. https://www.reelnews.mn/a/1339 /Зохиогчийн зөвшөөрөлтэй сэргээн нийтлэв/ 

Г.Ууганбаатар

С.Цэнгүүн VS Х.Баттулга /Л.Мөнхбаясгалан/

7 цаг 30 мин

УИХ-ын гишүүн Х.Баттулга: Төмөр замаа нарийн царигаар барьсан бол газар нутгаа бид 100 жилээр алдах байсан

8 цаг 35 мин

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг эргүүлэн татлаа

14 цаг 20 мин

УИХ Энэ долоо хоногт

17 цаг 32 мин

Хэтэрхий мэргэн жараахай

20 цаг 24 мин

МАН-ын “Драгон” бүлэглэлийн өв залгамжлагч Ж.Энхжаргаланд Х.Нямбаатар ямар өртэй вэ?

2024-12-20

Э.Туулын туулсан хүндхэн өдрүүд

2024-12-20

Арванхоёрдугаар сарын 20-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм

2024-12-20

Г.Ёндон: Оюутын ордыг ашиглаж эхэлснээр Эрдэнэт үйлдвэрийн насжилт багадаа 55 жилээр уртасна

2024-12-20

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2024-12-19

“Их засаг”-ийн эрх гүнжтэй танилц

2024-12-19

УИХ Энэ долоо хоногт

2024-12-19

Арванхоёрдугаар сарын 19-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

2024-12-19

Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс 

2024-12-19

АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?

2024-12-18

Дараагийн Ерөнхий сайдын суудал зүүдлэгсэд

2024-12-18

Засгийн газрын 44-р хуралдаан болж байна

2024-12-18

Улс төр, бизнесийн бүлэглэл хилийн зурвасыг нарийсгаж, ашиг сонирхлоо өргөжүүлжээ

2024-12-18

“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ

2024-12-18

Засгийн газрын 44-р хуралдаан болж байна

2024-12-18

“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ

2024-12-18

Ц.Сандаг-Очир: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татна

2024-12-17

Дараагийн Ерөнхий сайдын суудал зүүдлэгсэд

2024-12-18

АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?

2024-12-18

Э.Туулын туулсан хүндхэн өдрүүд

2024-12-20

МАН-ын “Драгон” бүлэглэлийн өв залгамжлагч Ж.Энхжаргаланд Х.Нямбаатар ямар өртэй вэ?

2024-12-20

Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс 

2024-12-19

Найрааны Засгийн газрын цаг явж эхэллээ

2024-12-17

Улс төр, бизнесийн бүлэглэл хилийн зурвасыг нарийсгаж, ашиг сонирхлоо өргөжүүлжээ

2024-12-18

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2024-12-19

Арванхоёрдугаар сарын 18-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм

2024-12-18

Арванхоёрдугаар сарын 20-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм

2024-12-20

УИХ Энэ долоо хоногт

2024-12-18

Арванхоёрдугаар сарын 17-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм

2024-12-17

Арванхоёрдугаар сарын 19-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

2024-12-19

УИХ-ын гишүүн Х.Баттулга: Төмөр замаа нарийн царигаар барьсан бол газар нутгаа бид 100 жилээр алдах байсан

8 цаг 35 мин

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хортой араанд зуугдсан спикер

2024-12-17

Засгийн газрын 44-р хуралдаан болж байна

2024-12-18

Г.Ёндон: Оюутын ордыг ашиглаж эхэлснээр Эрдэнэт үйлдвэрийн насжилт багадаа 55 жилээр уртасна

2024-12-20

УИХ Энэ долоо хоногт

17 цаг 32 мин

Сурталчилгаа