Улс төр, бизнесийн бүлэглэл хилийн зурвасыг нарийсгаж, ашиг сонирхлоо өргөжүүлжээ

Улс төр, бизнесийн бүлэглэл хилийн зурвасыг нарийсгаж, ашиг сонирхлоо өргөжүүлжээ

Эдүгээгээс найман жилийн өмнө 2015 оны арваннэгдүгээр сард “Ардын эрх” сонинд сэтгүүлч Г.Сонинбаярын “Хилийн бүсийг уул уурхайн бүс болгох санаархал” гэсэн нийтлэл гарч байжээ. Тухайн үед УИХ-ын чуулганаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхлээд байв. Уг хуулийн төслийг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн тухайн үеийн нэр бүхий гишүүд хилийн цэргийг татан буулгах нь, хилийн цэргийг хилийн цагдаа болгох нь гэсэн яриа гаргаж дуулиан тарьж байсан юм. Гэтэл энэ дуулианд олон нийтийн анхаарлыг хандуулж байгаад ар хударгаар нь Хилийн тухай хуульд оруулсан нэг гол өөрчлөлт нь улсын хилийн зурвасыг 100 километрээр тогтоосныг 15 километрээс ихгүй болгон багасгах зохицуулалт байв. Хилийн тухай хуулийн 26.1-д “Улсын хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албыг зохион байгуулах, хилийн инженер, техникийн байгууламж барих зориулалтаар улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ” хэмээсэн заалт оруулснаар улстөрчид болон уул уурхайнхны асар том эрх ашиг хангагджээ.

Хилийн зурвас 100 километр газарт ямар нэгэн аж ахуйн үйл ажиллагаа, тэр тусмаа уул уурхайн хайгуул, олборлолт хийх боломжгүй байсан бол 2016 оны арванхоёрдугаар сарын 28 буюу шинэ жилийн босгон дээр гэнэдүүлэн баталсан Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ хязгаарлалтыг 15-хан километр болгон бууруулж чадсан юм. Ингээд хил орчмын бүсэд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхэд ямар ч хориг цээргүй болж ногоон гэрэл асав. 

“Ардын эрх” сонин 2015 онд гарсан нийтлэлдээ “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” төслийн тайлан мэдээг эш татжээ. Уг  тайланд дурдсанаар манай улсын хэмжээнд 2015 оны гуравдугаар сарын байдлаар хүчин төгөлдөр 3786 тусгай зөвшөөрөл байжээ. Үүнээс хайгуулын 2224, ашиглалтын 1562 лиценз байсан аж. Эдгээр лиценз нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн 9.4 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын лицензтэй бүх талбайг улсын нийт нутаг дэвсгэрт харьцуулах юм бол харьцангуй бага. Харин улсын хил орчмын лицензтэй талбайнуудыг хилийн бүсийнх нь хэмжээтэй харьцуулах юм бол нэлээд жин дарахаар байгааг онцолсон байдаг. Ялангуяа Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын улсын хил дагуух сумдын нутаг дэвсгэр бараг тэр чигээрээ ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбай болоод байгааг дурдсан байна. Түүнчлэн манай орны ой, усны гол нөөц болох Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудын улсын хил дагуух нутаг дэвсгэрт хайгуулын лицензүүд цөөнгүй байж.

2015 онд тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хувьцаа эзэмшдэг “Сауд гоби блейк гоулд” ХХК Дорнод аймгийн Гурванзагал сумын хойд зах, улсын хилийн бүст Хүүш хэмээх газар хайгуулын лицензтэй талбайтай. Мөн тус компани Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг хилийн бүст орших Асарын шандад лиценз эзэмшдэг байжээ. Б.Чойжилсүрэн сайдын  “Сауд гоби блейк гоулд” ХХК өнөөдөр ч гэсэн ашигт малтмалын гурван лиценз эзэмшдэг. Дээр дурдсан Асрын шанд болон Хараат уул лицензүүд нь Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт, хилийн бүсэд байрладаг юм байна. Мөн тухайн үеийн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хувьцаа эзэмшдэг “Адуунчулуун” ХХК нь Дорнод аймгийн Баянтүмэн, Чойбалсан, Баяндун сумдын нутагт, хилийн бүсэд ашиглалтын болон хайгуулын нийт дөрвөн лицензтэй талбайтай юм байсан аж. Энэ бүхнээс харахад УИХ-ын гишүүд, тэдний хамаарал бүхий уул уурхайн компаниудын лоббигоор хилийн зурвасыг багасган татаж байгаад хил орчмын бүсэд уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх болжээ гэж хэлэх бүрэн үндэстэй.

Дээр дурдсан “Меланж” ХХК Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсаны дараа байгуулагдаж, улсын хилийн зурваст ашигт малтмалын лиценз эзэмшин, улмаар олборлолт эхэлсэн нь ардаа улс төр, бизнесийн том бүлэглэлтэйнх байв. Мафижсан бүлэглэлүүд хэрхэн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн захиалгат хууль батлуулж, УИХ, Засгийн газрыг харцаараа хөдөлгөж чаддагийн жишээ нь энэ юм.     

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа