МАН-ын “Драгон” бүлэглэлийн өв залгамжлагч Ж.Энхжаргаланд Х.Нямбаатар ямар өртэй вэ?

МАН-ын “Драгон” бүлэглэлийн өв залгамжлагч Ж.Энхжаргаланд Х.Нямбаатар ямар өртэй вэ?

Өнөөгийн төр, засгийг харахаар “Хамгийн муу муухай хүмүүс өөрсдийнх нь толгой дээр гараад өтгөн шингэнээ асгаж байхад тоодоггүй ийм ард түмэнд надад хэлээд байх үг байхгүй!” хэмээсэн Лодонгийн Түдэв гуайн үг орой руу орно. Ямар цайсан луйварчид, улайрсан авлигачид УИХ, Засгийн газар, яам, агентлаг, нийслэлийн ИТХ, дүүрэг гээд шат шатны төрийн байгууллагад гарчихаад бидний толгой дээр “ялгадсаа асгаж” байгааг харахаар ой гутна. Улс  төр, бизнесийн хийгээд ураг төрлийн хэлхээ холбоотой, авлигын сүлжээ, албан тушаал, мөнгөний бүлэглэлийнхэн, тэдний үр хүүхдүүд удам залган монгол төрийг зайдагнаж байна. Ганцхан жишээ.

Өнгөрсөн жил Хөгжлийн банкны сонсголын үеэр их хэмжээний зээл аваад идэж уугаад дуусгачихсан хэрэгтээ тайлбар өгөхөөр дуудагдан олны өмнө анх гарч ирсэн Ж.Энхжаргалан гэгч эдүгээ нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болчихсон, дээр нь “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд заларчихсан, шүдээ чигжилж суугаа. Хамгийн сүүлд гэхэд тэрээр “Драгон”-ын шинэ терминалаа нээж хувийн бизнесийн тухайд ч толгой дээгүүр яваа.

Тэр ингэхэд хэн бэ? Угтаа бол Ж.Энхжаргалан МАН-ын мафижсан олигархиудын хоёр дахь үеийн төлөөлөл. Далд эдийн засгийн идээ бээрээр хооллон шимэгчилж, хууль бус мөнгөөр тансаглан, эд мөнгөндөө эрдэж бярдан, элдвээр танхайрч, эсэн бусаар зугаацан амьдардаг эрх танхи хан хүү, хунтайж, гүнжүүдийн давхаргад нэр нь бичигдсэн этгээд. МУГТ Б.Наранбаатар нарын хамт мөрийтэй тоглож байгаад баригдсан, хар тамхины хэрэгт холбогдож байсан гэх мэт хар намтар ч түүнд бий.

Ж.Энхжаргалан  “Би Ар Би”, “Броадбэнд”, “Би АрБи пикчерс”, “Би Ар Би саунд” зэрэг компаниудтай. Тэрбээр найз  нөхдийн холбоотой Соёлын сайд Ч.Номингоор дэмжүүлэн цар тахлын үед дрон шоу зохион байгуулж, төсвөөс 170 гаруй сая төгрөг авсан нь олон нийтэд ил болж байв. Чоно борооноор гэж энэ.

Эхнэрийнх нь “Драгон холдинг” ХХК Хөгжлийн банкнаас Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт “Цэвэр ус савлах, сав баглаа боодлын үйлдвэр байгуулах төсөл”-ийн хүрээнд 8.4 тэрбум төгрөгийн зээл авсны 7.6 тэрбум гаруй төгрөгийг бэлнээр аваад үрчихсэн. Гэтэл Ж.Энхжаргалан бараг л эхнэрээ танихгүй гэх нь холгүй жүжиглэж, “Бид тусдаа компанитай, тиймээс би мэдэхгүй” гэж ширэн нүүрлэж байв.

Хэрэг дээрээ бол тэд 2016 онд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж /аудитын тайланд дурдсанаар/ 2022 он хүртэл хүүгийн зөрүүгээ ханшийн зөрүүтэй нь улсын төсвөөр төлүүлж байсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байдаг. Мөнгө цагаан, нүд улаан гэж энэ.

Тэр хэний хүн бэ? Ж.Энхжаргалан өөрөө өөдтэй намтаргүй ч албан тушаал, эрх мэдлийн кран сайтай учир суга дэвшиж яваа манай хотын төлөөлөгч. Хадам эцэг “Драгон холдинг”-ийн С.Баярт нь нэгэн үе Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Тэр үед эдүгээгийн хотын дарга Х.Нямбаатар С.Баяртын удирдлага дор ажилладаг хурган дарга байв. “Драгон”-ы босс төрийн албанаас буухдаа ирээдүйтэй улаан “коммунист” залууг орондоо тавьсан нь Х.Нямбаатар. Хожмоо хотын дарга болж томорсон Х.Нямбаатар ачийг санаж, С.Баяртын хүргэн Ж.Энхжаргаланг элдэв хэл аманд ороогдоод хэцүү байх үед “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын суудлаар шагнаж, НИТХ-д нэр дэвшүүлэн, төлөөлөгч болгосон.

Магадгүй С.Баярт, Х.Нямбаатар хоёрын дунд эрх мэдэл, албан тушаал, мөнгө хөрөнгөний өөр тооцоо байсан байхыг ч үгүйсгэх аргагүй. Хэрэв тийм аваас Х.Нямбаатар “Драгон”-ы өв залгамжлагчид өрөө төлж эхэлжээ гэж харж болохоор.

Ж.Энхжаргалан “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар гурван сар ажиллаад сонгуульд нэр дэвших шалтгаанаар ажлаа буцааж өгсөн атал сонгуулийн дараа дахиад уг албан тушаалдаа эргэн томилогдсон нь хотын мээр “Драгон” Баяртын хүргэнд ийм дайны хариу барих өртэй гэсэн үг мөн биз. 

“Драгон холдинг” буюу улс төр, бизнесийн сүлжээг атгасан “Луугийнхны” ургийн барилдлага, угийн бичгийг дурдах юм бол мафийн сүлжээ л гэсэн үг. “Драгон холдинг”-ийн С.Баярт хоёр охинтой. Бага охин Б.Нарангоогийнх нь нөхөр Ч.Эгүүнбат нь УИХ-ын гишүүн асан, Монголбанкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбат агсны хүү. Ч.Эгүүнбатын төрсөн эгч Ч.Агиймаагийн нөхөр нь Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан Г.Түвдэндорж. Түүний аав нь Алдарт уяач, “Торгоны зам групп”-ын Ерөнхийлөгч Ц.Гантөмөр. Тэрбээр М.Энхболдыг ММСУХ-г тэргүүлж байхад нь шадарлаж явсан ойрын хүн нь.

С.Баяртын охин Б.Нарангоо УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэнгийн төрсөн дүү А.Одгэрэлтэй “Ноба тур” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Тэрхүү “Ноба тур” ХХК-ийн хаяг дээр А.Адъяасүрэнгийн эзэмшлийн “Премиум кастомс” ХХК бүртгэлтэй байдаг. Уг компани хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан нүүрс тээврийн “Азын хишиг дэлгэрэх” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК, “Дайлангийн хишиг тээвэр” ХХК гэх дөрвөн компанийн толгой компани.

С.Баяртын том охин Б.Октябрь, хүргэн Ж.Энхжаргалан нар Ч.Номин сайд болон түүний нөхөр Г.Бат-Эрдэнэ нартай дотно найзууд төдийгүй бизнесийн түншүүд. Дээр дурдсан “Би Ар Би пикчерс” ХХК, “Би Ар би” ХХК, “Би Ар Би саунд” ХХК гэх мэт компаниудыг тэд хамтарч байгуулжээ. Жишээ нь “Би Ар Би” ХХК-ийг л гэхэд Б.Октябрь, түүний нөхөр Ж.Энхжаргалан, Соёлын сайд Ч.Номин, түүний төрсөн дүү Ч.Батхүү дөрөв 2017 онд хамтран үүсгэн байгуулж байжээ. Ч.Номин сайд Ж.Энхжаргалангийн компаниудыг яамныхаа мөнгөөр угждаг нь ийм учиртай.

Г.Ууганбаатар

С.Цэнгүүн VS Х.Баттулга /Л.Мөнхбаясгалан/

6 цаг 48 мин

УИХ-ын гишүүн Х.Баттулга: Төмөр замаа нарийн царигаар барьсан бол газар нутгаа бид 100 жилээр алдах байсан

7 цаг 53 мин

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг эргүүлэн татлаа

13 цаг 38 мин

УИХ Энэ долоо хоногт

16 цаг 50 мин

Хэтэрхий мэргэн жараахай

19 цаг 42 мин

МАН-ын “Драгон” бүлэглэлийн өв залгамжлагч Ж.Энхжаргаланд Х.Нямбаатар ямар өртэй вэ?

2024-12-20

Э.Туулын туулсан хүндхэн өдрүүд

2024-12-20

Арванхоёрдугаар сарын 20-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм

2024-12-20

Г.Ёндон: Оюутын ордыг ашиглаж эхэлснээр Эрдэнэт үйлдвэрийн насжилт багадаа 55 жилээр уртасна

2024-12-20

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2024-12-19

“Их засаг”-ийн эрх гүнжтэй танилц

2024-12-19

УИХ Энэ долоо хоногт

2024-12-19

Арванхоёрдугаар сарын 19-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

2024-12-19

Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс 

2024-12-19

АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?

2024-12-18

Дараагийн Ерөнхий сайдын суудал зүүдлэгсэд

2024-12-18

Засгийн газрын 44-р хуралдаан болж байна

2024-12-18

Улс төр, бизнесийн бүлэглэл хилийн зурвасыг нарийсгаж, ашиг сонирхлоо өргөжүүлжээ

2024-12-18

“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ

2024-12-18

Засгийн газрын 44-р хуралдаан болж байна

2024-12-18

“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ

2024-12-18

Ц.Сандаг-Очир: УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татна

2024-12-17

Дараагийн Ерөнхий сайдын суудал зүүдлэгсэд

2024-12-18

АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?

2024-12-18

Э.Туулын туулсан хүндхэн өдрүүд

2024-12-20

МАН-ын “Драгон” бүлэглэлийн өв залгамжлагч Ж.Энхжаргаланд Х.Нямбаатар ямар өртэй вэ?

2024-12-20

Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс 

2024-12-19

Найрааны Засгийн газрын цаг явж эхэллээ

2024-12-17

Улс төр, бизнесийн бүлэглэл хилийн зурвасыг нарийсгаж, ашиг сонирхлоо өргөжүүлжээ

2024-12-18

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2024-12-19

Арванхоёрдугаар сарын 18-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм

2024-12-18

Арванхоёрдугаар сарын 20-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм

2024-12-20

УИХ Энэ долоо хоногт

2024-12-18

Арванхоёрдугаар сарын 17-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм

2024-12-17

Арванхоёрдугаар сарын 19-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

2024-12-19

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хортой араанд зуугдсан спикер

2024-12-17

УИХ-ын гишүүн Х.Баттулга: Төмөр замаа нарийн царигаар барьсан бол газар нутгаа бид 100 жилээр алдах байсан

7 цаг 53 мин

Засгийн газрын 44-р хуралдаан болж байна

2024-12-18

УИХ Энэ долоо хоногт

16 цаг 50 мин

Г.Ёндон: Оюутын ордыг ашиглаж эхэлснээр Эрдэнэт үйлдвэрийн насжилт багадаа 55 жилээр уртасна

2024-12-20

Сурталчилгаа