Хэтэрхий мэргэн жараахай

Хэтэрхий мэргэн жараахай

Дутуугийн комплекс гэж ойлголт бий. Өөрийгөө бусдаас ямагт дутуу гэж бодох тэр мэдрэмж. Сүүлийн үед эрдэмтэд дутуугийн комплекстой хүн олон байх нь тухайн нийгэмд эрүүл бус зан үйл, хэв маяг бий болоход нөлөөлнө гэж үзэх болсон. Энэ тухай үл нуршин өгүүлэх нь.

Хотын дарга Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн сайд байхад Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан П.Сайнзориг гэж гишүүн бий. Төрийн нарийны ажлаараа биш хошин шогийнхныг мяалсан постноосоо болж тэрбээр гэнэт олны танил болчихсон. Тэр нь юу байсан гэхээр хошин шогийнхныг “хүний эрхийг зөрчигч, алиалагч нар” хэмээн нэрийдэж тэдэнд төрөөс гавьяа шагнал, одон зүүж өгдгөө болимоор юм хэмээн жиргэж орхитол Хүүкийг дагаж давхисаар байгаад гавьяат авсан Н.Онон өөрийг нь хэллээ гэж бодсон уу яасан, эсвэл ичиж цочсондоо юу, сүр бадруулан ХЗДХЯ-ны үүдэнд орилж хашгиран жагсаж, П.Сайнзоригийг уучлалт гуйхыг шаардаж хөөрхөн драма болж байв. Гэвч эцэстээ нэмэх оноо нь яг үнэндээ Н.Ононд биш П.Сайнзоригт ирсэн юм.

Дараа нь П.Сайнзориг Х.Нямбаатарыг мээр болоход орлогчоор нь томилогдсон. Мань эр хоёрдугаар Нямбаатар гэж нэрлэгдтэлээ хотын орлогчийн местэн дээр сэлэм эргүүлсэн, харин чиг. Асуулт асуусан сэтгүүлчийг “Галзуураад байгаач” хэмээн зандрахаас эхлээд бургас тайрна, байшин нураана гэх мэт хаана л бол хаана зангиа хийсгэн гүйж, жинхэнэ хурган коммунист дүрийг үзүүлсэн байдаг юм аа. Өнөө сэлэм Тогмид “Буудчих уу, жанжаан” гэдэг шиг л юм л бол “Нураачих уу, хураачих уу” гэдэг болчихсон.

Л.Оюун-Эрдэнийн сумны зэв, жадны үзүүр болж яваа Х.Нямбаатарын орлогч тийм байхаас ч яах билээ дээ, хөөрхий. “Байлдах, дайтахаас өөрийг мэдэхгүй энэ амьтан хэний зараалаар яваа бол доо”  гэдэг шиг л.           

Тэгж зүтгэснийхээ хариуд П.Сайнзориг УИХ-ын сонгууль нэр дэвшиж  “сразу майор” шууд депутат болов. УИХ-ын гишүүн болоодохсон чинь шууд загнаж зандраад, захиргаадаж дүрэмдээд байх хэцүү, ингээд манай “пороро” хэтэрхий мэргэн жараахайн дүрд хувилах нь тэр.

Мэдээж П.Сайнзориг Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд олон жил ажиллаж, төрийн албанд хатаагдан, мэргэшсэн сайн хуульч гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэглээ гээд УИХ дээр бүхнийг мэддэг, бүгдийг шүүмжилдэг төгс төгөлдөрийн туйлын дүр бүтээх нь харин хэр зохимжтой юм бол. Бодох л асуудал.

Олон нийтэд таалагдах чихэр шиг үгсийг бурам шиг урсгаж шударга ёс, эх орон, ард түмэн хэмээн чанга яриад ирэхээрээ л манай улстөрчид популизм руу халтираад туучихдаг. Тэр чигээрээ тэнгэрт тулаад хөрсөн дээр бууж чадахгүй болтлоо баримжаагаа алдсан нь ч байж л байна.

Алтны дэргэдэх гууль шарлан Х.Нямбаатарын дэргэд олон жил явсных хэрүүлч заргач нэмээд сүржин, даргархаг имижийг нь хуулбарлачихсан уу гэлтэй Байнгын хорооны хуралдаан, чуулганы танхим хаа бол хаан хэн нэгнийг загнаж суугаа харагддаг. Мэдэхгүй ч юм алга, чадахгүй ч юм алга, оролцохгүй ч юм алга. Бүр байтлаа төрийн албанд ажиллаж байгаа докторуудын урамшууллыг хас гэж цамнасан нь ч бий.

Ингээд зогсохгүй гэнэт Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн бариатахлаа. Нийгэм тэр чигээрээ П.Сайнзоригийг эсэргүүцэж байна. МҮЭ-ийн ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат “Гадаад ажилчдыг хэмжээ хязгааргүй оруулж ирдэг хуультай улс гэж дэлхийд байхгүй шүү” хэмээн байр сууриа илэрхийлсэн харагдсан. Манай баатар заргач зангаа тавихгүй, хуулийн төслөө хамгаалаад л ярилцлага өгөөд явна лээ.

Парламентын хайруулын тавган дээр ийм нэгэн хэтэрхий мэргэн жарам жараахай чавхдаж байна. “Улсыг засах нь жараахай шарах лугаа адил” гэдэг Хятадын Лаозын үг санаад орох ч шиг.

Г.Ууганбаатар     

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа