УИХ-ын гишүүн Х.Баттулга: Төмөр замаа нарийн царигаар барьсан бол газар нутгаа бид 100 жилээр алдах байсан

УИХ-ын гишүүн Х.Баттулга: Төмөр замаа нарийн царигаар барьсан бол газар нутгаа бид 100 жилээр алдах байсан

Гашуунсухайт, Ганцмодны боомтын төмөр замын холболтыг хийснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төсөл гараанаасаа хөдөлнө. Тодруулбал, манайх төмөр замаа өргөн царигаар барьсны балгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бааыг нь цэвэрлэх гэж бүхий  талаар мэрийж хэд хэдэн удаагийн уулзалтыг урд хөрш БНХАУ-ын эрх бүхий хүмүүстэй хийсний эцэст тус улсын төрийн өмчит компани болох “Чайна Энержи”-гийн зүгээс 1. Төмөр замын гүүрэн холболтыг хийх, 2. Таван толгойн бүлэг ордын нүүрс олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх,  3. Нүүрсний урт хугацааны гэрээ хийх гэсэн гэрээг цогцоор нь үзэглэх нөхцөл тавьсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдснээр Засгийн газар дээрх асуудлыг энэ 7 хоногийн Лхагва гаригт УИХ-д өргөн барина.

Өргөн, нарийн царигийн асуудал олон жилийн өмнөөс маргаан дагуулж буй. Тэртээ 2008 онд эхлүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын өргөн, нарийн царигийн асуудал УИХ, Засгийн газар, ҮАБЗ-ийн түвшинд хүртэл яригдсаар эцэстээ ҮХЦ хүртэл өндрөө авч эцэстээ 2022 онд өргөн царигийн төмөр зам ашиглалтад орсон нь алдарт мухар төмөр зам билээ. Төмөр замын цариг зөрснөөс болж манай улс нүүрсээ урд хөрш рүү төмөр замаар гаргаж чадахгүй байгаа бөгөөд цариг зөрснөөс болж Хятадын тал 2.3  тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэж албан ёсоор мэдэгдсэн бол Монголын тал 18,5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэсэн тооцооллыг гаргасан байдаг.

Өргөн, нарийн царигийн төмөр замыг гүүрэн гарцаар холбох төсөв 979 тэрбум төгрөг буюу бараг 1 их наяд. Санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргана. Энэ мөнгөн дүнг нэмэх юм бол  өргөн царигаас бидний амссан хохирол тэрбумаар тоологдохгүй.

Өргөн царигийн автор нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрээр Ерөнхийлөгч байхдаа хэрэв төмөр замаа нарийн царигаар баривал Хятадаас танк орж ирнэ гэсэн тархи угаалтыг амжилттай хийснээр өнөөдрийн төмөр замын мянгуужингийн үлгэр үүссэн түүхтэй. Гэтэл өнөөдөр ч тэрээр танкны үлгэрээ хээвнэг ярьсаар явна.  

- Та мега төслүүдийг 16 жилийн өмнөөс эсэргүүцэж ирсэн. Өнөөдөр төмөр замын хил холболтоо хийхийн өмнө бас л та жагсаал цуглаан зохион байгуулж байна? 

-  Яагаад хүн гүтгээд байгаа юм.

- ОХУ-ын бодлогоор буюу өргөн царигаар төмөр зам барих бодлогыг та батлуулсан. Гэтэл тэр бодлого буруу байсан нь харагдаж байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

- Яагаад буруу гэж /инээвхийлэв/.

- Нарийн царигаар төмөр замаа барьсан бол бид өнөөдөр нүүрсээ шууд төмөр замаар урд хил рүү гаргаж байх байлаа?

- Төмөр замаа нарийн царигаар барьсан бол газар нутгаа бид 100 жилээр алдах байсан. Эдийн засгийн бодлого ярихаасаа өмнө бид тусгаар тогтнолоо ярих ёстой.

- Тусгаар тогтнол биш бид гол нь нүүрсээ төмөр замаар гаргаж байсан бол...

- Та нарыг хэн ингэж яриулаад байгаа юм?

- Бид сэтгүүлчийнхээ хувьд байр сууриа илэрхийлж байна?

- Тэгвэл би сайд байсан хүнийхээ хувьд ярьж байна. Монгол Улсын ҮАБЗ-өөр өнөөдрийн царигийн тухай асуудал, Ерөнхийлөгчийн удаа дараагийн айлчлалуудаар энийг чинь тохирдог юм аа. Энэ нэг хүний асуудал биш. Та нар сэтгүүлч юм бол яагаад ойлгодоггүй юм. УИХ-аар оруулж баталдаг юм. Энэ чинь бүх юм бодлоготой, судалгаатай, үзэл бодолтой байдаг юм.

- Өргөн царигтай байсан бол өнөөдөр нүүрсээ бид шууд экспортлох байлаа. Гэтэл өргөн царигаар төмөр замаа барьснаас болж эдийн засгийн хувьд манай улс маш их алдагдал хүлээж байгаа. Гэтэл өргөн царигийн автор та шүү дээ?

- Та нар судалгаатай байгаач. Би өнөөдөр төмөр замын бодлогыг барьж ерөнхийдөө бол өнөөдөр ашиглалтад орж байна. Энүүгээр би бахархдаг. Цаашдаа ч бахархана. Өнөөдөр бид газрын баялгаа газар нутагтайгаа 100 жилээр алдах байсныгаа бүгдийг нь зогсоосон. Цаашдаа ч зогсооно. Өнөөдөр тэр ажлын байр гэж юм орж ирж байна. Ч.Хүрэлбаатар сайд байхдаа газрыг 100 жилээр олгох гэж юм оруулж ирсэн. үүний эсрэг бол би тууштай зогсоно. МоАХ ч гэсэн тууштай зогсоно.

-Бид нар цариг ярьсан. Та өөр юм яриад байна ш дээ?

- Бүх хилийн гааль Монгол улс, бүх улсуудын гааль, төмөр замын царигууд нь өөр өөр байдаг юм. Хил гаалийн шалгалт гэж байдаг юм аа. Та нар битгий ингэж мөнгө төсвийн юм руу орж дайраад бай. Монгол Улсын тусгаар тогтнолоо бод. Баялгаа бод за юу. 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа