Танилц! Нарийн царигийг эсэргүүцэж Монголыг хорлосон 41 танкчин

Танилц! Нарийн царигийг эсэргүүцэж Монголыг хорлосон 41 танкчин

Чуулганы танхимд тоотойхон үзэгддэг, улсын төсөв хэлэлцэж байхад нэг ч удаа бараагаа  харуулаагүй Х.Баттулга гишүүн өчигдөр гэнэт Төрийн ордонд морилов. Засгийн газраас мега төслүүдийг хөдөлгөж эхлэхээр зэхэж буй эгзэгтэй цаг үеийг хэлэх үү, мега төсөл бүхнийг гацаагч экс Ерөнхийлөгчийг хэвлэлийнхэн барьж авч, ам асуусан нь өчигдрийн гол сэдэв байлаа. Мань "хулгар" зангаа хэрхэн тавих билээ, сэтгүүлчдийн асуултад бултаж булзааруулсан, бантаж гүрийсэн, мушгиж мугуйдласан хариулт өгөв. Түүнийхээр төмөр зам хэрэв нарийн царигтай байсан бол бид  байгалийн баялгаа газар нутагтайгаа хятадуудад 100 жилээр алдах байсныг бид зогсоосон. Цаашдаа ч зогсооно. Өнөөдөр гадаад ажиллах хүчин гэж юм орж ирж байна. Үүний эсрэг мөн би тууштай зогсоно, МоАХ ч тууштай зогсоно” хэмээн бахархалтайяа мэдэгдсэн нь энэ хүний Монголд Улсад учруулах хор, хохирол дуусаагүй гэсэн үг болж таарч байгаа юм.

Тэрээр гэнэт гишүүн гэдгээ санаж ордонд морилсон нь ч учиртай. Өнгөрөгч Баасан гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мега төслүүдийн эхэнд эрэмбэлэгдсэн Гашуунсухайт, Ганцмодны боомтын хил холболтын төсөл буюу "Чайна Энержи"-гийн гэрээний төслийг УИХ-аар оруулах гэж буйгаа мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн ордон дотор манай "хулгар хулгай" морилж, ордны гадаа жагсаал болсныг хэвлэлүүд чухамдаа "Женко" Х.Баттулга Монголын хөгжил бүрийг гацаах, хорлох  ээлжит өдөөн хатгалга гэж хардсан нь Женко Монголд ашигтай гэсэн томоохон төсөл бүрийг жадлан эсэргүүцэж, ширлэн гацааж ирсэн Кремлийн төсөл, Оросын БЭТ гэдгийг хэвлэлийнхэн төдийгүй олон нийт мэддэг болсны илрэл юм.

Салбарын сайдаас төрийн тэргүүн болтлоо дэвшиж дээшилсэн он жилүүддээ женко Х.Баттулгын хийсэн хамгийн том ажил бол мухар төмөр зам. Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэлх мухар төмөр замын нийт урт 233,6 км. Тус төмөр замын нийт өртөг нь тамтагаа алдсан. Эхлээд “Энержи Ресурс” концессын гэрээгээр нарийн царигаар барьж байгуулах тохироотой байсан ч дундаа хэдэн ч удаа эргэж буцаж, жонхуу хутгалдсаныг бид өмнөх нийтлэлдээ тодорхой дурдсан. Эцэстээ “Бодь” групп, Д.Баясгалан барьж 2022 онд ашиглалтад оруулсан. Сүр бараатай тууз хайчилсан уг төмөр зам харамсалтай нь өргөн царигаасаа болж хил давж Хятадын төмөр замтай холбогдож чадаагүй. Тиймдээ ч овоолсон шороо нэр авсан билээ. Товчхондоо өргөн царигийн мухар төмөр замаас болж Монгол Улсын алдагдсан боломж жилд 2,3 тэрбум ам.доллар, 10 жилийн хугацаагаар тооцож үзвэл 23 тэрбум ам.доллар гэсэн тооцоолол бий.

ЖЕНКО БА 40 ТАНКЧИН

2014 онд Засгийн газрын тогтоол гарч, Тавантолгойн уурхайд хөрөнгө оруулах, олборлолтыг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, уул уурхайн хөрөнгө оруулалтыг цогцоор нь шийдэхээр болж, Мега төсөл хариуцсан сайд М.Энхсайханы ахалсан ажлын хэсэг хэлэлцээрийн ширээний ард суусан ч УИХ-ын нэр бүхий 40 гишүүн санал гаргаснаар уг ажил зогссон. Улсаа хорлох шийдвэрт гарын үсэг зурж, кноп дарсан 40 гишүүний нэр даравч дардайж, булавч бултайсаар, парламентын түүхэнд хар толбо болон үлджээ.

  • Л.Эрдэнэчимэг
  • Р.Амаржаргал
  • Д.Арвин
  • О.Баасанхүү
  • Ж.Батзандан
  • Х.Баттулга
  • Ц.Баярсайхан
  • Г.Баярсайхан
  • Б.Болор
  • Х.Болорчулуун
  • Р.Бурмаа
  • С.Ганбаатар
  • Д.Ганбат
  • Д.Ганхуяг
  • Б.Гарамгайбаатар
  • Ц.Даваасүрэн
  • С.Дэмбэрэл
  • М.Зоригт
  • С.Одонтуяа
  • Ц.Оюунбаатар
  • М.Сономпил
  • А.Тлейхан
  • Д.Сумъяабазар
  • Д.Тэрбишдагва
  • Ч.Улаан
  • Г.Уянга
  • Ш.Түвдэндорж
  • Л.Цог
  • Б.Чойжилсүрэн
  • З.Энхболд
  • С.Эрдэнэ
  • З.Баянсэлэнгэ
  • Ж.Батсуурь
  • Д.Сарангэрэл
  • Д.Бат-Эрдэнэ
  • Ц.Цолмон
  • Н.Алтанхуяг
  • А.Бакей
  • Н.Батбаяр
  • Л.Болд
  • Р.Гончигдорж
  • Б.Наранхүү
  • Я.Санжмятав
  • Д.Бат-Эрдэнэ

Дээрх танкчдаас женко Х.Баттулга, босоо С.Ганбаатар, бидон хочит Д.Ганбат, аваадсурсан Ц.Даваасүрэн, Эрчим хүчний сайд болж дэвшсэн Б.Чойжилсүрэн, задгай цагаан Н.Алтанхуяг нарын улсаа хорлогчид ахин гишүүн болж, төрд залран байна.

“Чайна Энержи”-гийн хэлэлцээр УИХ-аар орох гэж энэ өдрүүдэд дээрх танкчдаас айж, сэрэмжилбэл зүйтэй юм. Эд тухайн үедээ Засгаа огцруулна гэж бойкот хийснээс төмөр замыг нарийн царигаар барих төсөл гацсан түүхтэй.   

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Х.УДААНЖАРГАЛЫН ЭХ ОРОНДОО УЧРУУЛСАН ХОХИРОЛ 

Дээрх нэр бүхий танкчид дээр нэмээд өдгөө "шувуу" болж эх орноосоо дайжсан Х.Удаанжаргалын эх орондоо учруулсан гайг бид мартаж болохгүй. Тэрээр нарийн царигийн төмөр замыг ахин босож ирэхгүй болтол нь "нокаут"-нд хийсэн сүүчийн "Могикан". Тодруулбал, 2020 онд Х.Удаанжаргал ҮХЦ-д хандаж гомдол гаргаснаар дээрх төмөр замын маргаан эцсийн цэгээ хатгаж, өргөн царигаар баригдахаар болсон түүхтэй.

Энэ үедээ Х.Удаанжаргал “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд төмөр замыг нарийн царигаар барих шийдвэрийг хүчингүй болгуулсныхаа дараа жил Х.Баттулгаас Хөдөлмөрийн баатар цол хүртсэн нь хоржоонтой. Өдгөө тэрээр эх орноосоо оргон зайлж, “Шувуу” ажиллагааны хүрээнд интерполоор эрэн сурвалжлагдаж буй.

БААС ЦЭВЭРЛЭХ АЖИЛЛАГАА

Эдний балгийг муу нэртэй, данхан толгойтой ч гэлээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засаж залруулах гэж сүүлийн хэдэн жил урагш гүйдэл хийсэн. Эцэст нь БНХАУ-ын төрийн өмчит “Чайна энержи” групптэй хамтран төсөл  хэрэгжүүлэхээр болж, хөрөнгө оруулалтын гэрээгээ УИХ-д өргөн барих гэж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг хийхэд “Эрдэнэс Тавантолгой” ХХК 979 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх урьдчилсан тооцоо гараад буй.

Энэ бол Гашуунсухайтын төмөр замыг гацааснаас болж үүсэж буй хамгийн сүүлийн бодит зардал гэж болно. Уг төмөр замыг 2013 онд ашиглалтад оруулсан бол 375 сая тонн бүтээгдэхүүн экспортолж хамгийн багадаа 80 их наяд төгрөгийн борлуулалтын орлого Монголд орж ирэх байв.

Алдагдсан боломжийг зөвхөн мөнгөөр хэмждэггүй. Өнгөрсөн арван жилд монголчуудын амьдралд, Монголын эдийн засагт ямар хувь нэмэр оруулах байж вэ гэдгээс гадна ямар олон боломжийг бид алдсан бэ гэдгийг ч тооцох ёстой. Хамгийн сүүлийн бодитой тооцоогоор Гашуунсухайтын төмөр замыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүйгээс болж манай улс 63.2 их наяд төгрөгийн, БНХАУ 3.1 тэрбум юанийн алдагдалд хүлээжээ.

Женко Х.Баттулга ба түүний “команд” ийм хорон бодлогыг 16 жилийн турш хэрэгжүүлсэн гэж бодохоор түүнд Монголын төр яг ямар гай тарьсан учраас ингэтлээ өсөрхөн хорлодог хүн бэ!

Хаа очиж арван жилийн өмнө түүнийг танкны үлгэр ярихад итгэх хүмүүс олон байлаа. Өнөөдөр харин ийм люмпен мояачуудын тоо цөөрсөн нь бидний монголчуудын хувьд дэвшил юм даа.

М.САЯН

Нийслэлийн 2025 оны төсвийн баталлаа.

1 мин

4тэрбум төгрөг залилсан бүлгийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас албадан авчирлаа

6 мин

УИХ Энэ долоо хоногт

1 цаг 22 мин

Гашуунсухайт, Ганцмодны хил холболтыгхийснээр нүүрсний экспорт 40 сая тонноор өснө

21 цаг 26 мин

Б.Ялгуун охинтой болж, Номт өвөө болжээ

21 цаг 32 мин

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

21 цаг 39 мин

Тусгай Сангуудийн авлага 760 тэрбумд хүрсэн байна

22 цаг 41 мин

Орано майнинг ХХК-ын эхний санхүүжилт 500 сая доллар

23 цаг 14 мин

Утааны сонсголыг ирэх оны 2-р сард хийнэ

Өчигдөр 11 цаг 06 мин

Экс гишүүд Элчин сайдын суудалд тухалцгаана

Өчигдөр 09 цаг 58 мин

УИХ Энэ долоо хоногт

Өчигдөр 09 цаг 06 мин

Танилц! Нарийн царигийг эсэргүүцэж Монголыг хорлосон 41 танкчин

Өчигдөр 09 цаг 00 мин

Арванхоёрдугаар сарын 25-ны зарим үйл явдлын тойм:

Өчигдөр 08 цаг 48 мин

Ч.Номин: Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Археологи, угсаатны зүйн музейг ашиглалтад оруулж, музейг бүс нутгийн төдийгүй олон улсын түвшинд хөгжүүлэхээр зорьж байна

Өчигдөр 00 цаг 34 мин

Топ модель Д.Болормаа ээж болно

Уржигдар 17 цаг 41 мин

АТҮТ-ийн захиралд АН-ын Т.Болдбаатарын нэр яригдаж байна

Уржигдар 17 цаг 24 мин

Бор дээлт" Г.Болормаа ХЗДХЯ-ны газрын дарга болжээ

Уржигдар 17 цаг 03 мин

БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Уржигдар 14 цаг 38 мин

Хүргэн Г.Дэнзэнгийн шинэ томилгооны цаадах дажин

Уржигдар 13 цаг 34 мин

240 мянган хужаа орж ирнэ гэсэн заалт хуулийн төсөлд байхгүй

Уржигдар 12 цаг 06 мин

Э.Туулын туулсан хүндхэн өдрүүд

2024-12-20

Топ модель Д.Болормаа ээж болно

Уржигдар 17 цаг 41 мин

Экс гишүүд Элчин сайдын суудалд тухалцгаана

Өчигдөр 09 цаг 58 мин

МАН-ын “Драгон” бүлэглэлийн өв залгамжлагч Ж.Энхжаргаланд Х.Нямбаатар ямар өртэй вэ?

2024-12-20

Хүргэн Г.Дэнзэнгийн шинэ томилгооны цаадах дажин

Уржигдар 13 цаг 34 мин

Танилц! Нарийн царигийг эсэргүүцэж Монголыг хорлосон 41 танкчин

Өчигдөр 09 цаг 00 мин

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс дараах анхааруулгыг өгч байна

Уржигдар 10 цаг 47 мин

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2024-12-19

УИХ-ын гишүүн Х.Баттулга: Төмөр замаа нарийн царигаар барьсан бол газар нутгаа бид 100 жилээр алдах байсан

2024-12-23

Бор дээлт" Г.Болормаа ХЗДХЯ-ны газрын дарга болжээ

Уржигдар 17 цаг 03 мин

Арванхоёрдугаар сарын 20-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм

2024-12-20

Арванхоёрдугаар сарын 24-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

Уржигдар 09 цаг 19 мин

БНХАУ-ын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Уржигдар 14 цаг 38 мин

УИХ Энэ долоо хоногт

2024-12-23

Дорнод аймагт нэг хүн сураггүй алга болжээ

Уржигдар 10 цаг 19 мин

Арванхоёрдугаар сарын 25-ны зарим үйл явдлын тойм:

Өчигдөр 08 цаг 48 мин

Г.Ёндон: Оюутын ордыг ашиглаж эхэлснээр Эрдэнэт үйлдвэрийн насжилт багадаа 55 жилээр уртасна

2024-12-20

УИХ Энэ долоо хоногт

Өчигдөр 09 цаг 06 мин

С.Цэнгүүн VS Х.Баттулга /Л.Мөнхбаясгалан/

2024-12-23

УИХ Энэ долоо хоногт

Уржигдар 09 цаг 26 мин

Сурталчилгаа