Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Авто тээврийн үндэсний төв орон нутгийн нийтийн тээвэрт явах эрх, хилийн боомтуудаар нэвтрэн өнгөрөх автомашины зөвшөөрөл буюу алдарт С зөвшөөрлийг олгодог гэх мэт чамгүй хаялгатай газар, нэлээдгүй өрсөлдөөнтэй албан тушаал аа. Тус төвийн даргаар сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймгийн угшилтай, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ойрын хүн гэгддэг Б.Гүрсоронзон ажиллаж байгаа.
Тэгвэл АТҮТ-ийн захирлыг солих марафон нэгэнт эхэлсэн төдийгүй магадлал бүхий кандидатаар АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Болдбаатарын нэр яригдаж байна.
Түүний тухайд өмнө нь Авто тээврийн үндэсний төвийн захирлын албан тушаалыг хашиж байсан аж. Эндээс сонирхол татах өнцөг нь Зам, тээврийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ажиллаж буй. Өөрөөр хэлбэл нөлөө бүхий дээрх томилогоог МАН-ын гишүүн хүртэх ёстой. Гэтэл АН-ын ҮБХ-ын гишүүний нэр хүчтэй яригдаж буй нь тус албан тушаалд санаархаж буй олон хүний аазгайг хөдөлгөж байгаа гэх.
Хэрэв Т.Болдбаатар АТҮТ-ийн захирлаар томилогдвол Засгийн хэмжээнд нэг хөнжилдөө орсон МАНАН бүлэглэлийн албан тушаалын ээлжит тохироо гэж дүгнэж болно.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS