Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
“Монгол модель” агентлагийн захирал топ модель Д.Болормаа 53 насныхаа босгон дээр нярайлж ээж болох нь ээ.
Том хүүгийнхээ ааваас салаад олон жил болж буй тэрээр нэгэнтээ “Олны танил байх хэцүү. Янз бүрийн худал мэдээлэл, цуу ярианаас болоод би өдий хүртэл хүнтэй сууж чадахгүй байна. Үнэхээр би ханьтай болчих юм бол Сүхбаатарын талбай дээгүүр тэврэлдэж алхаад “Энэ миний хань” гэж зарлахад ч бэлэн байна. Тэр нь даанч алга” хэмээж байсан удаатай. Гэвч эцсийн бүлэгт хувь заяа түүнийг ивээж хань төдийгүй үр заяасан нь хамгаас сайхан мэдээ биз ээ.
Тэрээр 1971 оны 1-р сарын 29-нд төрсөн бөгөөд 1990 онд 19 насандаа загварын салбарт хөл тавьж байсан гэдэг. Монголын загварын акулуудын нэг тэрээр “Монгол модель” агентлагаараа дамжуулан олон зуун залууст хувцас загварын мэргэжил төдийгүй мэдрэмж олгож амьдралын далайд алхуулсан гавьяатай.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS