Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Олон жил гацсан Гашуунсухайт-Ганц модны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төсөл удахгүй хөдлөх гэж байна. Засгийн газраас Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан холболтын төмөр замын бүтээн байгуулалттай холбогдох УИХ-ын тогтоолын төслийг яаралтайгаар өргөн барихаар болсон.
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтыг хийсний дараа Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтыг холбох юм. Ингэснээр манай улс жилдээ 100 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ гэсэн тооцоолол бий. Холболт хийгээгүйн улмаас өнгөрсөн хугацаанд манай улс 4-5 тэрбум ам.долларын эдийн засгийн боломжоо алдсан гэж салбарын яам үзэж буй.
Засгийн газрын зүгээс Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллараас давуулах зорилго тавиад байгаа. Энэхүү зорилогод гол түлхэц болох төсөл гэж
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан онцолж байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS