Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Улаанбаатар метро төслийн хүрээнд нийслэлийн хамгийн том, хэвтээ чиглэлийн гудамж Энхтайваны өргөн чөлөөгөөр 17.7 км метроны шугам байгуулах ажлыг эхлүүлсэн. Хамгийн эхний ажил бол тухайн газар шорооны шинж чанарыг судлах геотехникийн судалгааны зориулалттай геологийн өрөмдлөгийн ажил байдаг байна. Өрөмдлөгийн явцад усны судал таарч их хэмжээний ус өрөмдлөгийн машин техник рүү орох зэрэг эрсдэлтэй байдаг учир усны судалгаа буюу гидрогеологийн судалгааг анхлан хийж дуусгажээ.
Төслийн хүрээнд 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж өрөмдлөг хийсэн талбайг нөхөн сэргээсэн байна. Өрөмдлөгийн талбай дээр тусгай зөвшөөрөл бүхий Монгол туслан гүйцэтгэх компани ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа “Духуа инженеринг” компанийн инженерүүд чанарын шаардлага, хяналт тавьж ажилласан байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS