Сантаг шоконд оруулсан Монголын попууд-2024

Сантаг шоконд оруулсан Монголын попууд-2024

/Фельетон/

Он солигдох мөч ойртсоор, хэдхэн хормын дараа 2025 он гарах гэж байтал хүүхдүүдийн хүслэн болсон Санта өвөө сураггүй алга болсон тухай мэдээг дэлхийн томоохон хэвлэлүүд ам уралдан түгээв. Хоёр тэрбум хүүхэд Сантаг л ирэхийг тэсэж ядан хүлээж байсан болохоор энэ мэдээ тэдэнд бол аймшигтай, цочирдом, хиртхийм зүйл байлаа. Сансарт үйл ажиллагаа явуулж буй олон арван хиймэл дагуул мэдээлэл дамжуулан Санта өвөөг аль нэг од, гаригс дээр саатсан эсэхийг шалгасан ч сураг чимээ гарсангүй. Мэргэч, төлгөч, зурхайчид, зөн билэгтнүүд үзэж харж, үсэрч харайгаад ч тусыг эс олов. Ашгүй он солигдохоос ганц минутын өмнө Сантагийн сураг гэнэт гарав. Гарах гарахдаа Монголоос гарав. Монгол Монголдоо Төрийн ордон хавиас Сантагийн бугатай чарга олджээ. Ертөнцийн өнцөг булан бүрт байгаа зөн билэгтнүүд зургаа дахь мэдрэмж, гуравдагч мэлмийгээрээ тольдон тольдсоор эцэст нь Сүхбаатарын талбай дээр зогсоо цаа бугануудыг олж харсан ч утаа, тортогт дарагдан өнгө нь тас хар болсон тул эхэндээ тэднийг таниагүйгээс яльгүй хугацаа алдсан ажээ. Хөө тортог болсон Рудольфийг үзмэрчид арай гэж таньсан гэнэ. Сантагийн бугатай чарга цасан шуурганд төөрч байснаас биш утаан шуурганд төөрч байгаагүй болохоор аргагүй л дээ.

Мэдээллийн мөрөөр дэлхийн шилдэг эрэн сурвалжлах агентлагууд ажилласны хүчинд Сантаг Төрийн ордонд ихэд айж цочирдсон, шокын байдалтай, даралт нь өндөрсөж, зүрхний клап нь хаагдахын даваан дээр байгааг олж мэдээлсэн байна. Ингэж дэлхийн хүүхэд багачуудын хайртай Санта өвөө аврагдав. Эмчийн жоргүй л бол даралтны эм өгөхгүй гэж гүрийсээр байгаад Санта өвөөг мажийлгах дөхсөн Монголын эмийн сангийн  талаар BBC, CNN, Ройтерс, Синьхуа, Итар-ТАСС уралдан мэдээлэх нь тэр. Ид шидтэнгүүд угаартсан Сантаг нэн яаралтай Төрийн ордноос зугтаалган гаргаж, чарганд нь суулган нисгэснээр агаар мандлаас дээш нисгэн, хүчилтөрөгчтэй золгуулж байж амь насыг нь аварчээ. Санта угаартсанаас гадна асар хүчтэй цочролд орсныг дэлхийн хамгийн шилдэг эмч нар мэдэгдэв. Тэр юунаас болж ийн шоконд орсон хэрэг вэ?

Санта уг нь жил бүр он солигдох торгон мөчөөс өмнө ердөө 24 цагийн дотор дэлхийн хүүхдүүдэд бэлэг хүргэж өгөх ажлыг гэрлийн хурдаар гүйцэтгэчихдэг ид шидтэн. Гэтэл монголчууд сарын өмнөөс Сантаг дуудаж, ажлаар дарах болсоор олон жилийн нүүр үзэж байгаа гэх. Хүүхдүүдэд бэлэг өгч баярлуулж, сюрприз барьдаг Санта Монголд бол сахалтай томчуудад мод төмөр, шил шаазан тараах ёслолынх нь зочин болсоор залхаж гүйцжээ. Тэр тусмаа энэ жил Санта маш ачаалалтай ажиллажээ. Улстөрчид нь үржүүлэхийн хүрдээр өсчихсөн, угаарын хий нь уурын зуух шиг болчихсон Улаанбаатар хотод удна гэдэг түүний хувьд айлын яндангаар орж бэлэг тараахаас ч хэцүү.

Гэвч сайхан сэтгэлт өвөө шинэ жилийн цэнгүүнүүд дээр очиж олныг баярлуулсаар явжээ. Ингэж яваад Сантагийн өөрийнх нь сүүлд ухаан ороод хэлснээр бол “Гахайн ферм”-тэй андуурам газарт гял цял тансаг популистуудын ёолконд уригджээ. Тэд өнөө цэнгүүнээ сургалт гэж нэрлээд байсан гэнэ. Шинэ жилийн ёслол нь эхлээд л Санта  шууд шок. Угаасаа тэр ёолконд сайхан сэтгэлт Санта биш хүүхдүүдийг айлгадаг Крампус л очих ёстой байсан юм билээ л дээ. Юу болсныг сүүлд бүүр түүрхэн санахад тэр ёолкон дээр баахан хүнийг шилдгийн шилдгээр шагнажээ. Сантагийн ойлгосноор бол тэр шилдгээр шалгарагсад  нь дандаа шийтгэгдэх ёстой хүмүүс байжээ. Ингээд Попуудын шинэ жилийн топууд хэмээх уг ёслолын шилдгүүд хэн болсныг сонирхуулъя.

  • 1. Шилдгийн шилдэг “Бултагч” шилэн цом, “Амаргүй” өргөмжлөл- Л.Оюун-Эрдэнэ  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны шилдгийн шилдэг популист бөгөөд шилдэг бултагчаар өрсөлдөгчгүй тодорчээ. Шинэ танхим нь бүрдээд анхны жилийн төсвөө батлуулах гэж байхад тэр Шанхай руу зугтсан. Дараа нь уг төсөлд нь Ерөнхийлөгч хориг тавьснаар дахин төсөв өргөн барьж хэлэлцэх үед ШХАБ-ын хуралд оролцохоор Араб руу арилж өгсөн. Ерөнхийлөгч Хүүк жилдээ ганц удаа хөмсөг зангидан загнах ёслолоо хийхэд хүртэл тэр байсангүй. Энэ мэтээр олон галтай сэдэв, чухал үйл явдлуудаас зугтаж бултсаар 2024 оныг дуусгав. Эцэст нь өөрийнхөө санаачилсан “Шувуу” ажиллагаагаар эрэн сурвалжлагдахын даваан дээр ашгүй зугаалгаа дуусгаад иртэл өмнөөс нь амаргүй өргөмжлөл угтав. 2024 оны турш “Амаргүй” гэдэг үгийг хамаргүй болтлоо давтсных нүдээ олсон өргөмжлөл гэж түмэн олон алга ташив. Гэснээс амаргүй цаг үе, амаргүй нөхцөл байдал, амаргүй байдал, амаргүй...., амаргүй... сүүлдээ амрагууд гэж сонсогдох хүртлээ улиг болсон энэ үгийг цаашид билэг дэмбэрлээ бодоод ч болов бага хэлээсэй хэмээн энэхүү өргөмжлөлийг өргөн барив аа.

/Цомыг нь “Шилэн” ажиллагааны хүрээнд бүтээжээ./

  • 2. Шилдгийн шилдэг “Загнагч” бордюран цом, “Хэрүүлч” өргөмжлөл - Х.Нямбаатар

Хотын дарга Х.Нямбаатар 2024 онд нохой гахай шуугиуллаа. Гэр хороолол, гудамж талбай хаана л бол хаана нохой шуугина, гараад харахад мань Нямбаа тууж явна. Харсан үзсэн хэн бүхнийг ерөөс айлын зуудаг нохойг хүртэл загнан номхруулах нь түүний гол шинж ээ. Хурган дарга нарыгаа хуу загнана. Асуулт асуусан сэтгүүлчийг ч загнана. Чиний асуултад хариулахгүй гэж хээвнэг пээдийнэ. За ер нь 2024 онд Нямбаа даргад загнуулаагүй хүн ер нь байхгүй дээ. Байтлаа ард түмнээ орк, ортоомоор нь дуудсан хүн шүү дээ. Загнасаараан байгаад улиран сонгогдсон мээрт хэрэлдэх авьяас хэтэрхий гэмээр заяасан бололтой. Ийн 2024 оны “Загнагч” бордюран цом, “Хэрүүлч” өргөмжлөлийг магнайдаа тоосгүй хэрүүлч Нямбаа хүүдээ өгье өө.   

/Цомыг нь мээрийн сольсон бордюраар хийжээ/

  • 3. Шилдгийн шилдэг “Зандрагч” стакан цом, “Бөөн зав” өргөмжлөл- У.Хүрэлсүх

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд бөөн зав л өнжлөө. Уйдахдаа ямартаа л улсын төсөвт хориг тавьж байхав дээ. УИХ-ын дарга, сайд тэргүүтэй дарга нарыг өрөөндөө дуудан авчирч утаа ихэслээ, ажлаа  хий, найраагаа багасга, эмээл хазаарынхаа бүтэн дээр хазаараа татацгаа хэмээн аюулын зандрав. Хамгийн гайхалтай нь Ерөнхийлөгчийг ийнхүү хөмсөг зангидан зандарсны маргаашнаас Улаанбаатарын утаа онц багассан нь гайхмаар. Шахмал түлшинд олон орц “шахдаг” байсныг Хүүк ганц зандраад болиулна гэж байх уу.  Юутай ч ганц удаагийн популизмаараа тэр оны шилдэг болов. Хүний гаршиж, мэргэшсэн юм гэж ийм сайхан.

/Цомыг нь архины эсрэг тэмцлийнх нь хүрээнд орос зургаан талт стаканаар хийжээ/

  • 4. Шилдгийн шилдэг “Хусмаа чамлагч” цом, “Худ бой” өргөмжлөл- Т.Доржханд

     “УИХ-ын гишүүн болоод айхтар дархан эрх, ямба эдлээд байсан юм алга. Цалин нь маш бага байна” хэмээн өнгөрсөн хавар гомдоллон, уйлан дуугарч байсан Т.Доржханд сонгуулийн дараа МАН-ын хөнжилд шургаж, Шадар сайдын сэнтийд сууснаар жилд 8.4 тэрбум төгрөг захиран зарцуулах эрхтэй болж башийв. Сайд болоод зогсохгүй 10 тэрбумын төсөвтэй Эрчим хүчний үндэсний хорооны даргаар томилдогдож, дээл юугаа зузаалсан ч зарлага төсвөө мөн л голж чамлангуй мэдээлэл хийв. Тэгсэн хэрнээ мань эр ТҮК-ийн ажилчдын цалинг нэмэхийг жадлан эсэргүүцсэн нэгэн.

Гуравдагч хүчний орон зайд тоглож, популизм хийн гарч ирчихээд МАН-ын суганд хавчуулагдан албан тушаал, эрх мэдэлд шунасан түүнийг залуучууд зүгээр л “худ бой” гэх болжээ.   

/Цомыг нь 99 айлын тогооны хусмыг цуглуулан өвөрмөц технологиор бүтээжээ/

  • 5. Шилдгийн шилдэг “МАН-ын БЭТ” цом, “Бялуучин” өргөмжлөл- Э.Одбаяр

Залилагч гэдэг тодотголтой олны анхааралд анх өртсөн Э.Одбаяр гэгч жил гаруйн өмнө АН-ын генсек бөгөөд дэд дарга болсон. Түүнийг улс төрд хөтлөн оруулсан С.Эрдэнээсээ урван Женкогийн хүн болсон гэдэг нь ч өнгөрсөн сонгуулиар батлагдсан. АН доторх МАН-ын БЭТ гэгдтэлээ Жэнко, МАН хоёрт үйлчилсэн түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх гол эрх мэдлийг гартаа авч, жинхэнэ самарсан гэдэг юм билээ. Энэ хичээл зүтгэлээ үнэлүүлэн МАН-аас бялуу хүртэж, Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга гэдэг яамгүй сайдын суудлаар шагнуулсан.

/Цомыг нь МАН-ын улаан сарнайн дээр АН-ын логог атган зогссоноор бүтээжээ/

  • 6. Шилдгийн шилдэг “Мэдсээр байж” цом, “Мэдэн будилагч” өргөмжлөл- Д.Энхтүвшин

Популистуудын эгнээнд хүч түрэн орж ирсэн Д.Энхтүвшин гишүүн богинын зайн улс төр хийн, хэт поп алхмуудаараа шилдгийн шилдэг болов. Тэрбээр нэр дэвшсэн намаа мартталаа мэдэн будилж, муриа зан гаргасан. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч байхдаа МАН-ын жагсаалтад нэр дэвшин гишүүн болсон. Тухайн үед хувийн хэвшлийн компаниудын эрх ашгийг хамгаалдаг байгууллагыг удирдаж байгаагийн хувьд эрх баригч намаас  нэр дэвших ёс зүйгүй мэт санагдаж байна гэж жиргэсэн атлаа нэрээ татаагүй нь түүний зориг хүрээгүйнх.

Тэрбээр Г.Тэмүүлэн нарын гишүүдтэй хамтарч 2025 оны төсвийг 3.6 их наяд төгрөгөөр танаж, ус шүүсийг нь шахах санаачилга гаргасан нь 2024 оны оны отгон топ популизм байв. Гол гогцоо нь төсөвт гар хүрэх боломжгүй болсон үед буюу сүүлчийн хэлэлцүүлгийн өмнө ийнхүү гэнэт поп мэдэгдэл хийсэн нь олон нийтээс нэмэх оноо цуглуулах акц байсан хэмээн олон нийт үзсэн юм.

/Цомыг нь Н.Носовын Үлмэдэхийн дүрээр бүтээжээ/

  • 7. Шилдгийн шилдэг “Дүрдээ итгэгч” цом, “Алтан шантааж” өргөмжлөл- Б.Энхбаяр

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр будаач будаач гэхээр сахлаа будна гэгч болжээ. 2024 оныг тэр шударга гишүүн гэдэг дүрдээ итгэж, олон хүн рүү ноцож дайрч, эгодоо түүртсээр үдэв. Үнэн хэрэгтээ түүнийг захиалгат дайралтад гаршсан, түүгээрээ ашиг хонжоо хайдаг алтан шантаажчин хэмээн гэж улс төрийн хүрээнд ярих болж. Б.Энхбаяр хэн нэгэн рүү дайраад эхэлбэл алтан шантаажны захиалга авсан гэсэн үг ажээ.

/Цомыг нь “Тунгалаг Тамир” киноы Түгжилийн дүрээр бүтээжээ/

  • 8. Шилдгийн шилдэг “Цавчаа” ваучер цом, “Лобби” өргөмжлөл- Ч.Номин

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин төр, засгаас төсөл, тендер хумсалсаар төгсөрч яваагаа энэ онд дахин баталлаа. Улсын төсөвт хүүхэд, залууст үнэгүй үзвэр үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийг соёлын эрхийн бичиг буюу ваучер хэлбэрээр тараахаар тусган, лоббидсоор дэмжүүлсэн. Ноцтой нь Ерөнхий сайдын ажлын албанаас 126.4 сая төгрөг зарцуулан Ч.Номин сайдын мэдлийн “Тэрэлж” зочид буудалд  2025 оны төсвийн хэлэлцүүлгийг хийсэн байх жишээтэй. Өнгөрөгч наймдугаар сард Ерөнхийлөгчийн ивээл дор болсон “Ногоон ирээдүйн төлөө” дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг мөн л Ч.Номин сайдын “Тэрэлж” зочид буудалд зохион байгуулсан. Лобби сайтын хотел хүртэл ингэж төсвийн мөнгөөр угжуулдаг аж.

/Цомыг нь соёлын ваучер хэлбэртэй үйлджээ./

  • 9. Шилдгийн шилдэг “Азтан” цом, “Тумбааш” өргөмжлөл- Б.Батбаатар

Азтай хүний азарган тахиа хүртэл өндөглөдөг гэдэг шиг ИЗНН-ын битүү морьд парламентад морилсон сонин тохиолдол 2024 онд тохиов. Улс төрөөс чөлөө аваад 10 гаруй жил болсон Батын Батбаатарыг ИЗНН-ын дарга болсныг ч бүрэн мэдэж ажмаагүй байтал тэрээр өөрөө төдийгүй өөр гурван гишүүнтэйгээ нийлэн эвтэй дөрвөн амьтан шиг цоройгоод гараад ирэв. Шалтгаан нь сошиал орчныг сүүлийн жилүүдэд элдэв лайваараа базах болсон дуучин Нара буюу М.Нарантуяа байсан гэвэл та итгэх үү. Холимог тогтолцооны үр шимийг Б.Батбаатар ба түүний нөхөд ийн хүртэв.

/Цомыг нь тумбааш бэлгэдлээр бүтээжээ/

  • 10. Шилдгийн шилдэг “Би, би, би” цом, “Гайхамшиг” өргөмжлөл- Н.Номтойбаяр

МАК-ийн ханхүү Н.Номтойбаяр Үндэсний эвслээ парламентад суудалтай болгосон нь түүний хэлдгээр “гайхамшиг” байлаа. МАН, АН угшилтай гомдогсод, өс хонзон зангидагсдыг нэгтгэж байгаад дөрвөн гишүүн “төрүүлсэн” Н.Номтойбаяр өөрийгөө бүхнийг чадна гэж ярих болсон. Хамгийн сүүлд гэхэд тэрбээр улс орны өмнө тулгамдаад байгаа бүх асуудлыг шийдэх түр хороог УИХ дээр байгуулаад намайг даргаар нь тавьчих. Би гайхамшгийг үзүүлье хэмээн мэдэгдсэн. Үүнээс өмнө орон нутгийн сонгуулиар нийслэлийг гайхамшигтай хөгжүүлэх санаа надад байна  гэж попорч суув. Улс орноо хөгжүүлэх гайхамшигт санаа байгаа атал УИХ-ын гишүүний эрх мэдэл нь багадаад  заавал сайд, дарга болох гээд байгаа нь гайхалтай.  Н.Номтойбаяр гишүүний би, би, би... гэх цээжээ дэлдэлт энэ жил поп улс төрийн нэг тренд болжээ.

/Цомыг нь хүүхдийн “Би, би, би” сонины логог санагдуулам бүтээжээ/ 

Г.Ууганбаатар  

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлах ажиллагааг зогсоов

Өчигдөр 14 цаг 20 мин

Э.Амартүвшин 2025 оны тоглолтоо Италийн алдарт "Ла Скала" театраас эхэлнэ

Өчигдөр 14 цаг 14 мин

Парисын “Их дуулга”-д Монголын 10 жүдоч барилдана

Өчигдөр 14 цаг 10 мин

УИХ-ын Намрын ээлжит чуулган энэ сарын 16-ны өдөр завсарлана

Өчигдөр 13 цаг 37 мин

21 аймгийн баяр наадам, Цэргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд допингийн шинжилгээ өгнө

Өчигдөр 13 цаг 21 мин

Бөөрөлжүүтийн ДЦС эрчим хүч нийлүүлж эхэлснээс хойш чадлын дутагдалын хязгаарлалт хийгээгүй

Өчигдөр 13 цаг 15 мин

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг Гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж байна

Өчигдөр 13 цаг 03 мин

Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг хүлээн авч эхэллээ

Өчигдөр 11 цаг 38 мин

Автомашины торгуулиа төлөөгүй жолоочийн эрхийг 3-24 сараар хасах хуультай.

Өчигдөр 11 цаг 06 мин

Төрийн өмчийн 122 үйлдвэрийн 5 үйлдвэр л ашигтай ажиллажээ

Өчигдөр 10 цаг 58 мин

УДШ-ээс Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг хэлэлцэхээс татгалзжээ

Өчигдөр 10 цаг 23 мин

УИХ Энэ долоо хоногт

Өчигдөр 09 цаг 32 мин

Баялагтаа эзэн Монгол гэж хошгируулдаг ч баялаг бүтээгчдэдээ өс хонзонтой төр 

Өчигдөр 09 цаг 30 мин

Нэгдүгээр сарын 3-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

Өчигдөр 09 цаг 29 мин

Халиа тошин үүссэн гурван байршлаас 10 мянган шоо метр мөс гаргалаа

Уржигдар 16 цаг 22 мин

720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо

Уржигдар 16 цаг 04 мин

Авто машины албан татварт жилд 100-250 мянган төгрөг төлнө

Уржигдар 13 цаг 38 мин

Энэ сард 1,6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлнө

Уржигдар 13 цаг 15 мин

Гэрээт байлдагч нар нэгнийгээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 12 цаг 07 мин

Аялал жуулчлалын зорилгоор Солонгос улсын иргэд визгүй зорчино

Уржигдар 11 цаг 50 мин

Баялагтаа эзэн Монгол гэж хошгируулдаг ч баялаг бүтээгчдэдээ өс хонзонтой төр 

Өчигдөр 09 цаг 30 мин

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг Гэмтлийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж байна

Өчигдөр 13 цаг 03 мин

Парисын “Их дуулга”-д Монголын 10 жүдоч барилдана

Өчигдөр 14 цаг 10 мин

Арванхоёрдугаар сарын 31-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм

2024-12-31

Энэ сард 1,6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлнө

Уржигдар 13 цаг 15 мин

С.Баярын стандарт бус стандартыг Л.Оюун-Эрдэнэ давтах уу?

2024-12-30

Арванхоёрдугаар сарын 30-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

2024-12-30

Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголтын материалыг хүлээн авч эхэллээ

Өчигдөр 11 цаг 38 мин

Автомашины торгуулиа төлөөгүй жолоочийн эрхийг 3-24 сараар хасах хуультай.

Өчигдөр 11 цаг 06 мин

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ маргааш өдрөөс 792 мянга төгрөг болно

2024-12-31

Сантаг шоконд оруулсан Монголын попууд-2024

2024-12-30

УИХ Энэ долоо хоногт

2024-12-31

Хялбар ажиллагааны шүүх ажиллаж эхэллээ

Уржигдар 10 цаг 12 мин

Бариа тавианы жил - 2024 он

2024-12-30

УИХ Энэ долоо хоногт

2024-12-30

УИХ Энэ долоо хоногт

Өчигдөр 09 цаг 32 мин

21 аймгийн баяр наадам, Цэргийн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд допингийн шинжилгээ өгнө

Өчигдөр 13 цаг 21 мин

Нэгдүгээр сарын 3-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

Өчигдөр 09 цаг 29 мин

 Нэгдүгээр сарын 2-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

Уржигдар 09 цаг 19 мин

Шинэ жилийн баяраар 00:30 цагт нийтийн тээврийн 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ

2024-12-30

Сурталчилгаа