Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан нь 2024 оны эрх зүйн томоохон шинэчлэл болсон. Хуулийн хүрээнд 13 хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд 30 гаруй журмыг шинэчлэх болон шинээр баталсан юм. Мөн дээрх хуульд хүүхэд хамгааллын төсвийг тодорхой болгон тусгаж өгсөн. Ингэснээр салбар бүр өөрийн төсөвтөө хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлийн дагуу төсвийг батлах үүрэг хүлээж байгаа юм.
Үүнд, орон нутгийн төсөв ч мөн адил хамаарна. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага болон бусад эх сурвалжаас ирсэн мэдээллийг нэгтгэн дүгнэхэд, хүүхдүүд гэр бүлийн орчиндоо илүүтэй хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөн байдаг. Тиймээс энэ жилээс гэр бүлд суурилсан хүүхэд хамгаалал гэдэг концепцоор ажиллаж, эцэг эх, асран хамгаалагчдад чиглэсэн урьдчилан сэргийлэх болон сургалт нөлөөллийн ажилд анхаарч ажиллана гэдгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар /ХГБХХЕГ/-аас мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд аймаг, дүүргийн түвшинд хүүхдийн эрхийг хангах газар, хэлтсүүд ажиллаж байгаа боловч яг анхан шатны нэгж буюу сум, хороонд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтангүй ажилласаар ирсэн. Энэ нь олон сул талтай байсныг хүүхэд хамгааллын хуулийн шинэчлэлээр тодорхойлсон байна. Тодруулбал, хүн амын тооноос хамааран сум, хороо, томоохон багуудад мэргэжлийн нийгмийн ажилтантай болгохоор хуульд зааж төсвийн хуулийн дагуу 2025 оны 1-р сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Мөн хүүхдийн олон нийтийн байцаагч сум, хороо бүрт ажиллах юм.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS