Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирсэн Солонгос иргэдийг Монголд визгүй зорчих хугацааг нэг жилээр сунгажээ.
Тодруулбал, 2022 оноос эхлэн Солонгос иргэд Монгол Улсад визгүй зорчихыг Монгол Улсын Засгийн газраас түр зөвшөөрсөн байдаг.
Тус зөвшөөрөл 2024 оны арванхоёрдугаар сар хүртэл байсан ч визгүй зорчих хугацааг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан байна. Ингэснээр 2025 онд Монголын аялал жуулчлалын зах зээл өсөх хүлээлт бий болгоод байна. Харин аялал жуулчлалаас бусад зорилгоор буюу хөдөлмөр эрхлэх, гадаадад суралцах, удаан хугацаагаар оршин суух болон бусад хувийн айлчлалын хувьд зохих визтэй байх ёстойг анхаарууллаа. Гадаадын иргэн харьяатын газар /ГИХГ/-ны мэдээлснээр Монгол Улсад 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 132 улсын 32543 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS