Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүссэн байна. Үүнээс өнөөдрийн байдлаар халиа тошин үүссэн гурван байршилд шуурхай бригад ажиллаж, байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарсан 11 байршилд байнгын үзлэг шалгалт хийж, мөсний түвшин тогтоох хэмжээ авч ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор ГУББГ-ын бригад ажиллаж Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн 1000-ын III суваг орчмын халиа тошингийн нөхцөл байдлыг шалгажээ. Тодруулбал, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, гүүрэн гарцын гаргалгаа хоолойг нээж усыг чөлөөтэй урсгах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж байна. Мөн шуурхай бригад ажиллаж буй гурван байршлаас 10 мянга гаруй шоо метр мөс гарган далан босгож, 3 км орчим суваг татан булгаас үүдэлтэй байнгын урсацтай хөрсний усыг урсгахын зэрэгцээ халиа тошин үүсэж буй эхлэл хэсэгт далан үүсгэсэн гэдгийг тодотголоо.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS