Туулын хурдны замын тендерийг энэ сард зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ

Туулын хурдны замын тендерийг энэ сард зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлнэ

 

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрхийн гүүрээс эхэлж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх 6 эгнээ бүхий Туулын хурдны замыг барих бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох сайд нарт Туулын хурдны замын төслийн талаар өчигдөр дэлгэрэнгүй танилцуулж, Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа. Туулын хурдны замын тендерийг энэ сард багтаан зарлаж, бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Түүнчлэн 32 км урт хурдны замыг 24 сарын хугацаанд барихаар төлөвлөсөн.

Тус хурдны замыг барьснаар Дархан болон Замын-Үүд чиглэлийн дамжин өнгөрөх авто тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэх юм. Туулын хурдны замаар зорчиход хотын авто замтай нэг түвшинд огтлолцохгүй гүүрэн байгууламжуудыг шийдэж өгсөн. Замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр Улаанбаатар хотыг 80-100 км/цагийн хурдтай тойрон гарах боломжтой юм байна.

Харин уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Засгийн газар 2025 онд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад анхаарал хандуулан ажиллана. Энэ хүрээнд байнгын ажиллагаатай шуурхай штабыг байгуулсан. 2025 онд Улаанбаатар хотод хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудын нэг нь Туулын хурдны зам бөгөөд энэ зам нь зургаан эгнээ бүхий хэвтээ тэнхлэгийн хурдын зам, гэрлэн дохио болон уулзвар байхгүй. Босоо тэнхлэгийн зам мөн баригдаж Туулын хурдны замтай огтлолцоно.

Хотын удирдлагууд 24 сарын хугацаанд хот доторх хурдны замыг барьж дуусгана гэж танилцуулсан. Үүнд, газар чөлөөлөлт, тендер, хөрөнгө оруулалтын ажлуудыг мөн зохион байгуулахаар байна. Нийслэлийнхэн бид хамтдаа Улаанбаатар хотынхоо бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллахыг уриалж байна. Бид Улаанбаатар хотын тулгамдсан асуудал агаарын бохирдол, эрчим хүч, түгжрэлийг шийдэхэд ажлуудыг хурдацтай хэрэгжүүлнэ.

Эрх зүйн орчныг бүрдүүлэхэд мөн тусгайлан хуулиуд батлахаар төлөвлөж байна” гэж мэдэгдсэн бол Хотын даргын тухайд Хотын дарга Х.Нямбаатар, “Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төсөлд зарим өөрчлөлт оруулж, 4 эгнээ байсныг 6 эгнээ болгосон, 13 гаруй км гүүрэн байгууламжтай болж зураг төсөлд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор тендерийн баримт бичгийг боловсруулах ажил хэд хоног хойшилж, энэ сарын 25-нд тендер зарлах төлөвлөгөөтэй байна.

Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Тендерийн тухай хуулийн дагуу хамгийн бага үнийн саналаар хамгийн сайн тендерийн материал ирүүлсэн оролцогчийг ил тод, нээлттэй байдлаар шалгаруулж, тендерийг зохион байгуулна. 2025 оны дөрөвдүгээр сард бүтээн байгуулалтыг эхлэх ёстой. Бид бүтээн байгуулалтын ажилд ашиглах цемент, төмрийн дотоодын үйлдвэрлэгчтэй уулзалтууд хийсэн. 52-ын даваа орчимд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийлгэж, дүгнэлт гарах гэж буйг удахгүй Засгийн газрын хуралдаанаар танилцуулна.

Туулын сав газарт археологийн олдворууд бий учраас олдворуудыг хөндөхгүй байх тал дээр ШУА-ийн эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллана. Гүүрэн байгууламжууд хийгдэх учраас инженерийн нарийн хийцлэлтэй баригдана. Хурдны зам болон гүүрэн байгууламжуудыг барихдаа авто замын хөдөлгөөнийг хязгаарлахгүй” гэдгийг онцоллоо.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Сурталчилгаа