“Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг 2030 онд ашиглалтад оруулна

“Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг 2030 онд ашиглалтад оруулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийг барих байршилтай өнөөдөр танилцав. Тус төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд энэ үеэр ирж танилцуулга хийжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянголын аманд энэхүү төвийг байгуулах бөгөөд өнөөдөр шавыг тавилаа.

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбороо илүү орчин үеийн өргөн цар хүрээтэй дэлхийн жишигт нийцсэнээр нь маш яаралтай барьж, байгуулах хэрэгтэй. Манай улсын гадаад харилцаа өргөжиж байгаа. Иймээс зөвхөн улсын төсөв гэлтгүй гадаад харилцааг ашиглан энэхүү төслийг урагшлуулах бодолтой байна. Хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдсээр. Тэгэхээр бид энэ эмнэлгийг яаралтай барьж ашиглалтад оруулахгүй бол өвчлөл 2040 он гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгаа тооцоо судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Нийтдээ 95000 ам дөрвөлжин метр бүхий талбайтай эмнэлэгт 1500 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллах юм билээ. Хавдрын асуудлаар олон жил явсан судалсан, иргэдийнхээ зовлонг маш сайн мэддэг УИХ-ын гишүүдийг томоохон түлхэц болно гэж үзээд ажлын хэсэгт оруулсан” хэмээн ярьжээ.

Тус эмнэлэг дөрвөн блок бүхий долоон давхар барилгаас бүрдэнэ. Ингэхдээ “А” блокт нь хог хаягдал, амбулатори, сургалт судалгаа, хэвтэн эмчлүүлэх тасаг байрлана. Харин “В”-д нь ариутгал, амбулатори, дүрс оношилгоо, дуран, мэс засал, лаборатори, оффис байхаар тусгажээ. Тэгвэл “С” блокт хими болон эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, хэвтэн эмчлүүлэх тасаг байх аж. Мөн “D” блокт туяа эмчилгээ, эмгэг анатоми байхаар зураг төслийг нь гаргасан байна. Нийт 600 ортой “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв”-ийн барилгын ажлыг ирэх хавраас эхлүүлэх бөгөөд 2030 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа