Төвөдөд газар хөдөлсний улмаас 126 хүн амиа алджээ

Төвөдөд газар хөдөлсний улмаас 126 хүн амиа алджээ

Хятадын баруун өмнөд нутгийн Төвөдийн өөртөө засах оронд мягмар гаргийн өглөө 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, Хималайн нурууны хойд энгэрт олон мянган байшин барилга нурсны улмаас нийт 126 хүн амиа алдаж, 188 хүн гэмтэж бэртсэн байна.

Газар хөдлөлт Бээжингийн цагаар өглөөний 9:05 цагт болсон бөгөөд голомт нь Шигазэ хотын Динри хошууны Цого сууринд байв. Газар хөдлөлтийн голомтоос 20 км-ийн эргэн тойронд 27 тосгон, 6900 орчим хүн амьдардаг. Одоогийн байдлаар 3609 байшин нурсан гэж Шигазэ хотын захиргаа мэдээлээд, нурангид дарагдсан 407 хүнийг аварч, байгалийн гамшигт өртсөн 30 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэдгийг дурджээ.

Аврагчид эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Агаарын хэм Цельсийн -17 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байгаа тус бүсэд нүүлгэн шилжүүлсэн иргэдэд зориулан майхан барихын тулд аврагчид мөн цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Газар хөдлөлтийн голомт болох Цого тосгон болон хамгийн их хохирол амссан Чамко тосгонд олон байшин барилга нурж, оршин суугчид гадаа байрлаж байгааг Синьхуа агентлагийн сурвалжлагчид харжээ. Метог тосгоны оршин суугч 49 настай Пасан Цэрингийн ярьснаар, эхний хүчтэй чичирхийлэл үүр цайхын өмнө болж, чийдэн, тавилганууд чичирхийлэн хөдөлсөн ба түүний дараа хоёр дахь бөгөөд илүү хүчтэй газар хөдлөлт болсон тул би тэр даруй гадаа гарсан гэв. Тосгоны өөр нэгэн оршин суугч Пасан барилгын нурангыг цэвэрлэж байхдаа “би урьд өмнө нь ийм хүчтэй газар хөдлөхийг үзэж байгаагүй” гээд, бид одоо хаана хонох вэ гэдэгт хамгийн их санаа зовж байна, тосгонд хэдэн нөөц майхан байгаа, дахиад майхан илгээсэн тухай албаны хүмүүс хэлсэн хэмээн ярьжээ.

Гурум тосгоны намын дарга Цэрин Пунцог байгалийн гамшигт 74 настай ээжийгээ алдсан бөгөөд гэр бүлийн хэд хэдэн гишүүн нь нурангид дарагдсан хэвээр байна. 222 оршин суугчтай уг тосгонд 22 хүн амиа алдсаны 11 нь хүүхэд байсан гэж тэрбээр хэлээд, тосгоны бүх байшин эвдэрч сүйдсэн гэлээ. Хятадын Үндэсний өөрчлөлт шинэчлэлтийн хороо мөн гамшгийн дараах яаралтай сэргээн босголтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 100 сая юанийн санхүүжилт олгожээ.

Хятадын Улаан загалмай нийгэмлэг газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүсүүдэд майхан, хөнжил, дулаан хүрэм, эвхдэг ор зэргийг илгээхээр яаралтай арга хэмжээ авч эхэлсэн байна. Мягмар гаргийн 18:08 цагийн байдлаар газар хөдлөлтийн голомттой ойролцоох гурван суурингийн харилцаа холбоог сэргээсэн гэж China Mobile компанийн Төвөд дэх салбараас мэдээлжээ.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

10 цаг 40 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

12 цаг 10 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

12 цаг 25 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

13 цаг 50 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа