3 жил санхүүгийн алдагдалтай ажилласан Төрийн өмчит компанийг татан буулгана

3 жил санхүүгийн алдагдалтай ажилласан Төрийн өмчит компанийг татан буулгана

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Хууль хэрэгжсэнээр Төрийн өмчит компани 122 байсныг 70 болгож нэгтгэнэ. Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын ойлгомжгүй статус цэгцэрнэ.

Төр 5 чиглэлээс бусад тохиолдолд төрийн өмчит компани байгуулахгүй. Хувийн хэвшлийн дангаар гүйцэтгэх ажилд оролцохгүй. Уул уурхайн төрийн өмчит компаниуд “Эрдэнэс Монгол” нэгтгэлд багтана. Уул уурхайн бус төрийн өмчит компаниуд Нийтийн үйлчилгээний албын статустайгаар “Эрчэс Монгол” нэгтгэлд багтана. Эрдэнэс Монгол” нэгтгэлийн харьяаны Төрийн өмчийн компани нь төсөвт орлого бүрдүүлэх, үндэсний баялгийн санг арвижуулах үүрэг хүлээнэ.

“Эрчэс Монгол” нэгтгэлийн харьяаны Нийтийн үйлчилгээний байгууллагууд нь давхардсан чиг үүрэггүйгээр хувийн хэвшлийн оролцоог хангуулж өндөр бүтээмжтэй, үр ашигтай ажиллана. Ашигтай ажилласан төрийн өмчит компанийн захирал алдагдалтай ажилласан компанийн захиралтай ижил цалинтай бус үр ашиг, бүтээмжээ үнэлүүлдэг зөв тогтолцоог бүрдүүлнэ.

Төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгон шалгаруулахдаа сүүлийн 2 жил улс төрийн намын удирдах албанд ажиллаагүй байх хатуу шаардлагатай. Төрийн өмчит компанийн гүйцэтгэх удирдлагатай жил бүр үр дүнгийн гэрээ байгуулна. Үр дүнд хүрээгүй тохиолдолд хариуцлага тооцно. Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулахдаа нээлттэй, ил тод, салбарын мэргэжлийн холбоодын оролцоог хангуулна.

3 жил санхүүгийн алдагдалтай ажилласан Төрийн өмчит компанийг татан буулгана. Төрийн өмчит компани, нийтийн үйлчилгээний байгууллагад ажиллаж буй албан хаагчдын ажилласан жилийг төрд ажилласан жилээр тооцох зэрэг бүтээмжийг нэмэгдүүлж, засаглалыг сайжруулах чиглэлд олон чухал заалтууд туссан. Үр дүнд төрийн өмчит компаниуд улс төрийн нөлөөнөөс ангид, чиг үүргийн давхардалгүй, өндөр бүтээмжтэй ажилладаг зөв жишиг тогтоно. Зардал нь захирлын урамшуулал болдог гаж тогтолцоо үндсээрээ үгүй болох зэрэг өөрчлөлт гарна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тодотгож байна.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа