Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
АТГ-аас 81 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан. Хяналт шалгалтыг эрсдэлд суурилан, нуугдмал хөрөнгийг илрүүлэхэд чиглүүлэн явууллаа.
Ингэснээр 38 албан тушаалтан үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдэл, мэдээллийг илрүүлэв. Үндэслэлгүй хөрөнгөжих нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг тул тэдгээр 38 албан тушаалтныг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгуулахад 22 үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 хүнийг яллагдагчаар татаад байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах явцад илрүүлсэн бас нэгэн зөрчил нь татвар ногдуулах орлогоо үнэн зөв тайлагнаагүй явдал юм.
Энэ талаарх мэдээллийг шилжүүлэн шалгуулснаар нийт 2.1 тэрбум төгрөгийн татварын зөрчил илэрсэн бөгөөд нөхөн татвар ногдуулах ажлыг холбогдох байгууллага нь хариуцан гүйцэтгэж байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS