Женкогийн захиалгаар Херогийн найруулсан ээлжит тархи угаалтыг МАН-ын дарга, Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санхүүжүүлсэн үү? 

Женкогийн захиалгаар Херогийн найруулсан ээлжит тархи угаалтыг МАН-ын дарга, Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санхүүжүүлсэн үү? 

Би /бид/ юу үзчихэв ээ!!! Түүхийг, түүхийг ч гэж дээ, ердөө 10 гаруйхан жилийн өмнөх үйл явдал, баримт, сэлтийг ингэж амархан мушгин гуйвуулж, гөрдөж гүжирдэж болдог юм уу. Түүнийгээ асар сайн найруулга, тавилттай нэвтрүүлэг болгоод, УИХ-ын дарга, Тэргүүн шадар сайдаас эхлээд салбар хариуцсан сайд нар, хотын дарга, юу юу вэ, хамаг эрхтэн дархтнуудыг яриулаад, тэрийгээ сайхан монтажлаад, өөрсдийн үзэл бодол, хүсэл зоригийн дагуу эвлүүлэг хийгээд, сүртэй тайлбар уншуулаад телевизээр цацав. Тэгэхдээ хулгайч шиг телевизүүдийн “Энэ долоо хоногт” гэсэн тойморхуу нэвтрүүлгийн дундуур шууд түлхэв.

Олон түмний тархи руу ингээд л амархан гэгч нь, 00-д баагаад /уучлаарай, бүдүүлэг үг хэрэглэхээс өөр арга байсангүй/ усаа татаж байгаа байгаа юм шиг урсгачихна гэж бодож чадсан нь хоржоонтой.

“Хамгийн муу муухай хүмүүс өөрсдийнх нь толгой дээр гараад өтгөн шингэнээ асгаж байхад тоодоггүй ард түмэнд надад хэлэх үг байхгүй” гэсэн Л.Түдэв гуайн үг дахин дахин санагдах. Үнэхээр хэлэх үг алга. Жонхуучид үнэхээр ил цагаандаа гарчээ. Энэ төр, засаг ч жонхуурчээ. Тиймээс таашаалтайгаар ард түмний толгой дээр ялгадсаа цацаж байна.  “Долоо хоногийн тойм” нэртэй суртал ухуулгын нэвтрүүлгийн тэвчих аргагүй долоон шалтгааныг дурдъя.

1. “Энэ долоо хоногт” гэдэг гарчгаас нь харахад уг нь тойм нэвтрүүлэг бололтой. Гэтэл шууд улс төрийн тархи угаалтын нэвтрүүлгийг үзэгчдийнхээ тархи руу хүчээр чихэв. Үүнд нь UBS телевизийнхэнд ёс зүйн хариуцлага тооцох хэрэгтэй. Эфирийн наад захын соёл, ёс зүйн дүрэм, код, зарчим гэж байх ёстой. Үзэгчдээ хүндлэх ёстой. Тойм мэдээллийн хөтөлбөрийнхөө цаг дээр ингэж улс төрийн суртал ухуулга хийх нь байж боломгүй бүдүүлэг явдал. Хэрвээ уг нэвтрүүлгийг зайлшгүй гаргах шаардлагатай болсон бол телевизийн зүгээс тайлбар хийж, уучлал хүсэх ёстой. Үгүй ядахдаа дэлгэцэн дээрээ “төлбөртэй” эсвэл “захиалгатай” гэсэн бичиг тавих учиртай. Цаг үеийн үйл явдал, мэдээ мэдээллийн тойм үзэх гэж зурагтаа асаасан үзэгчийн тархи руу Женкогийн сценари, Херогийн найруулга, Амундрагийн хөтлөлт бүхий пропоганда чихнэ гэдэг бол 100 жилийн өмнө Коминтернийн улаан хамгаалагчид Монголоо гэсэн сэхээтнүүдийн тархинд гар буу тулгаж байсантай яг адилхан бүдүүлэг, балмад үйлдэл. Тиймээс UBS тэргүүтэй өчигдрийн продогандаг нэвтрүүлсэн телевизүүд үзэгчдээс уучлалт гуйх ёстой!

2. Улс орны нэн шинэ түүхийн онцлох болон ээдрээтэй үйл явдлуудыг гуйвуулж, мушгиж, хэн нэг улстөрчийн хүсэл, тачаал, эрх ашигт нийцүүлэн зохиож болох уу? Уг нэвтрүүлэгт Ерөнхийлөгч Х.Баттулгыг ардын баатар, аймшиггүй эх оронч болгох гол чиг шугам нэвт шингэжээ. Энэ санаандаа тааруулж бодит үйл явдал, баримтуудыг илт гажуудуулан тайлбарлажээ. 

3. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Тавантолгойн ордыг өөртөө авах гэж улайран зүтгэж байсан. Тэгсээр ч байгаа. Гашуунсухайтын төмөр замыг нарийн царигаар барих гэж байсан буруутан нь ч мөн Ц.Элбэгдорж болж таарав. Тавантолгойн орд болон Гашуунсухайтын төмөр замын түүхийг үүндээ нийцүүлэн тайлбарлав.

4. Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолоор Тавантолгой уурхайд хөрөнгө оруулах,  олборлолтыг нэмэгдүүлэх, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, уул уурхайн хөрөнгө оруулалтыг цогцоор нь  гүйцэтгэхээр шийдвэрлэж, үүний дагуу Мега төсөл хариуцсан сайд М.Энхсайхан ахалж хэлэлцээр байгуулахаар ажиллаж байхад нь 2015 оны тавдугаар сард УИХ дээр нэр бүхий 40 гишүүн санал гаргаж зогсоосон байдаг. Өөрөөр  хэлбэл Гашуунсухайтын төмөр зам 10 жилийн өмнө ашиглалтад орох байсныг ийнхүү унагаж, гацаасан гэм нүгэлтнүүд нь Женко толгойлогчтой дээрх 40 гишүүн. Бид тэднийг 41 танкчин гэж нэрийдсэн. Гэтэл энэ түүхийг өчигдрийн нэвтрүүлгээр 180 градус эргүүлэн тайлбарлаж, өнөө 40 гишүүнээ 39 эх оронч, гавьяа байгуулсан улс мэтээр магтав. Гүтгэв. Гагцхүү Женко Х.Баттулгаас л ийм санаа сэдэл гарах бөгөөд ийм ичгүүр сонжуургүй нэвтрүүлгийг гагцхүү манай Ерөнхий сайдын эцэг өөр ах Х.Баатар л ичгүүр сонжуургүйгээр хийж чадна.

5. Арван жилийн өмнө ярьж байсан Хятадын аюул гэгчийгээ Женко Х.Баттулга дахин ярив. Хуруу дарж байгаад л таван гавьяагаа тоочив, бүр. Тавантолгойг 100 жилээр хятадуудад алдахаас аварсан гэнэ ээ. Элэг хөшмөөр эсвэл эгдүүцэж бухимдмаар бузар гүтгэлэг гэгч чухамдаа энэ!

Хэрэг дээрээ мань хүн яг эсрэгээр нь ажиллаж, харь гүрний бодлогыг хэрэгжүүлсэн агент, “тавиул” нь шүү дээ. Үүнийг бид мэддэг, гадарладаг болсон нь яамай.

6. Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны сүүлээр Шанхайд очихдоо л хамаг асуудлыг сайхан шийдээд Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг хөдөлгөхөөр болчихлоо гэх мэтээр суртал ухуулга үргэлжилнэ. Засгийн  газрын Тэргүүн шадар сайд, Зам,  тээврийн, Эрдэс баялаг, уул уурхайн сайд нар, хотын дарга бүгд энэ нэвтрүүлэгт орж, алдарт пиарчин, намчин, цүнхчин А.Амундрад таашаалтайгаар байцаагджээ. Энэ бүхэн юу өгүүлнэ вэ? Энэ бол уг нэвтрүүлгийн санхүүжүүлэгч, дэмжигч, спонсор нь манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэсэн үг юм.

7. Базаад хэлэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний эцэг тусгаар ах Х.Баатар болон УИХ-ын гишүүн Женко Х.Баттулга гурав бол үхэхээс нааш салж үл чадах ахан дүүс ажээ. Тэднийг цус, мөнгө, эрх ашиг, дундын нүгэл ер хүний хорвоод хүмүүсийг холбож сүлбэж болох бүхэн холбон сүлбэсэн юм байна. Өөрөөр хэлбэл төдийгөөс өдий хүртэл төрийн толгойд зайдалж суучихаад Кремлийн даалгавраар Монголыг хорлож ирсэн Женко хочит Х.Баттулгын саврыг Монголын улс төрөөс зайлуулъя гэвээс том утгаараа бид, явцуу хүрээндээ МАН хээрийн боохойтой нөхөцсөн гэрийн нохой Л.Оюун-Эрдэнээ зайлуулах ёстой юм байна!       

Г.Ууганбаатар

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа