Who is who?: 126:1 Лувсаннямын Гантөмөр

Who is who?: 126:1 Лувсаннямын Гантөмөр

Карьер буюу арван жил зүүдэлсэн сэнтий. УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр. Албан тушаалын цол, гуншингаараа тэрбээр Халх дөрөв, шавь тавдаа ганцаар торойно. УИХ, Засгийн газарт түүн шиг гурав, дөрвөн давхар дээлтэй хүн одоогоор үгүй. Өмнөх УИХ-д 11 суудалтай байсан намаа 42 гишүүнтэй болгосных нь шагнал.

Улс төрийн карьерынхаа 20 жилийн ой дээр тэр ийм амжилтад хүрсэн юм. Энэ 20 жилийн эхний хагас нь амжилт, ялалт дүүрэн, өөдрөг бадрангуй, омголон, шазруун улстөрчийн замнал. Гэтэл сүүлийн арваад жил нь Ардчилсан намын даргын сэнтий л мөрөөдсөн он жилүүд, эрч хүч нь буурч, ир нь мөлийсөн өдрүүд түүнийг тодорхойлно.

2017 онд Ардчилсан намын даргын сунгаанд “Сумтай, ташууртай тав”-ын нэг болж өрсөлдөөд хамраараа газар хатгасан. Ингээд зургаан жил таг чиг болов. Талцан хуваагдаж, тамга, тэмдгээ хүртэл хувилж, хэвлэж авчихаад үзэлцэж байсан Ардчилсан намынхны хувьд дундын хувилбар болж чадсанаараа Лу мөрөөдлөө биелүүлэх нь тэр. Аядуу зөөлөн, эвлэрэнгүй, бөөрөнхий, эрх мэдэл, албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй Лу.Гантөмөр МАН-ынханд ч машид таалагдсан байх.

Замнал буюу “Гэр хорооллын Ганаа”. Л.Гантөмөрийг Ц.Элбэгдоржийн хүн гэдэг. Тийм сэжим, холбоо бий. Сүүлийн үед Х.Баттулгатай ч холбох болсон. Тэгж мэдэх  хүн. Хэнтэй ч гар барьж мэдэх эвлэрэнгүй, харизмгүй улстөрч. Түүх намтрыг нь сөхвөөс Японд сургууль төгсөж ирээд хувийн бизнесээ амжилттай эхлүүлсэн залуу Ардчилсан намд элсэж, Да.Ганболдын дэмжлэгтэйгээр намынхаа залуучуудын байгууллагын тэргүүн болсон нь 1999 он. Дараа жил нь хэнд ч танигдаагүй шазруун залуу УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унажээ. Дөрвөн жилийн дараа даагаа нэхэж, Сүхбаатар дүүрэгт дахин нэр дэвшин, “Гэр хорооллын Ганаа” гэдэг сурталчилгаа хийн ялалт байгуулсныг санах нэг нь санаж буй байх.

2007 онд ард түмний мөнгийг хэмнэе гэдэг уриалга гарган, гишүүд, сайд, дарга нарыг үнэтэй жийпнээсээ татгалзахыг шаардан, УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулахаар төсөвт суулгуулдаг мөнгийг эсэргүүцсэн улс төрийн акц санаачилсан нь олон нийтэд түүнийг таниулж, нэмэх оноо цуглуулж байв. Хөөрхөн популист нөхөр байсан байгаа биз. Лу.Гантөмөр УИХ-д гурвантаа сонгогдож, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажилласан. Боловсролын салбарын шинэчлэлийг зоригтой эхлүүлсэн, “Авьяас”, “Ном”, “Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш” зэрэг хөтөлбөрийг санаачилсан. Сайд байхдаа нэмэлт тушаал гарган охиндоо Боловсролын зээлийн сангаас зээл олгуулан, хувийн дансаар авсан нь нэрэнд нь толбо суулгасан.

2014 онд Н.Алтанхуягийг огцорсны дараа түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай яриа гарч байсан удаатай. Намдаа ийм нөлөөтэй, олон нийтэд нэр хүндтэй болоод байсан хүн 2016 оны сонгуульд өвдөг шороодмогцоо “Астрарүүт” гэж компани байгуулан, хунчирын бизнес рүү шунган орсон байдаг. Мөн “Глобал” гэж хувийн сургуулийн зөвлөхөөр ажилласан дуулддаг. Уг сургуулийг нь “Дүнжингарав”-ын дэлбэрэлтэд өртсөн гэдгээр л хүмүүс мэднэ.

Ирээдүй ба ичингүйрэл. Л.Гантөмөр ирээдүй нь хамгийн бүрхэг байгаа улстөрч. Дээл нь давхар, суудал нь өндөр байх тусмаа тэр хүчтэй унана. Хамтарсан Засгийн газар нь усны хөөс шиг хэврэгхэн. Тэр хөөстэй хамт мань эрийн улс төрийн карьер замхарна. Эрх баригч МАН-ын халуун хөнжилд намаа чирж оруулсан нь айлын эхнэрт засал хийж өгөөд өвөрт нь давхиад орчихсон ламбугай шиг ичгүүртэй хэрэг. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эв түнжингүй олон фракцтай ч эрх чөлөөний мэдрэмж, үнэт зүйл дээрээ нэгдэж чаддаг Ардчилсан намынхан нэг л өдөр тэсрэх  болов уу. Тэр болтол Лу.Гантөмөр айдастай. Харин сүх далайтал үхэр амгалан билээ.

Г.Ууганбаатар   

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа