УИХ-ын дарга Үндсэн хуулийн өдрөөр мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга Үндсэн хуулийн өдрөөр мэндчилгээ дэвшүүллээ

 

Монгол Улсын эрхэм иргэд ээ,

Монголчуудын оюун санаа, эв нэгдэл, их зөвшилцлийн бүтээл-ардчилсан Үндсэн хууль батлагдсан 33 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. “Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй” хэмээн эх орноо эрхэмлэн нандигнадаг Монгол түмэн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минут анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан билээ.

Энэхүү эрхэм зорилго дор хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалаа нандигнан, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж эх орноо хөгжүүлэх нь Та бидний нэр төртэй үүрэг мөн. Үндсэн хуулиар хүн бүрийн хүн ёсны эрхэм чанарыг хүндэтгэх, эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, төрийн эрх мэдэл хуваарилах, хяналт-тэнцэлтэй байх зарчмыг тулгуур болгон тусгасан нь Монголчууд бидний гарцаагүй бахархах, нандигнах үнэт зүйл юм.

Үндсэн хуулийн эрхэм зорилго, эдгээр суурь зарчим, тогтолцоо нь нийгмийн суурь зарчим, үнэт зүйл болохын хувьд он цагийн урсгалд тогтвортой байх ёстой. Үүний зэрэгцээ бид үндсэн хуульт ёсны хөгжилд нээлттэй хандаж, ард түмнийхээ нийтлэг эрхэм зорилгын төлөө нэг зүгт хөгжих учиртай. Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөд тусгагдсан сонгуулийн холимог тогтолцоо нь төлөөлөх чадварыг өргөжүүлэх замаар парламентын дархлааг бэхжүүлэхийг зорьсон.

Энэ зорилго хэрэгжиж өнөөдөр Монгол Улсын Их Хуралд таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүн сонгогдож, олон салбар чиглэлээр мэргэшсэн, нас насны төлөөллийг хангасан бүрэлдэхүүнтэй болж, олон ургалч үзэл өргөн хүрээнд хангагдах нөхцөл бүрдлээ. Орчин үед дэлхийн улсуудын хөгжлийн хэмнэл хурдсаж мэдээллийн солилцоо эрчимжих, нийгмийн шинэ харилцааны хэрэгцээнд тулгуурлан эрх зүйн зүй ёсны зохицуулалтыг цаг алдалгүй нэвтрүүлэх, иргэдийн бодит дуу хоолойнд мэдрэмжтэй байх, үр дүнтэй оролцоог хөхиүлэн дэмжих зэрэг төрийн үйл ажиллагаанд шинэ хандлагаар хандах хэрэгцээ шаардлага бий болсоор байна. Иргэдийн хувьд шинээр бүрдсэн парламент эрх зүйн орчныг сайжруулах замаар улс орны хөгжлийг түргэтгэж ахиц авчирна гэсэн өндөр хүлээлттэй байгаа.

Тиймээс олон парламент дамнан яригдсан, эдийн засгийн хөгжилд бодит түлхэц өгөх байгалийн баялгийг одоо ба ирээдүйн тусын тулд ашиглаж, ард түмэн үр өгөөжийг хүртэх төслүүдийг Монгол Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэж хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд байна. Эрхэм ард иргэд ээ, Өнөөдөр тохиож буй Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр бол Монголчууд бид тусгаар тогтносон, бүрэн эрхт эх орон, түүх, соёлоороо бахархах, үндсэн хуульт ёсыг нандигнан цэгнэх өдөр юм. Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг тайлбарлан таниулах, түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдол чухал хэвээр байна.

Энэ зорилгын хүрээнд Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” тогтоол баталж, Үндсэн хуулиа төрийн бүх байгууллага дээдлэн залахыг даалгаж, иргэн бүр судлан мэдэхийг уриаллаа.Монгол Улсын Үндсэн хуульд “Мэдэгтүн, сахигтун!” гэснийг даяар олноо бүрэн хэрэгжүүлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх Та бидний үйл хэрэг улам дэлгэрэн батжихын ерөөл дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа