Лос-Анжелест түймрийн шинэ голомт үүсэж магадгүйг сэрэмжлүүлэв

Лос-Анжелест түймрийн шинэ голомт үүсэж магадгүйг сэрэмжлүүлэв

Ойрын өдрүүдэд салхины хүч нэмэгдэх учраас Лос-Анжелест дэгдсэн түймэр улам газар авч магадгүй байгааг АНУ-ын онцгой байдлын газрын дарга анхааруулав. "Салхи улам хүчтэй, илүү аюултай болж магадгүй байна. Салхины чиглэл хаашаа эргэхийг таамаглах аргагүй" гэж Холбооны улсын Онцгой байдлын агентлаг буюу FEMA-ийн дарга Дин Крисвелл CNN сувагт ярьжээ.

Түймэр тархах тусам хүн ам шигүү суурьшсан дүүргүүд, урлагийн алдартай бүтээлүүд хадгалагдаж байдаг Пол Геттийн музей зэрэг хотын дурсгалт газрууд, Лос-Анжелес дахь Калифорнийн их сургууль галд өртөж болзошгүй гэж хотын эрх баригчид болгоомжилж байна. Аврагчид, эрэлч ноход түймэрт нэрвэгдсэн хорооллуудаас олон цогцос олдох магадлалтай гэж албаны хүмүүс үзэж байна. Калифорни муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Адам Шифф CNN-д ярихдаа "түймэрт өртсөн газрууд дайны бүсэд очсон мэт байсан. Бүхэл бүтэн хороолол тэр чигтээ шатсан байсан.

Бид өмнө нь ийм зүйл харж байгаагүй" хэмээн хэлжээ. "Хохирлын хэмжээ, хамарсан хүрээг тооцон үзвэл" Калифорнид дэгдсэн ойн түймэр АНУ-ын түүхэн дэх хамгийн сүйтгэлт байгалийн гамшиг болж магадгүй гэж тус муж улсын захирагч Гэвин Ньюсон мэдэгдсэн байна. “AccuWeather” байгууллагаас гаргасан урьдчилсан тооцооллоор, одоогийн байдлаар 135-150 тэрбум ам.долларын хохирол учирсан байна. Шатсан орон сууцны ихэнх нь хамгийн үнэтэй орон сууцнууд учраас хохирлын хэмжээ маш их байна.

Үндэсний цаг уурын албанаас бямба гаргийн шөнө, ням гаргийн өглөө, мягмар гарагт шилжих шөнө тус бүс нутагт цагт 48 км-ийн хурдтай салхитай байх бөгөөд зарим үед цагт 112 км хүртэл ширүүсэхийг анхааруулсан байна. Лос-Анжелес хотын нутаг дэвсгэрт асаж буй дөрвөн түймэр 16 мянга гаруй га талбайг хамраад байгаа ба 12 мянга гаруй барилга байгууламж шатаж сүйджээ. Хотын 150 мянга орчим оршин суугчид нүүх зөвлөмж хүргүүлжээ.

Одоогийн байдлаар 700 хүн есөн хоргодох байранд байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр, хоёр түймрийн 90 ба 76 хувийг, бусад хоёр түймрийн 11 ба 15 хувийг цурманд оруулжээ. Палисейдс дүүрэгт дэгдсэн хамгийн том түймрийн ердөө 11 хувийг унтраагаад байгаа аж. Калифорни болон бусад есөн муж улсын гал сөнөөгчид, саяхан Мексикээс ирсэн гал сөнөөгчид нийлсэн 14 мянга гаруй хүн, 1354 галын машин, 84 нисэх онгоц түймрийг унтраах ажиллагаанд оролцож байна.

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Уржигдар 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Уржигдар 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Уржигдар 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

2025-04-17

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

2025-04-17

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

Сурталчилгаа