УИХ дахь угсаа залгамжлал буюу nepo babies

УИХ дахь угсаа залгамжлал буюу nepo babies

-Монголын төр удамшлын ардчиллаар өвчилжээ-

Монголын улс төрд угсаа залгамжлал бий болж, бараг л хуульчлагджээ. Хэдхэн жилийн өмнө олон нийт төрийн алба төрлийн алба болжээ, ургийн барилдлагатай улс төр гэх мэтээр шүүмжилдэг байв. Гэтэл одоо энэ үзэгдэл нийгмийн анги давхарга, ажил мэргэжил, угсаа залгамжлал болтлоо  тэлж, бэхэжжээ. Бүр сүүлдээ төрийн алба  гэдэг аав нь хүүдээ, ээж охиндоо өгдөг бэлэг, сюрприз шахуу болов. Энэтхэгийн кастын систем шиг л улстөрчийн хүүхэд улстөрч болдог, бүр УИХ-ын гишүүний хүүхэд УИХ-ын гишүүн, агентлагийн даргын хүүхэд заавал агентлагийн даргын суудалд суудаг гаж бурангуй жишиг тогтсон байна. Монголын улс  төр, бизнес эдийн засаг дахь 300 гэр бүл гэгддэг бүлэглэл, мафийнхан ийнхүү угсаа залгамжлан, үе улиран бидний толгой дээр зайдалж байхаар тийм хорон тогтолцоог угсарчээ.

Хамаатан садан, найз нөхөд, хамтрагчдаа илүүд үзэх, ялангуяа тэдэнд ажил өгөх замаар эрх мэдэл, нөлөөллөө өсгөх үзэгдлийг nepotism гэдэг. Мөн hereditary democracies буюу удамшлын ардчилал ч гэж нэрлэдэг байна. Нэр хүндтэй эцэг, эхийнхээ нөлөө, дэмжлэгээр улс төрд өндөр албан тушаал  хашиж буй хүүхдүүдийг нь nepo babies гэх болсон.

Европт “Улстөрч болох олон арга бий. Алдартай аав, ээжтэй бол тэд чамд тусалж чадна” гэсэн егөө хүртэл гарсан. Мэдээж энэ бол зүй бус үзэгдэл. Энэ нь явсаар ардчилал, шударга ёсны зарчмыг алдагдуулдаг гэдгийг ч судлаачид онцолдог.

Монголын ардчилал гажуудаж, шударга ёс алдагдсаны нэг шалтгаан нь улс төр дэх удамшлын ардчилал, эрх мэдлийн өв залгамжлал непотизм гээд хэлчихэд буруудахгүй. Төрийн өндөр албан тушаалтан, УИХ, Засгийн газрын гишүүд, дарга нарын хүүхдүүд давуу байдлаа ашиглан аав, ээжийнхээ албан тушаал, эрх мэдлийг өвлөн авна гэдэг ардын хүүхдүүдийн боломжийг боомилж, ирээдүйг нь хулгайлж, дээрэмдэж буй хэрэг юм.

Тогтолцооны өөрчлөлт хийж, сонгуулийн холимог системээр, бүсчилж томсгосон тойргоос анх удаа 126 гишүүн сонгосон энэ парламент сүржин тодотгол шигээ сайхан биш ажээ. Ардчиллын гажуудал буюу удамшлын ардчилал харин ч хурцаар илэрч. Тэд бол Л.Оюун-Эрдэнийн тоть шиг давтаад байдаг шинэ 30 жилийг эхлүүлэгчид, шинэ үеийн төлөөлөл яавч биш аж. Харин өмнөх 30 жилийн ялзарсан улстөрчдийн үргэлжлэл, өв залгамжлагчид аж. Тэд мэдээж аав, ээж, эмээ, өвөөгийнхөө өв хөрөнгийг л үхэн хатан хамгаална, гэр бүлийн бизнесээ л өргөжүүлэхийг бодно. Тийм хандлага ч гарсаар байгаа. Ингээд өнөөгийн парламентын nepo babies-ийг танилцуулъя.

  • 1. УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХҮҮХЭД, ДҮҮ НАР 

Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг, “Фортуна” Н.Батбаярын охин, УБХ-ын депутат асан Д.Мөнхөө гуайн ач Б.Жаргалан, Г.Батхүү агсны төрсөн дүү П.Батчимэг, Ц.Шинэбаяр агсны хүү Ш.Бямбасүрэн, Түүнчлэн АИХ, УБХ-ын гишүүдийн хүүхэд, ач, зээ нар эрдэмтэн С.Дуламын хүү Д.Бум-Очир, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын зээ хүү С.Лүндэг.

  • 2. ТӨРИЙН ӨНДӨР АЛБА ХАШСАН ХҮМҮҮСИЙН ХҮҮХДҮҮД

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр, Ерөнхий сайд асан П.Жасрайн зээ А.Ариунзаяа, Батлан хамгаалахын сайд асан Ш.Жадамбаагийн хүү Ж.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд асан Ш.Сүхбаатарын хүү С.Эрдэнэболд. Үйлдвэр, худалдааны сайд асан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга асан А.Энхбатын охин Э.Болормаа, МИАТ ХК-ийн захирал асан С.Хүрэлбаатарын охин Х.Булгантуяа.

  • 3. ТОЛГОЙ БАЯЧУУДЫН ЭХНЭР, ХҮҮХДҮҮД

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын охин Ч.Номин, алтны магнат “Өсөх зоос” компанийн захирал Ч.Чинбатын охин Ч.Ундрам, “Их Засаг” олон улсын  их сургуулийн ректор Н.Ням-Осорын хүү Н.Учрал, “Дэнжийн мянгын босс” гэгддэг, “Хүчит шонхор” захын эзэн Б.Тогтмолын хүү Т.Мөнхсайхан, МАК-ийн Н.Нямтайширын хүү Н.Номтойбаяр, “М-Ойл групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Р.Батбаярын эхнэр Б.Пунсалмаа, “Атмор” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Саруулсайханы охин С.Цэнгүүн гэх мэт жагсаалт хөвөрнө.

Эндээс харахад өнөөгийн УИХ-ын гишүүдийн 10 хувь нь угсаа залгамжилсан улстөрчид буюу nepo babies-үүд  ажээ. Энэ бол парламентын дархлаанд ч, ардчиллын хөгжилд ч уршигтай үзэгдэл. Тухайлбал, ийм непотизмээрээ Бельгийн парламент Европтоо тэргүүлэх болсон нь шүүмжлэл дагуулж буй. Тус улсын парламентын 10 гишүүн тутмын нэг нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хүүхэд гэнэ. Энэ үзүүлэлтээрээ Бельги XIX зууны түвшинд ухарсан гэж судлаачид үзжээ. Тэгвэл Монголын парламент угсаа залгамжлалаараа Бельгичүүдийн өмнө гишгэхэд ойртоод байна.

Сиднейн их сургуулийн доктор Жеймс Локстон 2024 оны наймдугаар сард “Улс төрийн непо нялхас: Тэдний глобал өсөлт ба үр дагавар” гэсэн судалгааныхаа тайланг танилцуулжээ. Тэрбээр улс төрд ийм угсаа залгамжлал, удамшлын ардчилал буюу непотизм газар авбал ардчилалд аюул занал учирна, иргэдийн төр, засагтаа итгэх итгэл буурна гэж дүгнэсэн байна.

Непотизмын наад захын хор уршиг нь улс төрийн албан тушаалыг гэр бүлийн холбоотой хүмүүсээр хязгаарласнаар мөнгөтэйгөөс бусдаар мэдлэг, чадвар, сэтгэлгүй дунд зэргийн удирдагчид засгийн эрхэнд гарах магадлалыг нэмэгдүүлдэг аж. Түүнчлэн удам залгасан улстөрчид хүрээгээ тэлснээр ардчилсан улс орнууд авторитар дэглэм рүү гулсах магадлалтай гэнэ.

Монголд ийм үзэгдэл аль хэдийнэ эхэлчихсэн юм биш үү. Тогтолцооны реформ хийлээ, барилаа, 80-90 хувь нь шинэ залуус гараад ирлээ гээд хөөрөөд, пиардаад байдаг. Ачир дээрээ хуучин улс төр, эдийн засгийн бүлэглэл, олигархи 300 гэр бүлийн хүүхдүүдийн өдөр өнжүүлэх болчихсон юм биш үү. Монголын парламент Европоос гаралтай удамшлын ардчилал гэгч ужиг өвчнөөр өвчилсөн юм биш үү?

  • 4. МОНГОЛБАНКИН ДАХЬ УЛСТӨРЧДИЙН УРГИЙН МОДНЫ ХЭЛХЭЭС

Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг. УИХ-ын энэ ужиг өвчин төрийн албанд шат шатандаа бас халдварласан болохыг мартаж болохгүй. Авлигын аалзны торыг нэхсэн МАНАН-гийн үе үеийн дарга нар, төрийн өндөр албан тушаалтнуудын үр хүүхдүүд төрийн албанд өндөр хариуцлагатай ажил хашсаар байгаагийн бас нэг тод жишээ бол Монголбанк хэмээх вант улс. Энд зөвхөн дарга, сайд нарын эхнэр хүүхдүүд, өв залгамжлагчид эсвээс тэдний "добро"-гоор л томилгоо хийгддэг. Жижүүр, цэвэрлэгч нь хүртэл ядахдаа л нэг хурган даргын хүн байдаг гээд бодохгүй юу. Ямартаа л Монголбанк бол Монголын олигархи улстөрчдийн авгай хүүхнүүдийн өдөр өнжүүлэх гэдэг нэрийг авсан байхав.

Хэдхэн жишээ татъя. УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн тэргүүн дэд захирал байсан бөгөөд саяын сонгуульд нэр дэвших шалтгааны улмаас ажлаа өгсөн, УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарын эхнэр Саранцэцэг Мөнгөн тэмдэгтийн газрын дарга, Гадаад харилцааны дэд сайд асан өдгөө Тавантолгой дулааны цахилгаан станцын дарга болсон Г.Тэнгэрийн гэргий мисс А.Шижирмаа Дотоод аудитын газрын дарга, УИХ-ын гишүүн асан Ш.Бадамын охин Б.Алимаа хэлтсийн захирал гэх мэтээр бядтай жагсаалт гарна. Энэ бол зөвхөн Монголбанк дахь улстөрчдийн ургийн модны нэг хэсэг нь.      

Цааш явъя. Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өөрийн хүү Л.Тэмүүжинг Хөгжлийн банкинд даргаар шургуулж амжсан, Замын цагдаагийн газар, ШШГЕГ, ОБЕГ зэрэг олон агентлагийн дарга асан, бригадын генерал Ц.Амгаланбаярын хүү А.Амартүвшин нийслэлийн Засаг даргын орлогчоор, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга асан, “Драгон” компанийн захирал С.Баяртын хүргэн Ц.Энхжаргалан “Төв цэнгэлдэх хүрээлэн” төрийн өмчит компанийн захирал  гэх мэт, гэх мэт.

Л.Оюун-Эрдэнэ шударга ёсыг тогтооно, авлигатай тэмцэнэ гэж хий хоосон зарлаж тунхаглан, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгийг хураана гэж коммунист нугалаа гаргахаар улайрахын оронд удамшсан ардчилал, угсаа залгамжилсан эрх дархтнууд буюу непотизмыг газар авахуулахгүйн төлөө тэмцэх хэрэгтэй байсан юм. Непотизм гэж юу болох, ямар хор уршигтай вэ гэдгийг сурталчлан таниулж, сонгогчдын боловсролыг сайжруулах шаардлагатай байв. Тэгэхгүй бол ганц хоёрхон сонгуулийн дараа Монгол Улс авторитар дэглэмд шилжих үү, үгүйдээ тулах бус уу.

Удам дамжсан эрх мэдэлтнүүд, улс төр-бизнесийн бүлэглэлийн өв залгамжлагчид үе улиран төрийн эрх барьж, өнөөгийн парламентын nepo babies дараагийн 30 жилд биднийг удирдана. Гоё уу?

Г.Ууганбаатар 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа