Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
АН-ын МҮДН фракци Хөгжлийн банкыг тэр чигээр нь авсан уу?
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Умард Солонгосын тал өнөө өглөө Япон тэнгис рүү ойрын зайн тусгалтай байж магадгүй баллистик пуужингууд харвасан гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампыг албан тушаалдаа орохоос хэдхэн хоногийн өмнө уг туршилтыг хийсэн байна. Өмнөд Солонгосын армийн Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, Умардын Солонгосын Чаган мужийн Канге бүсээс өглөөний 9:30 цагийн үед пуужин харвасныг илрүүлжээ.
Пуужингууд 250 орчим км зайг туулаад Япон тэнгист унасан байна. Энэ нь Пёньяны талаас он гарснаас хойш хийсэн хоёр дахь өдөөн хатгасан шинжтэй үйлдэл бөгөөд өмнө нь нэгдүгээр сарын 6-нд дуунаас хурдан дунд тусгалын баллистик пуужин харважээ.
Жилийн эцэст болсон эрх баригч намын хурлын үеэр Умард Солонгосын тал АНУ-ын эсрэг “хамгийн хатуу” стратеги хэрэгжүүлнэ гэдгээ зарлаж, Өмнөд Солонгос, АНУ, Японы цэргийн хамтын ажиллагаа нь “түрэмгийлэлд санаархагч цэргийн эвсэл” болж өргөжсөн гэж мэдэгдсэн байна. “Дахин пуужин харвах үед бэлтгэлтэй байхын тулд манай арми Умард Солонгосын пуужингийн талаарх мэдээллийг АНУ, Японы талуудтай хуваалцаж, ажиглалт, сонор сэрэмжээ дээшлүүлсэн” гэж Өмнөд Солонгосын армийн Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдэгджээ.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS