“Алтан тариа”-н П.Цэнгүүн үзэл санаа, зарчим ярьж А.Амундра “бөгс бөөр” ярив

“Алтан тариа”-н П.Цэнгүүн үзэл санаа, зарчим ярьж А.Амундра “бөгс бөөр” ярив

А.Амундраг “Алтан тариа”-н П.Цэнгүүний энд авчирч харьцуулан бичих нь хаашаа ч юм. Харьцуулж болох хүмүүс гэж байна, харьцуулах боломжгүй зүйлс ч гэж бий, “араамандаа жайжигнах” зарчмын үүднээс. Нэг нь хэдийгээр “хүргэн” ч гэлээ манай томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг, тэгэх тусмаа үндэсний үйлдвэрлэгч “Алтан тариа”-г төдийгөөс өдий хүртэл удирдаж ирсэн, үзэл санаа, үнэт зүйлээ нэгэнт олсон, либерал хэмээн тов тодорхой тунхагласан, энэ зарчмынхаа хүрээнд ажил бизнесээ эрхлэн явуулдаг хүлээн зөвшөөрөгдсөн менежер.

Нөгөө нь КТМС-ийг дүүргэсэн, гэвч эзэмшсэн мэргэжлээрээ төдийлөн тогтож ажиллаагүй, маркетинг, улс төрийн пиар чиглэлээр карьераа тодорхойлж, томорсон өөрийн гэх бизнес бүү хэл тогтсон нэр хаяггүй “шалдан хүү”. Цагтаа “Монгол масс медиа” группийн гүйцэтгэх захирал, Ийгл телевизийн CEO гэгдэж байх үедээ тодорхой хаяг, тогтсон ажил карьертай байсан А.Амундраа одоо бол ихдээ л “Монгол хаан” жүжгийн продюссер ер нь бол “Голомт”-ын Д.Баясгалангийн суганы үс, “Херо” Х.Баатарын сүүдэр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн пиарч, МАН-ын гишүүн гэх мэт шалдир булдир хэдэн гуншингаар нийгмийн статусаа тодорхойлж яваа хархүү. Амбицтай, ажил мэргэжилдээ эзэн суусан 40-өөд насны эрчүүд бол инээж байгаад доош хийхээр тодотголууд л, үнэндээ бол. Ийм ч учраас харьцуулах аргагүй гээд байгаа хэрэг.    

Энэ тохиолдолд VS гэсэн нь өнгөрсөн долоо хоногт телевизүүдийн эфирийг гэнэтийн байдлаар эзлэн түрэмгийлсэн Женкочдын ээлжит “эвлүүлэг”, бохир пропоганда "Тусгаар тогтнол-2" хэмээх сүржин нэртэй худал хуурмагаас бүтсэн нэвтрүүлгийг хөмсөг зангидаж ирэн хөтөлсөн А.Амундраг уг нэвтрүүлгийн дараа “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн “Би энэ залуугийн үзэл санаанд итгэж анх ажил олгож, бизнесийн хүрээнд оруулснаар их гай авчирсан хүн. Түүнийг ямар жудагтайг танин мэдмэгц зарж борлуулсандаа бол харин баярлаж явдаг. Хүлцэл өчье хэмээсэн юм.

А.Амундра хариуд нь “Баян айлын хүргэн болоод хаяад явсан эхнэр, хүүхдээ халамжилж чадахгүй байгаа хүний толгойд яаж нийт Монголчууд уул уурхайн баялгаа тэгш шударгаар хүртэж болно гэж багтах билээ дээ” гэж адарчээ. Хоржоонтой. Зөвхөн энэ хоёр постыг харьцуулаад үзье л дээ.

Нэг нь үзэл санаа, үнэт зүйлийн үүднээс асуудалд хандсан бол нөгөөх нь авгай хүүхэн, хов живийн чанартай агуулгаар хариу барьжээ. Нэг нь агуулга ярьж. Нөгөө нь шар хэвлэлийн хов живээр хариу барьж. Ялгаа гэж энэ юм.

П.Цэнгүүн ноёнтон анхны эхнэрээсээ өрх тусгаарлаж социализмын үед Сайд нарын зөвлөлийн орлогч дарга хүртэл улс төрийн өндөр карьер хийж явсан Ч.Сүрэн даргын том охин С.Цацралтай сууж, “Алтан тариа” компанийн эзэн суусныг А.Амундра ёжилж буй хэрэг. Угаас П.Цэнгүүнийг доош хийх эмзэг цэг нь баяны хүргэн гэдэг тодотгол.

А.Амундрагийн тухайд ажил мэргэжлийн гараагаа “Алтан тариа” ХХК-аас эхлүүлж байсан байдаг.

Тодруулбал, тэрээр оюутан байхдаа П.Цэнгүүн ноёнтны үүсгэн байгуулсан “Монголын либертари сан”-д, сургуулиа дүүргэсэн хойноо “Алтан тариа” ХХК-д ажиллаж ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байжээ. Зэрэгцүүлээд тухайн үеийн “Ардын эрх” сонин, анхны мэдээллийн сайт news.mn-тэй холбогдож, энэ сэжим нь хожмоо сэтгүүл зүй, пиарын ертөнцөд карьер хөөх эхлэлийг нь тавьсан байдаг. Улмаар “Голомт”-ын Д.Баясгаланд нүдлэгдэж “Ийгл” телевизийн захирал, “Монгол масс медиа”-гийн гүйцэтгэх захирал, 2017 онд “Бодь интернэшнл” группийн Гүйцэтгэх захирал болтлоо өсөн дэвшсэн. 2021 онд гэв гэнэт МАН-д элсэж, өнөөгийн УИХ-ын дарга, тухайн үеийн МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ тухай жигтэйхэн хөөрүү пост хийж байсан удаа ч бий.

А.Амундрад үзэл санаа, үнэт зүйл гэж байхгүй гэдэг нь ийм учиртай юм. Улаан намын гишүүн болсон хойноо манай баатар “Голомт”-ын Д.Баясгалантайгаа хамтран Женкогийн “авторлосон” алдарт мухар төмөр зам, овоолсон шорооны нүглийг хавсайдан хийж гүйцэтгэсэн. Энэ нь түүний намтар CV дэх хамгийн хар бараан хэсэг болон үлдэх нь гарцаагүй юм. Ийм ч учраас саяын нэвтрүүлгийг оройлон хөтөлж, уухайлан хийсэн биз ээ.

Гэвч түүх түүхээрээ үлдэнэ. Тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод ч А.Амундра мухар төмөр зам, овоолсон шорооноос амаараа гартал цавчаа хийж, ард түмнээ хорлосон нь цагаан дээр хараар үлдэнэ. Тиймээс А.Амундра ичих хэрэгтэй.

Чухам үүнийх нь төлөө, либерал үзэл санааны үүр уурхайгаас ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлчихээд өнөөдөр улаан коммунист, улайрсан шуналын тулам, эх орноо хорлогч болсонд нь гутарсандаа П.Цэнгүүн ноёнтон А.Амундрагийн өмнөөс хүлцэл өчсөн болов уу. Тиймээс А.Амундра ичих хэрэгтэй юм. Тэгээд ч монгол хүн талхны захад хүргэсэн хүндээ ач санаж явдгаас хутгай ханцуйлж явдаггүй эртний сайхан уламжлалтай ард түмэн билээ. Ёс зүй, ач тачаа больё, үнэндээ тэрээр П.Цэнгүүний залуу насны алдаа оноо, хувийн амьдралыг шүүх биш өөрийнхөө хормой хотны явдлыг дэлгэвэл хүрээний бузар далай цаашаа, бидний Улаанбаатар багадах намтар түүхтэй хүн. Тиймээс ичих хэрэгтэй юм!

Гэтэл хариу бичснээс нь харвал А.Амундра минь ичих бүү хэл хөөрчихсөн яваа бололтой. Арга ч үгүй дээ, мояа вирус хэр баргийн хүний хэвийн оюун санааг бузарлаж, буртаглахдаа гаргууд чадвартай билээ. Хэрэв А.Амундрагийн сэтгэц мэдрэл хэвийн байсан бол энэ тохиолдолд ичээд, дуугүй өнгөрөх байсан.

Ичих мэдрэмж гэдэг чинь хүнийг амьтнаас ялгадаг нэг чухал үзүүлэлт юм шүү дээ, А.Амундра минь.

М.Саян

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа