Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам “Боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам “Боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ

​Өнөөдрийн бидний нийгмийн хөгжлийн ололт амжилт, түүний үндэс болсон чухал шийдвэр тэртээх 1921 оны Засгийн газрын 11 дүгээр хурлаар “Бага сургууль байгуулах тухай” тогтоолыг батлагдсанаар Монгол Улсад шинэ цагийн боловсролын тогтолцоог бий болгох эрх зүйн баримт бичиг гарч байсан түүхтэй.

​Бид өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлаар Боловсролын багц хуулийг шинэчлэн батлуулсан. Энэ хууль батлагдсанаар боловсролын харилцаанд зөвхөн сурагч, багш гэсэн хязгаарлагдмал зохицуулалтаас татгалзаж нийгмийн олон талт харилцаанд тулгуурлан эрх, ашиг, нийгмийн баталгаа, тасралтгүй хөгжил, тэгш хүртээмжийг хангах, ажлын байрны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, насан туршдаа суралцах зохицуулалтыг тусган ажиллахыг зорьж, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд засаглалын шинэчлэл, чадахуйд суурилсан мэргэжлийн удирдлага, цахим шилжилт, тэгш хамруулах, гүйцэтгэлээр санхүүжих, сурагчдын үнэлгээний системийг өөрчилж хүүхдийг амьдралд бэлдэх суурийг бүрдүүлсэн юм.

​Тиймээс цаашид бид үүнийгээ илүү өргөжүүлж, бататгаж, хэрэгжилтийг нь үр дүнтэй хангаж, энэхүү харилцааг боловсронгуй болгон сайжруулж, ирээдүйд боловсролын байгууллагад олон хүн ажиллах хүсэл, тэмүүллийг бий болгох хэрэгтэй гэж үзэж байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Боловсролын салбарт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг тусгаж, анх 2021 оны 01 дүгээр сард Байнгын хорооны тогтоолоор Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын хэсэг байгуулагдаж, “Эрдэнэт үйлдвэр”-ээс нийгмийн хариуцлагынхан хүрээнд нийт 160.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, тус ажлыг 4 үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөөг гарган ажилласан.

Тус ажлын хэсэг 2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд бүрэн хэрэгжиж дуусаагүй тул үйл ажиллагааг үргэлжлүүлж, үр дүнг тооцох нь зүйтэй гэж үзэн Байнгын хорооны тогтоолыг шинээр байгуулан үргэлжлүүлэн ажиллаж байна.

Энэхүү төсөл, арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хэмжээнд 220 цэцэрлэг, ерөнхий боловсролын 333 сургууль, 245 дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно гэсэн зорилт тавьж өнөөдрийн байдлаар 131 цэцэрлэг, ерөнхий боловсролын 195 сургууль, 163 дотуур байрны объектыг ашиглалтад оруулж, сургууль, цэцэрлэг, дотуур байр нийлсэн 222 объектын ажил газар дээрээ үргэлжлэн хийгдэж байгаа бөгөөд 87 объектын худалдан авах ажиллагаа зохион байгуулагдаж байна. Энэхүү ажлын явц одоогийн байдлаар дунджаар 80 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна.

Мөн түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ерөнхий боловсролын сургалтын чанарыг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор олон улсын ПИСА үнэлгээнд хамруулж, үндэсний чанарын үнэлгээний тогтолцоог бэхжүүлнэ” гэсэн зорилтыг тусгаснаар Монгол Улс 2022 онд анх удаа ПИСА үнэлгээний шалгалтад оролцсон нь манай улсын боловсролын системийн хөгжилд чухал алхам болсон.

Монгол Улсын хэмжээнд нийт 7276 сурагч уг шалгалтад хамрагдаж, 81 орноос математикийн чиглэлээр 47-д, Байгалийн ухааны чиглэлээр 50-д, Унших чадвараар 36-д, амьдралын сэтгэх чадвараар 29-д жагссан. Энэхүү үнэлгээг нухацтай авч үзвэл, хэдийгээр бидний хүүхдүүд бусад оронтой харьцуулахад доогуур үнэлэгдсэн ч боловсролын түвшинг тодорхойлж, сургалтын чанараа ахиулж, олон улсын үнэлгээний үзүүлэлтийг нэмэгдүүлэх нь та бидний эрхэм зорилго юм.

Бид цаашид боловсролын системийг шинэчлэх, хуулийн хэрэгжилтийг хангах, бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулах, төсөв, санхүүгийн оновчтой хуваарилалтыг хийхэд анхаарч илүү дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлж, хамтран ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.

Мөн Төвийн бүсийн боловсролын салбарт 2024 онд нийт 33 барилга байгууламжийн төсвийг санхүүжүүлэхээр тусгаснаас 4 цэцэрлэг, 3 сургууль, 1 дотуур байр, Багшийн хөгжлийн төв болон албан бус боловсролын төвийн барилга, нийт 10 барилгыг ашиглалтад оруулж, 5.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна. Харин 2025 оны Монгол улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төвийн бүсэд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих 77 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нийт төсөвт өртөг 495,257.9 сая төгрөгийг тусгуулан батлаад байна.

Мөн Засгийн газраас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны Боловсролын зорилтод “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломжийг бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлнэ” хэмээн тусгасан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын хувьд дээрх ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр та бүхнээс гаргасан хүсэлт, цаашдын хөгжлийн зорилт, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, Улсын Их Хурал болон Засгийн газарт уламжлан зохистойгоор шийдэхэд анхаарч ажиллах болно.

​Салбарын өмнө тулгамдсан асуудлаа хэлэлцэж, шийдлүүдийн талаар санал бодлоо илэрхийлэн оролцохоор ирсэн та бүхэнд болон хамтран зохион байгуулж байгаа Боловсролын ерөнхий газрын хамт олон болон Та бүхэндээ цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсье.

Мэдлэг Монголын баялаг

 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

10 цаг 23 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

11 цаг 53 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

12 цаг 8 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

13 цаг 33 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Өчигдөр 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Өчигдөр 07 цаг 30 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

13 цаг 33 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

Уржигдар 09 цаг 47 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

Уржигдар 12 цаг 17 мин

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

10 цаг 23 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

12 цаг 8 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

11 цаг 53 мин

Сурталчилгаа