Ураны төсөл хэрэгжсэнээр Монгол  Улс багадаа 6,8 тэрбум  ам.долларын өгөөж хүртэнэ

Ураны төсөл хэрэгжсэнээр Монгол Улс багадаа 6,8 тэрбум ам.долларын өгөөж хүртэнэ

Бод доо, ердөө 100 грамм шар нунтгийг баяжуулахад балын харандааны үзүүр шиг жижиг, хатуу бөөрөнхий зүйл болно. Энэ жижиг, бөөрөнхий, хатуу зүйл газар уналаа гэхэд олдохооргүй тийм жижиг. Энэ жижиг зүйл атомын цахилгаан станцын түлш болох үедээ 4-5 ам бүлтэй айлын эрчим хүчний 1 жилийн хэрэглээг хангана!

Үүгээрээ уран гайхамшигтай ид шидтэй ашиг малтмал бөгөөд улам бүр хөгжин дэвшсээр буй хүн төрөлхтний 21-р зууны эрчим хүчний гол эх үүсвэрээр нэрлэгдэж буйн нэг шалтгаан нь энэ.

Ийм ид шидтэй уранд өөр нэг гайхамшиг бий. Түүнийг хүн төрөлхтөн ГДУО технологи буюу Газрын Дор Уусган Олборлох аргаар олборлодог болсон. Газар ухаж, хөрс хуулах бүү хэл тоосжилт ч үүсгэхгүйгээр газрын дорх байгалийн баялгийг олборлох энэ арга ирээдүйд уул уурхайн салбарын голлох технологиор нэрлэгдэж буй. Ухаант хүн төрөлхтний олж нээсэн олон дэвшил, нээлтүүдийн нэг гэсэн үг. 

Шар нунтаг гэдэг нь байгалийн уран. Энэ нь газрын гүнд 160-220 метрийн гүнд элсний ширхэгт наалдсан байдалтай байх агаад түүнийг 1 хувийн хүхрийн хүчлийн сулруулсан уусмалын тусламжтайгаар элсний ширхгээс нь салгаж авна. Товчхондоо дан химийн процесс гэсэн үг. Энэ процесс битүү цикл орчинд газрын гүн рүү өрөмдөж оруулсан цооног дотор явагдана. Энд хөрсний өөрийнх нь усыг ашиглана. Гол аюул, эрсдэл ураныг олборлож дууссаны дараа хөрсөндөө үлдэж буй 1 хувийн хүхрийн сулруулсан уусмал дээр яригдана. Гэтэл энэ ус хүн, малын ундны усанд огтын нөлөөлөх боломжгүй хөрсний гүн дэх ус. Бид төсөөлөхдөө хөрсний дор цэлэлзсэн тунгалаг усыг соруулж аваад хүхрийн хүчил шахаад буцаагаад хөрс рүү нь шахчих юм шиг сүржин ойлгодог.   

ГДУО технологийн гайхамшиг, ид шид үүнд оршино. Өөрөөр хэлбэл уранаас болоод хоёр толгойтой тугал, сохор ботго төрөөд байна гэдэг нь хий хоосон үлгэр, айдсын менежмент, геополитикийн учир шалтгаантай тархи угаалт юм.

Ураныг хэн эсэргүүцдэг вэ ?

Манай улс нийт эрчим хүчнийхээ 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн хувийг импортоор авдаг. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны статистикээс үзвэл: - 2,447,600,000 кВт.ц эрчим хүчийг /жилд/ 678,000,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс: - 938,000,000 кВт.ц эрчим хүчийг хойд хөрш ОХУ-аас, - 1.509.700.000 кВт.ц эрчим хүчийг урд хөрш БНХАУ-аас худалдан авчээ. /Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо/.

Энэ бол 2023 оны статистик бөгөөд жилээс жилд импортын эрчим хүчний үнэ өссөөр байгаагаас гадна ханшийн зөрүүнээс багагүй алдагдал хүлээдэг байна. ОХУ нь Хятад, АНУ, Энэтхэгийн дараа орох дэлхийн 4 дэх том эрчим хүч үйлдвэрлэгч орон. Өөрөөр хэлбэл Оросын эдийн засагт газрын тос, байгалийн хийнээс гадна эрчим хүч голлох үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн ОХУ-аас Монгол, Хятад руу нийлүүлэх цахилгаан эрчим хүчний экспорт жил бүр 19-20 хувиар өснө гэж Оросын тал үзэж буйгаа мэдэгдсэн байдаг.

 

Дээрх баримтуудаас үзэхэд манайх өнөөдөр уранаа олборлож, экспортод гаргаж, маргааш цөмийн реактортой болоход хэний эрх ашиг хохирох вэ? Магад бид цөмийн реактор угсраад АЦС-тай болчихлоо гэж бодъё, илүүдсэн эрчим хүчээ урд хөрш рүүгээ экспортолж бас болно. Энэ тохиолдолд хэний эдийн засаг, эрх ашиг хохирох вэ?

Ийм учраас бүхэл бүтэн 28 жил бид жалга дов дотроо уран хортой, хоргүй хэмээн хоёр талцан хэрэлдэж, хойд хөршийн зохиолоор хоёр толгойтой тугал, сохор ботгоны үлгэр зохиогдож, тэдний санхүүжилтээр сэвэгдэж иржээ. Ураныг эсэргүүцэгч Иргэний хөдөлгөөнийг санхжүүжүүлэгчид нь Орос болон Соросын сан, мөнгө нь Японоор дамжиж солонгос эмэгтэйн тусламжтайгаар орж ирдэг нь ч тагнуул, хууль хяналтын байгууллагын түвшинд нэгэнт ил болсон баримт, кэйсүүд. Тэдний идэвх Украйны дайны өдрүүдэд саарсан бол сүүлийн өдрүүдэд гэрээ үзэглэгдэх сургаар ахин идэвхжжээ. Тэднийг сайн нүдэлж авах хэрэгтэй. Хэний даалгавраар хэн, ямар эрх ашгаар эх орныхоо эсрэг ард түмнээ талцуулж, төслийг гацааж байна вэ? Уранаа олборлоод, экспортод гаргаад, эдийн засаг тэлээд, ашгаа үзээд ирэхийн цагтаа ахин нэг эргэж харна биз ээ.

  Уран хортой юу?        

Ураны бодит аюул, хор хөнөөлийн тухайд цацрагийн хор, цөмийн хог хаягдлын тухай асуудал хөндөгддөг. Гэтэл цөмийн хог хаягдал зөвхөн атомын цахилгаан станцтай айлуудад яригдах болохоос байгалийн уран буюу шар нунтгийг олборлох үе шатанд огтын хамаагүй ойлголт. Харин ураныг олборлож буй үйлдвэрийн орчинд ажиллаж буй ажилчдын өмссөн хувцас, оймс бээлийг БЦИ буюу Бага Цацраг Идэвхит хог хаягдал хэмээн одоохондоо нэрийдэж буй зүйлс бөгөөд энэхүү нэршлийг өөрчлөх тухай асуудлыг судлаачид хөндөж буй юм билээ.

Цацрагийн нөлөө буюу албан ёсны хэллэгээр бол цацрагийн шарлагын тухайд хүн төрөлхтний амьдрал тэр чигээрээ цацрагийн нөлөөн дор өрнөдөг болохыг “Мон Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал доктор бидэнд маш ойлгомжтой тайлбарлаж өгсөн юм.

Жишээ нь онгоцоор нисэх үед бид ердийнхөөсөө илүү ядардаг. Энэ нь онгоцны дуу чимээнээс болж ядраад байгаа юм биш, наранд ойртох хэрээр цацрагийн шарлагын хэмжээ ихэдэж буйтай холбоотой процесс аж. Өөрөөр хэлбэл нар өөрөө тэр чигээрээ цөмийн энерги. Тиймээс онгоцны нисгэгчид ердийн хүмүүсээс эрт тэтгэвэртээ гардаг. Ерөөс бидний  бүхий л амьдрал цөмийн технологи. Лаазалсан колаг үйлдвэрийн орчинд илүү ч үгүй, дутуу ч үгүй 330 мл-ээр савлах хэмжээсийг цөмийн цацрагаар хэмждэг. Шүдний эмчилгээ, рентгэн, MRI оношилгоо, хавдрын хими эмчилгээ тэр чигээрээ цөмийн энерги, цөмийн энергийн процесс. Хүн төрөлхтөн ийм гайхамшигтай зүйл нээчихээд эргээд үүнээсээ айгаад байгаа нь хоржоонтой гэх мэтээр Д.Далайжаргал доктор бидэнд хөөрхөн сонирхолтой физик заасныг энд хуваалцчихъя. Учир нь уран бол мөхөл, сүйрэл, уран бол гамшиг гэх мэт ямар ч шинжлэх ухааны үндэслэл, мэдлэг судалгаагүй харанхуй мунхаг айдаст хүлэгдсэн хүмүүс цөөнгүй байдаг, ураныг өөрийн нүдээр үзэж, гараар бариагүй байхдаа би ч тэдний нэг байсан учраас ийм урт текст нуршлаа.

Товчхондоо байгалийн уран-шар нунтаг ямар ч, бүр ямар аюул, эрсдэлгүй, өнөөдөр Монгол Улсын Засгийн Газар Франц Улсын Засгийн Газар, “Орано Майнинг” групптэй үзэглэсэн Зөөвч-Овоо ураны төсөл бидэнд, Монголчуудад ямар ч хор хөнөөлгүй төдийгүй эдийн засаг, аюулгүй байдлын тухайд асар өндөр ач холбогдолтой түүхэн гэрээ хэлэлцээр гэдгийг онцолъё.

     Тооны хэлээр

  • Ураны нөөцтэй улс маш цөөхөн, дэлхий дээр ердөө 13 улс урантай.
  • Тэдний нэг нь Монгол төдийгүй Зөөвч-Овоо орд нөөцөөрөө дэлхийд эхний 10-т бичигддэг.
  • 2010 онд илэрсэн тус орд 100 мянган тонн ураны нөөцтэй.
  • Хамгийн сонирхолтой нь уран олборлох болон боловсруулах технологиороо дэлхийд толгой цохидог Франц /Оросоос гадна/ улс 1970-аад дунд үед уранаа олборлож дууссан бөгөөд 85 ордод уран олборлож байсан тус улсын ураны нийт нөөц нь Зөөвч-Овоо ордын нөөцтэй тэнцүү байсан аж.
  • Дэлхий дээр шар нунтгийг ердөө 5 улс баяжуулдаг. Эдгээр 5 улсыг Пи5 буюу НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 улс гэж нэрийддэг. Үүнд: Их Британи, ОХУ, АНУ, Франц, БНХАУ.  
  • Энэ бол 1945 онд бий болсон дэлхийн дэг журам, тогтолцоо. Энэ тогтолцоо ахиад 150, 200 жил үргэлжилнэ. Товчхондоо дээрх 5 улс л цөмийн энергийн ноу-хау эзэмшдэг.
  • Франц улсын Казакстан улсад хэрэгжүүлж буй ураны төсөл /нөөц/ 2 жилийн дараа дуусна.
  • Өөрөөр хэлбэл 2028 оноос зөвхөн Монгол Улсаас уран олборлоно.Тодруулбал, ирэх 34 жилд Европыг ногоон эрчим хүчээр хангах улс нь Монгол Улс байна.
  • Франц улсын эрчим хүний 85 хувийг цөмийн эрчим хүч буюу АЦС хангадаг. Хөрш зэргэлдээ 7 улс буюу Англи, Герман, Итали, Испани, Дани, Люксенбург, Нидерланд зэрэг орнуудыг мөн эрчим хүчээр хангадаг бөгөөд манайхаас олборлосон уран Францад очиж цөмийн түлш болсноор Европын 7 улсыг эрчим хүчээр хангана гэсэн үг
  • Ийм ч учраас Францын Засгийн газар Зөөвч-Овоо ураны төсөлд өндөр ач холбогдол өгч буй. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 2023 оны 5-р сард манай улсад албан ёсоор айлчилсан бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны 10-р сард тус улсад албан ёсны төрийн айлчлал хийж ураны төсөл, өнөөдрийн гэрээ хэлцэл үзэглэгдэх үүд хаалгыг нээж өгсөн билээ.

Манай улсын тухайд Оюутолгойгоос хойш орж ирж буй гуравдагч хөршийн 2 дахь том хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжөөс гадна аюулгүй байдлын тухайд үнэлж баршгүй ач холбогдолтой төсөл.

Эдийн засгийн үр өгөөж

Бид өнөөдөр эрүүл саруул ухаантай, боловсролтой хүмүүс бол ураны хор хөнөөл, цөмийн аюул биш /учир нь энэ нь олборлох тохиолдолд огтын хамаагүй зүйлс/ харин энэ төслөөс Монголын эдийн засагт орж ирэх үр өгөөжийн тухай ярих ёстой юм.
Хэдэн тоо, баримт дурдъя:
  • Суурь АМНАТ 5%
  • Тусгай АМНАТ 5%
  • Өсөн нэмэгдэх АМНАТ 9%. Үүн дээр нэмэх нь давуу эрхийн хувьцаа 10 хувь.
Төсөлд Монголын талаас сохор зоос ч гарахгүй. Бүх хөрөнгө оруулалтыг Францын тал, “Орано Майнинг” ХХК гаргах төдийгүй эрсдлээ ч тэд үүрнэ. Бүдүүлгээр хэлэхэд бид зүв зүгээр сууж байгаад байгалийн баялгаа ашиглуулж байгаагийнхаа хариуд 50+1 хувийн ашиг үзнэ гэсэн үг.
  • Урьдчилгаа ТЭЗҮ-гээр: Төслөөс нийт 14 тэрбум борлуулалтын орлого олно.
  • Үүнээс 4 тэрбум нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад зарцуулагдана.
  • Үлдсэн 10 тэрбумыг хоёр тал хувааж авна: Монголын талын цэвэр ашиг 5,1 тэрбум ам.доллар, Францын тал 4,9 тэрбум ам.доллар
  • Нийт хөрөнгө оруулалтын 1,7 тэрбум нь Монголын аж ахуйн нэгжүүдээс авах худалдан авалт. Үүнийг уул уурхайн урт хугацааны томоохон төслүүдийг дагаж явдаг эдийн засгийн үржүүлэгч нөлөө хэмээн нэрийддэг байна.
  • Гэрээ үзэглэгдмэгц орж ирэх эхний хөрөнгө оруулалт 500 сая ам.доллар
Төслийн хугацаанд шинээр 1600 ажлын байр бий болно. Үүнээс 90 хувь нь монголчууд байх нөхцөлийг ч манай тал зөвшөөрүүлж чаджээ. Гэх мэт, гэх мэт ажилчдын цалин хангамжаас авахуулаад эдийн засгийн үржүүлэгч нөлөөтэйгээ нийлээд манай эдийн засагт үзүүлэх үр өгөөж нь багадаа 6,8 тэрбум ам.доллар байх тооцоо гарч байгаа юм. Эндээс  эл төсөл Монгол Улсын хувьд ямар хэмжээний ач холбогдолтой төсөл болох нь ойлгогдоно.
 
Жич: Дээрх ТЭЗҮ нь нэг фунт ураныг 80 ам.доллараар тооцож хийсэн тооцоо бөгөөд энэ үнэ ирэх өдрүүдэд өснө гэж төсөөлж буй. 
 
Цаашилбал тус төслийг түшиглэн хүхрийн хүчлийн үйлдвэр, аюултай хог хаягдал /зай баттерей, машины аккумлятор зэргийг аюултай хог хаягдал гэнэ/ боловсруулах үйлдвэр барьж байгуулах талаар хоёр тал зөвшилцөж байгаа аж. Хэрэв ажил хэрэг болбол жинхэнэ үр өгөөж, ач холбогдол энд яригдана.
 
Бүр цаашилбал өнөөдөр уранаа олборлож эхлэх нь маргааш АЦС-тай болох анхны алхам. АЦС-тай болохын ач холбогдлыг энд ярих нь илүүц. Үгүй ядахдаа өнөөдрийн Улаанбаатарчуудын шүдний өвчин утаа, агаарын бохирдлоос салах арга зам нь АЦС.

Эцэст нь хэлэхэд ашигт малтмал гэдэг ашигтай байх үедээ л ашигтай. Ашигт малтмал гэдэг газрын гүн дэх нүүрс, зэс, уран аль нь ч биш гагцхүү хүний оюун ухаан, технологийн тусламжтайгаар олборлож, ашиглах үедээ л ашигтай малтмал юм. Энэ үзүүлэлтээр Зөөвч-Овоо төсөл, Монгол уран ирэх 30 жилд хамгийн үнэ цэнтэй, хамгийн sexy байх ашигт малтмал.
 
Бод доо, ураны үнэ сүүлийн 10 жилд үнэ нь огт буураагүй /савлаагүй/ цорын ганц ашигт малтмал бөгөөд өнөөдөр нэг фунт нь 77 ам.доллар, ирэх өдрүүдэд 250-300 ам.долларт хүрч өсөх прогнозыг салбарынхан гаргажээ. 
М.Уранчимэг  

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа