МОНГОЛЫН РАДИОГООС ТҮРҮҮЛЭЭД МОНГОЛЫН ЗОХИОЛЧИД ХЯТАДААР “МЭНДЭЛДЭГ” БОЛЛОО
Танхимаа ломбард, өөрийгөө АН-ын өргөмөл хүү болгосон Л.Оюун-Эрдэнийн 4 жил ба алдаа онооны дэнс
“Трафигура”-г луйвардсан Э.Жононбаяр дуулиант “Меланж”-д эзэн суужээ
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг өнгөрсөн сард цэргийн онц байдал тогтоохыг оролдсон хэргээр Лхагва гаригт баривчилсан билээ. Ерөнхийлөгчийн хамгаалалтын баг болон мөрдөн байцаагчид хооронд долоо хоног үргэлжилсэн маргааны эцэст Юн Сук Ёлыг баривчилсан.
Тэгвэл Сөүлийн шүүхээс түүнийг саатуулах хугацааг 20 хүртэл хоногоор сунгав. Өнгрөгч лхагва гаригт баривчлагдсанаас хойших дөрөв хоногийг энд оруулан тооцно. Хэрвээ Юн суллагдвал нотлох баримтыг устгаж магадгүй гэж шүүх үзэж байгаа аж.
Шүүхийн шийдвэр гарахын өмнө Юн Сук Ёлыг дэмжигчид шүүхийн байрны гадаа цуглан жагсчээ. Цагдан хорих хугацааг сунгасны дараа тэд хүч хэрэглэн шүүхийн байр руу нэвтэрсэн бөгөөд олон ч хүн баривчлагджээ. Нэгдүгээр сарын 3-ны баривчилгааны оролдлогын үеэр ч ийм дүр зурагтай байсан.
Өмнөд Солонгосын парламент Юн Сук Ёлыг импичмент зарлаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн боловч Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрийг гаргах юм. Өдгөө түүнийг улс орныг үймээн самуунд татан оруулж, бослого дэгдээсэн хэргээр Өндөр албан тушаалтнуудын авлигатай тэмцэх газар шалгаж байна.
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS