Танилц: “Мөнгөн мод-2024” наадмын шилдгүүд
Who is Who? 126:1 Цэндсүрэнгийн Мөнхтуяа: Жагсаалтад жаалсан багш
“АПУ”-гийн гүнж Б.Цэлмэг аавыгаа залгамжлах бизнесмэн болжээ
Өчигдөр буюу \2025.01.22\ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяаг саатуулж, байцаалт авсан. Тодруулбал, түүнийг 17:20 цагийн орчимд Баянгол зочид буудлын баруун талд Хүүхдийн пионерын ордны уулзварын зам дээр зорчиж явахад нь цагдаа нар саатуулж улмаар цагдаагийн хэлтэст авчирч байцаалт авсан бөгөөд албан ёсны өмгөөлөгч нь байхгүй мөн байцаалт авсан мөрдөгчөөс татгалзсан учраас байцаалтыг дуусгасан. Үүний дараа Г.Ариунзаяагаас ярилцлага, тодруулга авах гэсэн боловч өмгөөлөгч маань байхгүй, тэгээд ч би айж сандарсан байна, олон зүйл ярьмааргүй байна гээд дараах товч тодруулгыг өглөө.
Цагдаагийн байгууллагаас хэрэг явдлын талаар тодруулахад "Иргэн А-г бусдын биед хохирол учруулсан" гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Яллагдагч А нь шалгалтын явцад оргон зайлсан тул эрэн сурвалжилж, өнөөдөр буюу 2025 оны 01 сарын 22-ны өдөр олж тогтоон мэдүүлэг авах, дуудан ирүүлэх хуудас өгөх зорилгоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст авчирсан.
Яллагдагч А нь тогтоосон хугацаанд өөрийн өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөөр болж цагдаагийн хэлтсээс явсан” гэсэн тайлбарыг өглөө.
М.Энхсайхан
Copyrights © 2024 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS