Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга,  Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ард түмний эрхэм хүн Пунсалмаагийн Очирбат Тантай монгол төр, Монголын ард түмэн өнөөдөр гүн хүндэтгэлтэйгээр салах ёс гүйцэтгэж байна.

 

Эрхэм хүмүүн Таны гэр бүл, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хайртай дотно хүмүүст тань монгол төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Та төр улсынхаа тэргүүн, өрх гэрийнхээ өмөг түшиг, үр хүүхдийнхээ ачлалт эцэг, халамжит хань, анд нөхдийнхөө итгэлт нөхөр, шавь нарынхаа ачит багш, ард түмнийхээ соён гэгээрүүлэгч байлаа.

Эрхэм Та эгэл жирийн малчны амьдралаас улсын Ерөнхийлөгч, уул уурхайн инженерээс төрийн сайд, эрдэмтэн, академич хүртлээ төр улсдаа хүчин зүтгэж, төр, түмнийхээ төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулсан  билээ.

Бүх ард түмнээсээ сонгогдсон анхны Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байсан эрхэм Та төрийн томилолт, түмний сонголт, тэнгэрийн цагийн тохиолоор ардчилсан Монгол Улсын анхны хэмээх олон түүхэн үйл хэргийн эзэн байж, улс эх орноо ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх амаргүй бөгөөд хариуцлагатай өөрчлөлт, шинэчлэлтийн их үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.

Эрхэм хүмүүн Та улс орныхоо нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүндхэн он жилүүдэд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах комиссын даргаар ажиллаж, удирдан батлуулж, уг эхийг Төрийн тэргүүний хувиар нотлон баталгаажуулж, хожим нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний хувиар чандлан сахиулах түүхэн хувь зохиол Танд тохиосон.

Эрхэм анхны Ерөнхийлөгч Та ардчилсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг анхлан батлуулж, хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой найрсаг, тэнцвэртэй харилцааг хөгжүүлж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар сахин бэхжүүлэх хийгээд Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байж даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах их үйл хэргийг манлайлсан манай улсын тэргүүн дипломатч байлаа.

Таны эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан онцгой гавьяа зүтгэлийг тань монгол төр өндрөөр үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээж, Таны шинжлэх ухаанд оруулсан жинтэй хувь нэмэр, бүтээл туурвилд тань Монгол Улсын Төрийн шагнал олгосон билээ.

Мөн Таны олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг улс орон, олон улсын байгууллагууд өндрөөр үнэлэн өөрсдийн эрхэм дээд шагнал, хүндэт цол хэргэмийг хүртээсэн нь таныг олон улсад нэр хүндтэй эрхэм байсныг илтгэнэ.

Ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа зарлан тунхаглаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндэс суурийг тавихад оруулсан Таны манлайлал, гавьяа зүтгэл, түүхэн үйл хэргийг монгол төр, Монголын ард түмэн үеийн үед хүндэтгэн дурсах болно.

Эрхэм хүндэт анхны Ерөнхийлөгч, азай буурал ах Тантай учран танилцаж, уулзан ярилцаж байсан халуун дотно мөчүүд, инээмсэглэл тодруулсан элгэмсэг сайхан дүр төрх, илэн далангуй хөгжилтэй яриа, гэгээн сайхан дурсамжууд одоо ч миний зүрх сэтгэлд тодхон санагдаж байна.

Мөнх хөх тэнгэр шигээ тэнүүн, цэлгэр тал нутаг шигээ уужуу, сүрлэг өндөр хайрхад шигээ өмөг түшигтэй эрхэм Таны эгэл даруу, элэгсэг дотно, нөхөрсөг дөлгөөн зан чанар, эвийг эрхэмлэж, нөхөрлөлийг хүндэтгэдэг хүнлэг сайхан харилцаа манай ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд хоногшин үлдэх болно.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга,  Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ард түмний эрхэм хүмүүн Та мөнх хөх тэнгэртээ амгалан залрах болтугай.

 Мөнх хөх тэнгэр та биднийг ивээх болтугай” гэлээ.

 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа