Л.Оюун-Эрдэнэ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэн

Л.Оюун-Эрдэнэ: “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Эрхэм монголчууд аа, Хүндэт нийслэлчүүд ээ, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилго, зорилтоо ханган хэрэгжүүлэхийн тулд олон жил шийдэгдээгүй зангилаа асуудлуудад төвлөрч үе шаттай шийдвэрлэсээр байна.

Олон жил гацсан хөгжлийн төслүүдийг гацаасны цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсаар ирсэн нь нууц биш ээ. Сүүлийн хэдэн өдөрт Бадрах Энержигийн хөрөнгө оруулалтын гэрээ, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэх үед жагсаал цуглаан өрнөж, Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхэнд гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээх зэрэг олон нөлөөллийн ажиллагаа явсныг үгүйсгэхгүй ээ.

Энэ бол гацаагчдын цагаа өнгөрөөж буй хуучин технологи юм. Бид хамтдаа Хурдтай хөгжлийн төлөө ЗОРИГ гарган энэ бүхнийг даван туулах учиртай. Хамтарсан Засгийн газраас эрэмбэлэн танилцуулсан хөгжлийн 14 мега төслөөс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийг дэмжих тогтоол, мөн 1 сарын 17-ны өдөр гарын үсэг зурагдсан Монгол-Францын Уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг дэмжин баталсан Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан, Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Цаг хугацаа өнгөрөх тусам үйл явдал, үнэн баримт бүхэн цаасан дээр түүх болон мөнхөд үлдэнэ. Холимог тогтолцоогоор бүрдсэн шинэ парламентын анхны намрын чуулган Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдэнэ гэдэгт Ерөнхий сайдын хувьд бат итгэлтэй байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ нь нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд ойлголтоо нэгтгэхэд үндсэн ач холбогдол нь оршиж байгаа юм.

Хот өөрөө амьд организм. Биеийн дархлааг бүхэлд нь сайжруулахтай адил Нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад оролцсон мэргэжилтнүүд зөвлөсөн. Дэлхийд сайн ба муу хот гэж байхгүй бөгөөд гагцхүү ерөнхий төлөвлөгөөгөө зөв ба буруу хийсэн, ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадсан, чадаагүй гэдэг л ялгаа байгааг мэргэжилтнүүд дурдсан. Улс төрчид шинж тэмдэгтэй зууралдах биш харин мэргэжилтнүүдийн зөвлөж буй суурь шалтгааныг шийдвэрлэх, олон нийтэд ойлгуулахад дэмжлэг үзүүлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг ч тэд сануулсан. Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Ерөнхий сайдын шууд удирдлага дор мэргэжлийн байгууллагууд, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, их дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн шуурхай штаб байгуулан ажиллаж байна.

Парламентад суудалтай намын дарга нар болон үе үеийн Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан эрхмүүд штабын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаад талархал илэрхийлье. Нийслэлийн асуудал бол улс төржих сэдэв биш гэдэгт нэгдсэн ойлголтод хүрч, нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих бүлэг байгуулж ажиллахыг парламентад суудалтай улс төрийн намууд, нийслэлийн тойрог, жагсаалтаас сонгогдсон гишүүддээ уриалъя. Энэ агуулгаар Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жилийн эхэнд Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг өргөн барьж, бүх нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, нийслэлд хэрэгжих төсөл арга хэмжээ, эрэмбэ дарааллын талаар нэгдмэл ойлголтод хүрэх нь чухал байна.

Татварын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд хүний хөгжил, байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг дэмжиж, борлуулалтын орлогын нэг хувьд ногдох татвараас чөлөөлөх зохицуулалтын дагуу Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах төслүүдэд хөрөнгө оруулж буй аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэнд талархал илэрхийлж, бусад аж ахуйн нэгжүүдийг уриалж байна. Засгийн газар Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулж, Нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан бүс тус бүрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эдийн засгийн төслүүдтэй уялдуулан боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн барихаар бэлдэж байна. Бүсийн анхдугаар хуралдаанаар 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө, бүс нутагтаа хэрэгжүүлэх таван мега төсөл, бүсийн бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн орчны нэгдсэн санал, 2026 оны улсын төсөвт тусгах санал зэргийг хэлэлцэх учир Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Улаанбаатар хотын хувьд анхны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь 1954 онд батлагдаж, 1961, 1976, 1986 онд тодотгол хийгдэж байсан бол Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2002 онд баталсан. Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг хэлэлцэн баталж байжээ.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө бүтэн хэрэгжээгүй суурь шалтгаанууд нь 1. Эрчим хүчний үнийг эрт чөлөөлж чадаагүйгээс дэд бүтэцтэй газраа даган ерөнхий төлөвлөгөөнд тусаагүй төлөвлөгөөт бус барилгажилт үүссэн, 2. Засаглалын хэт тогтворгүй байдлаас үүдэн сахилга хариуцлага суларч, хууль бус газар олголт хавтгайрсан, 3. Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх хэмжээнд байж чадаагүйгээс үүссэн асуудлууд хуримтлагдсан, 4. Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байсан ч хариуцлага тооцох эрхзүйн орчин сул, 5. Газар олголтын асуудлаар хэт олон субъект улс төрийн гэнэтийн шийдвэр гаргадаг зэрэг суурь асуудлууд байжээ. Харин энэ удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа хэрэгжихүйц байх зарчмыг баримтлан, 20 минутын хот загварт тулгуурлаж, Улаанбаатар хотын асуудлыг үндсэн долоон том салбараар тодорхойлж, бусад улс орны туршлагад суурилан дахин төлөвлөлт хийж, нийслэлийн хэт төвлөрөл, тэгш бус хөгжлийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн загварыг бий болгоход чиглүүлсэн.

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний төсөлд Нийслэлийн хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нийгэм, эдийн засгийн өсөлт, шинжлэх ухааны хөгжил, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлага, иргэд, олон нийтийн санал оролцоонд тулгуурлан“Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэхэд энэхүү төлөвлөлт чиглэсэн болно.

Ерөнхий төлөвлөгөө хэрэгжих үндэс нь төлөвлөлтийг олон нийтийн оролцоонд тулгуурлан хэлэлцүүлэх бөгөөд намрын чуулганд амжиж өргөн барьснаар хаврын чуулган хүртэл Улсын Их Хурал, мэргэжлийн байгууллагууд, иргэдийн дунд өргөн хэмжээний хэлэлцүүлэг хийх цаг хугацааны боломжийг олгож байна.

Энэхүү Ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад зөвлөсөн мэргэжилтнүүд Монгол Улсад хэрэгжиж буй төслүүдийн үе шат, эрэмбэ дараалал, төсөл хоорондын үнэлгээ хийхэд алдаа гарсныг анхааруулж, “Сontrol Tower” нэгдсэн удирдлага, зохицуулалтын аргачлал шаардлагатайг онцолсон. Нэг үгээр хэлбэл, бидний хэрэгжүүлж байсан төслүүд ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, хоорондоо уялдаа холбоогүй, эрэмбэ дараагүй, төсөл хоорондын эерэг болон сөрөг нөлөөллийг урьдчилан тооцдоггүй, нэгдсэн их өгөгдөлд тулгуурласан дүгнэлт байдаггүй, төлөвлөлтөд олон нийтийг оролцуулах механизм сул зэрэг нь хөрөнгө, цаг хугацаа алдахад нөлөө үзүүлжээ. Тиймээс ч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн Нийслэлд хэрэгжих төслүүдийн талаар нарийвчилсан мэдээлэл авч, мэдээлэл түгээж, мэтгэлцэж хамтран ажиллахыг хүсье. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилго, зорилтоо ханган хэрэгжүүлэхийн тулд олон жил шийдэгдээгүй зангилаа асуудлуудад төвлөрч үе шаттай шийдвэрлэсээр байна. Олон жил гацсан хөгжлийн төслүүдийг гацаасны цаана улс дамнасан далд зохион байгуулалт байсаар ирсэн нь нууц биш ээ. Сүүлийн хэдэн өдөрт Бадрах Энержигийн хөрөнгө оруулалтын гэрээ, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэх үед жагсаал цуглаан өрнөж, Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхэнд гаднын бүртгэлгүй дугаараас мессеж илгээх зэрэг олон нөлөөллийн ажиллагаа явсныг үгүйсгэхгүй ээ. Энэ бол гацаагчдын цагаа өнгөрөөж буй хуучин технологи юм. Бид хамтдаа Хурдтай хөгжлийн төлөө ЗОРИГ гарган энэ бүхнийг даван туулах учиртай.

 

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Боль л доо Номион

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-11

Дэлхийн цирк-Монголд тоглолт дахин давтагдашгүй, шилдэг үзүүлбэрийг үзэгчдэдээ бэлдлээ

2025-04-10

Архангай аймагт 2025 оны эхний улиралд 210 иргэн 657.1 сая төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

2025-04-10

Маргаашнаас эхлэн цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

2025-04-10

“Монголын Хөрөнгийн Бирж” хк “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" уриатай кампанит ажлыг эхлүүлж байна

2025-04-10

Итгэл найдвар энэ танхимд үлдлээ

Уржигдар 13 цаг 17 мин

Боль л доо Номион

2025-04-15

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

2025-04-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүү Оргилбулагийг хойд өвөлжөөний казак 3 том залуу мяндсаар гар хөлийг нь уяж байгаад бэлчээр дээр зодож танхайрав.

2025-04-15

Төрийн өмчит “Эрчист Монгол” нэгдэл 44 охин компанийнхаа орлогын 1 хувиар санхүүжнэ

Өчигдөр 08 цаг 21 мин

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-15

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна

2025-04-14

Уурссан ард түмэн удахгүй өлсөөд унавал босоод ирнэ гэдгийг эртхэн сэхээрч анхаараасай

Уржигдар 07 цаг 30 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-14

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

2025-04-15

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

2025-04-16

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс Төв Азийн бүс нутагт “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдсэн анхдагч орнуудын нэг

2025-04-16

Эр хүн олзонд дуртай ч эх орноо худалдаж болохгүй ээ, Ж.Батзандан!

Өчигдөр 11 цаг 31 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Өчигдөр 09 цаг 47 мин

Дуучин Г.Энхцэцэг уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Өчигдөр 10 цаг 01 мин

Сурталчилгаа